Дэлхий нийтээр..
Гамшгаас хамгаалах команд штабын сургууль удирдах бүрэлдэхүүний академик сургалтаар эхэллээ
Онцгой байдлын ерөнхий газраас Говь-Алтай аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургууль нь “Ослын удирдлагын тогтолцоо” сэдэвт удирдах бүрэлдэхүүний академик сургалтаар эхэллээ.

Нээлтийн ажиллагаанд сургуулийн удирдагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нар оролцож, нийт бүрэлдэхүүнд хандан амжилт хүссэн юм.

ОБЕГ-аас томилогдсон Ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь үндэсний сөрөн тэсвэрлэх чадвар, орон нутгийн Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвийн чиг үүрэг, ослын үеийн удирдлагын тогтолцоо, ажиллагааны удирдлагын чиг үүрэг, нөхцөл байдлын үнэлгээ, ослын удирдлагын төлөвлөлт, зохион байгуулалт, гамшгийн үеийн мэдээ, мэдээлэл дамжуулах, олон нийттэй харилцах аргазүй, гамшгийн голомт дахь холбоо зохион байгуулалт, аврах, гал түймэр унтраах ажиллагаа сэдвийн хүрээнд мэдээлэл өгч байна.

Сургалтад аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн удирдах бүрэлдэхүүн болон баруун бүсийн Ховд, Увс, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүний 380 гаруй алба хаагчид танхимаар болон цахимаар хамрагдаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-

-

-

Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
