Дэлхий нийтээр..
ЗАСГИЙН ГАЗАР: Цэцэрлэг болон ЕБС-ийн хичээлийг телевизээр заана
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Хичээлийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс өргөн нэвтрүүлгийн 18 телевизээр хичээл зааж эхлэх юм. Нийт 402 удаагийн 6357 минутын 40 хичээлийг 170 багш заахаар бэлтгэж байна.
Өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заах бөгөөд албан ёсны хуваарийг БСШУСЯ ойрын хугацаанд вэб сайт, фэйсбүүк хуудсаараа түгээх юм. Теле хичээлийг нийгмийн сүлжээгээр хяналтгүй цацах, бага ангийн хүүхдүүдэд сошиал хаяг нээх зэргийг хориглож, цахим орчны халдлагаас хүүхдүүдээ хамгаалах бодлого барьж байна.
|
Цэцэрлэг |
NTV телевиз |
|
1 дүгээр анги |
MN 25-р суваг телевиз |
|
2 дугаар анги |
C1 телевиз |
|
3 дугаар анги |
Эх орон телевиз |
|
4 дүгээр анги |
UBS телевиз |
|
5 дугаар анги |
ETV телевиз |
|
6 дугаар анги |
TV5 телевиз |
|
7 дугаар анги |
Боловсрол телевиз |
|
8 дугаар анги |
TV8 телевиз |
|
9 дүгээр анги |
TV9 телевиз |
|
10 дугаар анги |
SBN телевиз, MNB |
|
11 дүгээр анги |
Eagle телевиз, MNB |
|
12 дугаар анги |
Монгол HD телевиз, MNB |
2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд сурагчдын дунд сонгон, секц, дугуйлан, давтлага хичээллүүлэх, олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглосон. Мөн хугацаанд багш, ажилчдад үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшил тооцож олгоно.Мөн багш нар хүсвэл ээлжийн амралтаа эдлэх эрх нь нээлттэй юм байна.
Салбарын яам дээд боловсролын сургалтын байгууллагуудад:
- Хичээлээ цахимаар хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалт хийж багш, оюутан, суралцагчдыг бүрэн хамруулах
- Хичээл, практикийн дадлагыг цуцлах
- Өвлийн амралтаараа гэртээ харьсан хөдөө орон нутгийн болон гадаадын оюутан, шинээр элсэгч, гадаад багш нарыг сургууль, дотуур байрандаа ирэх шаардлагагүй талаар зөвлөмж, мэдээлэл өгөх
- Дотуур байрандаа үлдсэн тохиолдолд байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, хариуцлагатай жижүүр ажиллуулах, хяналт тавих
Биеийн тамир, спортын салбарынханд:
- Спортын наадам, тэмцээн, уралдаан, сургалт, дугуйлан зэрэг нийтийг хамарсан биеийн тамир, спортын арга хэмжээг хориглох
- Арав гаруй спортын төрлөөр зохиох байсан Улсын аварга шалгаруулах тэмцээнийг хойшлуулах
- Үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэлээ хэвийн хийж баг тамирчид БНХАУ-аас бусад улсад болох олон улсын тэмцээнд хуваарийн дагуу оролцох
Соёл, урлагийн салбарынханд:
- Соёл, урлагийн арга хэмжээ, тоглолтуудыг цуцалж, хот, хөдөөгийн соёлын төв, театр, музей, номын сангийн танхимуудад ариутгал, халдваргүйжүүлэлт тогтмол хийх
- Уран бүтээлийн бэлтгэл сургуулилалт, дотоод зохион байгуулалт, төлөвлөлтөө хийж, тасралтгүй хэвийн ажиллах
· Соёл, урлагийн боловсрол, танин мэдэхүй, уран бүтээлтэй холбоотой мэдээллээ хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран үзэгч, сонсогч, уншигчдад хүргэх зэрэг чиглэл, зөвлөмж өгчээ.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сурагчдын зуны амралт хугацаандаа эхэлнэ. III улирлын сурагчдын 14 хоногийн амралтыг эхний байдлаар нэг долоо хоног болгохоор төлөвлөөд байна. Ерөнхий боловсролын сургуулиуд III, IV улиралд бямба гарагт хичээллэнэ. Харин цэцэрлэгүүд урьдын адил буюу таван өдөр ажиллах юм.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Дэлхий нийтээр..2023/05/11
Нийслэлийн хэмжээнд 185 мянган мод, гоёлын бут, сөөгийг тарина
-
Дэлхий нийтээр..2020/10/05
У.Хүрэлсүх: Монгол хүүхэд эх орныхоо хаана сурч байгаагаас үл хамааран ижил түвш...
-
Дэлхий нийтээр..2025/12/03
Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгу...
-
Дэлхий нийтээр..2022/10/03
Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа
