Дэлхий нийтээр..
БНХАУ руу зорчиж буй иргэдийн анхааралд!
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн сэргэснээр Монгол Улсаас тус улс руу зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж байгаа бөгөөд зөвхөн өнгөрөгч 3 дугаар сард манай улсын 60 мянга гаруй иргэд БНХАУ-д зорчжээ. Иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах болзошгүй эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэхийг Консулын газраас дахин сэрэмжлүүлж байна. Үүнд
Нэг. БНХАУ руу зорчиход анхаарах зүйлс:
• Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, галт зэвсэг, сум, ан амьтны түүхий эд, түүх, дурсгал, соёлын үнэт зүйлс зэргийг БНХАУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглодог бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээ өндөр байдаг. Иймд, бусдын эд зүйлсийг авахгүй байх, өөрсдийн гар цүнх, ачаа тээшийн бүрэн бүтэн байдлыг нягталж, сайтар шалгах,
• Согтууруулах төрлийн бүх ундаа, тамхи, хүнсний бүтээгдэхүүн зэрэг тодорхой хязгаарлалттай нэвтрүүлдэг бараа, бүтээгдэхүүн, эд зүйлсийг зөвшөөрөгдсөн тоо, хэмжээнээс хэтрүүлэхгүй байх,
• Хил, гаалийн мэдүүлгийн хуудсыг урьдчилан үнэн, зөв бөглөх. 5,000 ам.доллар болон 20,000 юаньтай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө эсхүл үүнтэй тэнцэх хэмжээний үнэт цаас биедээ авч яваа тохиолдолд гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх. Мэдүүлээгүй тохиолдолд торгууль төлөхийг анхаарах.
Хоёр. БНХАУ-д байх хугацаанд анхаарах зүйлс:
• Суугаа улсын хууль, журмыг даган мөрдөж, гэмт хэрэг үйлдэх, холбогдох, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт үйлдэлд тус улсын эрүүгийн хуулиар 3-10 хүртэлх жилийн хорих ял оногдуулдаг болно,
• Цахим худалдаа, арилжаа наймаа хийхдээ баталгаат эх үүсвэрээс мэдээлэл, зөвлөгөө авах. Арилжаа наймаа хийх, бараа таваар худалдан авахдаа бичгээр гэрээ байгуулах. Гэрээ байгуулахдаа дараах 3 зүйлийг гэрээнд заавал тусгах,
1. Гэрээ байгуулж буй хариуцагч талын албан ёсны мэдээллийг бүрэн тусгах /иргэний үнэмлэх, компанийн гэрчилгээ, оршин суугаа хаяг, утасны дугаар г.м/
2. Худалдан авч буй бараа бүтээгдэхүүний нэр төрөл, загвар /марк/,
3. Бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлэх хугацаа, төлбөрийн нөхцөл.
• Өндөр хатуулгатай архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээр эрүүл мэнд, амь насаа алдах эрсдэлтэй тул зохистой хэрэглэх,
• Монгол Улсын иргэд нь БНХАУ-д 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой бөгөөд 30 хоногоос дээш хугацаанд зорчих тохиолдолд өөрийн зорилгод тохирох визтэй байх шаардлагатай. Визгүй зорчих 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд суугаа улсын хуулийн дагуу зөрчлийн болон эрүүгийн хариуцлага хүлээхээс гадна хэтрүүлсэн хоног тутамд 500 юанийн мөнгөн торгууль оногдуулдаг тул визгүй зорчих хугацааг хэтрүүлэхгүй байх зэрэг болно.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Дэлхий нийтээр..2022/01/12
СКАЙтелийн БАР жилд зориулсан давхар бэлэгтэй урамшуулал эхэллээ
-
Дэлхий нийтээр..2022/12/16
“Изинис Эйрвэйс” компани ОХУ руу нислэг үйлдээгүй
-
Үйл явдал2020/12/18
Ардчилсан намын Их хурал цахимаар чуулж байна
-
Дэлхий нийтээр..2021/03/20
Цэцэд санаархсан “хараат” нэр дэвшигчид хэн нь хэн бэ
