Өнөөдөр
УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгийн өнөөдрийн /2019.12.02/ хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
- Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “В” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
- Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд;
- Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;
- Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд.
Өнөөдөр
УИХ-ын хаврын чуулганд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийг өргөн барина
Салбарын хуулиуддаа системийн шинжилгээ хийлээ. Тодруулбал, тус Солюшн ХХК-тай хамтран нийгмийн хамгааллын хуулиуддаа системийн шинжилгээ хийлгэлээ.
Манай салбарт хэрэгжиж буй хуулиудад илэрч буй нийтлэг дутагдал нь хугацаа, хариуцах эзнийг бүрэн гүйцэт тодорхойлоогүйд байна.
Хуулиар хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх эзэн тодорхойгүй байснаас үүдэн хууль бүрэн гүйцэт хэрэгжиж үр дүнд хүрдэггүй.
Үүнээс үүдэж нийгэмд үүсэж буй доголдлын суурь болж байна.
2025 оны УИХ-ын хаврын чуулганд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэж байна.
Цаашид хуулиа харилцан уялдаатай боловсруулах тогтвортой байлгах зөвлөмжийг ГБХНХЯ-ны удирдлагын багт өглөө.
Өнөөдөр
Аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгааллаа.
Нийт дуудлагын 68 нь гал түймэр, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хүчтэй салхи, шуурга, шар усны үер, газар хөдлөлт тус бүр нэг удаа болсон байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Өнөөдөр
Монголын Үндэсний Бөхийн Холбооны БНСУ дахь салбар холбоо байгуулагдлаа
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Бүгд Найрамдах Солонгос Улс дахь салбар холбоо байгуулагдлаа.
Өнөөдрийн байдлаар Солонгос улсад 55.000 орчим Монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд тэд өөрсдийн идэвх санаачилгаар хилийн чанадад үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна.
Монголын Үндэсний Бөхийн Холбооны Солонгос улс дахь салбар холбооны Удирдах зөвлөлийн даргаар Кеннам аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын гишүүн, Монгол Улсын иргэн Н.Мөнхзаяа, Гүйцэтгэх захирлаар сумын заан Дашпунцагийн Ядмаа нар ажиллахаар болсон байна.
МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав салбар холбооны тамга, гэрчилгээг гардуулан өгч цаашдын ажилд нь амжилт хүслээ гэж Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээллээ.