Тарьсан модоо заавал буцааж арчилж, хайрлаж хамгаалаарай
Тарьсан модоо заавал буцааж арчилж, хайрлаж хамгаалаарай
Тод мэдээ
МУСТА дуучин Б.Алтанжаргал, Г.Эрдэнэчимэг нар “Наад” лайв тоглолт хийнэ
МУСТА дуучин Б.Алтанжаргал, Г.Эрдэнэчимэг нар баярын наадмын өдрүүдийг тохиолдуулан “Наад” хэмээх нэртэй Live concert хийхээр болжээ. “Наад” лайв концерт долдугаар сарын 9-ний 19:00 цагт “Зайсан хилл” цогцолборын 3 давхарт байрлах Z'Terra рестораны задгай талбайд болох юм.
Дуунд дуртай түмнээ нэгэн үдшийг ардын урлагаар цэнгэж, амтат дарсаар дайлуулж, өв соёлоороо бахархаж, үндэсний хувцасаараа гоёж наадахыг уриаллаа.
Тод мэдээ
Дархан-Шарын гол-Дархан чиглэлд зорчигчийн галт тэрэг дараах хуваарийн дагуу аялна
Дархан-Шарын гол-Дархан чиглэлд 602/603, 604/601-р зорчигчийн галт тэрэг доорх цагийн хуваариар аялна. Улаанбаатар хотоос 263-р галт тэргэнд холбогдон явж Дархан өртөөнөөс 602-р галт тэрэг Шарын гол өртөө рүү явна.
Шарын гол өртөөнөөс 601-р галт тэргээр Дархан өртөөнд ирж 264-р галт тэргэнд холбогдон Улаанбаатарт ирнэ.
Эх сурвалж: УБТЗ
Тод мэдээ
Болзошгүй аюулаас урьдчилан сэргийллээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Интернейшнл трейвл сервис ХХК-ийн захиалгатай 230 хүүхдийн цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэгч Шандаст хонгор ХХК нь Эрчим хүчний хамгаалалтын зурваст шугам сүлжээ эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр барилгын үйл ажиллагаа явуулж байгаа зөрчлийг таслан зогсоож барилгын гадна талбайн түр цахилгааныг хязгаарлан, авто краныг зогсоож хүний эрүүл мэнд, амь нас хохирохоос урьдчилан сэргийллээ.
Өргөх байгууламж ашиглагч, эзэмшигч аж ахуйн нэгж байгууллага, иргэд холбогдох хууль, дүрэм журам, стандартыг чанд мөрдөж, хэрэгжилтийг хангуулан өргөх байгууламжийн угсралт, ашиглалтын явцад үүсэх аюул ослоос урьдчилан сэргийлэх, дотоод хяналт шалгалтыг тогтмол хийж ажиллахыг анхааруулж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.