Тод мэдээ
“Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төслийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК төр, хувийн хэвшлийн түншлэлээр хүрээнд “Петровис” ХХК-тай хамтран “Нийтийн ахуйн үйлчилгээний төв төсөл”-ийг хэрэгжүүлэхээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ.
СХД-ийн 28 дугаар хороонд хэрэгжих уг төслийн хүрээнд барилгын ажил болон тоглоомын талбай, ногоон байгууламж, спортын талбай, амрах орчны тохижилтын ажлыг цогцоор нь хийж гүйцэтгэх юм.
Нийслэл газар олголтын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд төслийн шаардлагатай хөрөнгө оруулалтыг “Петровис” ХХК санхүүжүүлэх юм.

Төсөл хэрэгжсэнээр СХД-ийн 28 дугаар хорооны иргэд, оршин суугчид халуун усны газар, өөртөө үйлчлэх автомат угаалгын газар, үсчин зэрэг үйлчилгээг авахаас гадна сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэх зэрэг нийтийн ахуйн үйлчилгээг нэг дороос авах боломжтой болно.
Мөн уг төсөлд НҮБ-ын Хүүхдийн сан дэмжин хамтарч байгаа бөгөөд төвийг түшиглэн номын сан, хүүхдийн тоглоомын өрөө бүхий хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх юм.


Тод мэдээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ
"Нэр бүхий банканд хуурамч валют илэрсэн" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, нэр бүхий иргэн нь “Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ, дардастай хуурамч валют буюу кино зураг авалт, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Иймд гадаад валют худалдан авах гэж буй иргэд заавал баталгаат байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Тод мэдээ
Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ.
Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмшиж байгаа аж.
Тод мэдээ
Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг

-
Өнөөдөр2022/05/24
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Тод мэдээ2024/01/26
Албан тушаалтан "Х"-г үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт холбогдуулан ...
-
Чөлөөт бүс2019/07/22
"Их Хурд-8" шигшмэл хурдан морьдын уралдаанд Ц.Чимэдбавуугийн хүрэн ха...
-
Тод мэдээ2024/12/04
Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон баталлаа
