Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

Огноо:

,

Сэтгүүлч:

“Амгалан” дулааны станцын өргөтгөлийг ашиглалтад хүлээлгэн өгөх нээлт болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар оролцлоо.

Өргөтгөл ашиглалтад орсноор “Амгалан” дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар, суурилагдсан хүчин чадал нь 116 МВт-аар нэмэгдэж 464 МВт болж байна.

Ялангуяа Баянзүрх дүүрэг дэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах 12 мянган айлын орон сууцны шинэ хороолол, 14 сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулааны эрчим хүчээр хангах боломжтой болж буй. Мөн нам даралтын халаалтын 40 гаруй зуухыг зогсоож, 32 ажлын байр шинээр бий болж байгаа юм.

“Амгалан” дулааны станцын өргөтгөлийн ажил өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхэлсэн. Өргөтгөлийн ажлын хүрээнд шаталтын орчин үеийн технологитой, 116 МВт-ын хүчин чадалтай нэг зуух, түлш дамжлагын системд вагон гэсгээгч, бутлуур суурилуулах, хими ус бэлтгэлийн хэсгийн ус зөөлрүүлэх төхөөрөмжийг хоёр үе шаттай болгож техникийн усан хангамжийн чанарыг сайжруулах, 28,000 шоо метр багтаамжтай үнс хадгалах байгууламж барьж байгуулах зэрэг ажлыг 65.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгэжээ. Төслийн барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “Хунан Индастриал Экүйпмент Инсталэйшн” ХХК гүйцэтгэсэн бөгөөд тус компани нь эрчим хүчний салбарт “ДЦС-III”-ын өргөтгөл зэрэг хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Тод мэдээ

Гэр орноосоо дайжсан хүүхдүүдийн ихэнх нь охид байна

Огноо:

,

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2022, 2023 онд болон 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар хүүхэд алга болсон 205 тохиолдол гарч, хуулийн дагуу шалгагдсан байна.

Тодруулбал, 2022 онд 65, 2023 онд 100, 2024 оны эхний гурван сард 40 гомдол, мэдээлэл тус дүүргийн цагдаагийн хэлтэст бүртгэгдэж, бүх хүүхдийг олж тогтоон ар гэрт нь хүлээлгэн өгчээ. Үүнээс 4 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Дүүргийн прокурорын газраас хүүхэд алга болсон шалтгаан нөхцөлийг судалж үзэхэд, эцэг, эх, асран хамгаалагч болон багш, сурган хүмүүжүүлэгчтэй таарамжгүй харилцааны улмаас орон гэрээсээ дайжиж 1-7, цаашлаад 50 хүртэл хоногоор сураггүй болсон тохиолдол хамгийн их гарсан байна. Үүнээс гадна, тоглоомын газарт хонох, цагийн ажил хийх зэргээр ар гэрийнхэнтэйгээ холбоо барихгүйгээр сураггүй алга болсон цөөнгүй тохиолдол бүртгэгджээ.

Гэр орноосоо дайжсан хүүхдүүдийн 60.5 хувь нь эмэгтэй, 39.5 хувь нь эрэгтэй хүүхдүүд байгаа бол 50 орчим хувь нь өсвөр насны буюу 14-15 насны хүүхдүүд байна.

Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг ойлгож тэдэнтэй харилцах харилцаандаа анхаарах, мөн хүүхэд хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэхийг зөвлөж байна. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

"Ганцмод" боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны тавдугаар сарын 28-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр 50 багц буюу 320 мянган тонн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын "Ганцмод" боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа.
 
Арилжаанд 2 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 52.2 ам.доллароос эхлэн дуудаж, 55.7 ам.долларт хэлцэл хийгдлээ.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 23 удаагийн арилжаа амжилттай зохион байгуулж, 1.2 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 10,265.6 мянган тонн нүүрсийг биржээр борлуулав.
 
Ингээд Онцгой дэглэмийн хугацаанд нийт 2.5 орчим тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 20 сая тонн нүүрсийг Монголын хөрөнгийн биржээр борлууллаа гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Хонины махны үнэ цэний сүлжээнд оролцогчдын түншлэлийн уулзалт болж байна

Огноо:

,

Хонины махны үнэ цэний сүлжээнд оролцогчдын түншлэлийн уулзалтыг зохион байгуулж байна. Энэхүү уулзалт нь Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлж байгаатай холбогдуулан малчид хоршоогоор дамжуулан хурганы махны үнэ цэний сүлжээг хөгжүүлэх, хурганы махны боловсруулалт, экспортын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, малын бүртгэл, мөшгөх тогтолцоо, мал эмнэлгийн хорио цээр, стандартын шаардлагыг хангуулахад төр, хувийн хэвшлийн түншлэлийн тусламжтайгаар хурганы махны үнэ цэний сүлжээг хөгжүүлэн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны суурийг тавих зорилготой.

Уулзалтыг Даян Дэлхийн Байгаль орчны сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн Байгаль хамгаалах сан, ХХААХҮЯ, БОАЖЯ хамтран хэрэгжүүлж буй “Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал” төсөл зэрэг байгууллагууд хамтран тавдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Уулзалтаар малчин өрх, хоршоологч малчдыг хурганы мах бэлтгэл, мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрлэгч аж ахуй нэгжтэй хамтрах, оролцогчдыг тодорхойлсон түншлэл, зах зээлийн холболтыг бэхжүүлэх үеийн оролцоо, үүрэг хариуцлага, бүтээгдэхүүн, санхүү, хөрөнгө оруулалт, үр нөлөөний урсгалын хамтын ажиллагааны загварыг хэрэгжүүлэх зураглал гаргана.

Мөн энэхүү уулзалтаар хоршоологч малчдыг стандартын шаардлага хангасан мал төхөөрөх болон мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулах зэргээр туршлага судлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

Манай улсын хувьд 2023 онд 80.4 мянган тонн мах экспортолсон нь түүхэн дээд амжилтыг тогтоосон төдийгүй булангийн орнууд руу халал аргаар бэлтгэсэн хонь, ямааны түүхий махны экспортын тоо хэмжээ нэмэгдэх хандлагатай байна. Одоогоор салбар яамтай 50 орчим аж ахуйн нэгж хонь, ямааны түүхий мах экспортлохоор бодлогын гэрээ байгуулаад байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ19 цаг 54 минут

Гэр орноосоо дайжсан хүүхдүүдийн ихэнх нь охид байна

Тод мэдээ19 цаг 56 минут

"Ганцмод" боомт хүргэх нөхцөлтэй 320 мянган тонн эрчим хүч...

Тод мэдээ20 цаг 1 минут

Хонины махны үнэ цэний сүлжээнд оролцогчдын түншлэлийн уулзалт болж ...

Тод мэдээ20 цаг 4 минут

ЕБС-ийн сурагчид сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдтэй танилцав

Өнөөдөр20 цаг 14 минут

Нийслэлд хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 5.3 хувиар өсжэ...

Тод мэдээ20 цаг 25 минут

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын т...

Өнөөдөр20 цаг 28 минут

УИХ: Байнгын хороо, ажлын хэсэг хуралдана

Өнөөдөр20 цаг 32 минут

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

Тод мэдээ2024/05/28

Он гарсаар 13 удаа усны осол бүртгэгджээ

Тод мэдээ2024/05/28

БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн ба...

Тод мэдээ2024/05/28

"Урт цагаан"-ы тохижилтын тендерийг зарлалаа

Өнөөдөр2024/05/28

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон түр хороо

Өнөөдөр2024/05/28

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр2024/05/28

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Тод мэдээ2024/05/27

Зургаадугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дула...

Тод мэдээ2024/05/27

Сүрьеэг илрүүлэх зөөврийн дижитал рентген аппаратыг хүлээлгэн өглөө

Тод мэдээ2024/05/27

Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж...

Тод мэдээ2024/05/27

Нийслэлийн 6 байршилд зам засвар, шинэчлэлтийн ажил хийж байна

Тод мэдээ2024/05/27

ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд хахууль авсан хэргээр баривчлагдж...

Тод мэдээ2024/05/27

Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ ...

Тод мэдээ2024/05/27

СЕХ: Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авч дууслаа

Өнөөдөр2024/05/27

Үерийн аман дээр буусан айл өрхүүдэд газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүл...

Өнөөдөр2024/05/27

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Өнөөдөр2024/05/27

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Тод мэдээ2024/05/22

С.Чинзориг: Хүүхдийн хорт хавдрын эмчилгээнд шаардлагатай эмийг үнэ ...

Өнөөдөр2024/05/22

Монгол Улс, БНСУ хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хоё...

Тод мэдээ2024/05/22

Сэлбэ, Дунд голын голдирол хааж барьсан хашаа, объектыг албадан буул...

Тод мэдээ2024/05/22

"Багшийн туслах AI", “И-хүртээмж” системийн нэ...

Тод мэдээ2024/05/22

Н.Мөнхбат нарын 3 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралда...

Тод мэдээ2024/05/22

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн да...

Санал болгох