Тод мэдээ
Зудын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ хийх ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс уур амьсгалын гаралтай гамшгийн эрсдэлийг бууруулах, зудын гамшгийн даван туулах чадавхыг нэмэгдүүлэх урт хугацааны стратегийг тодорхойлох зорилгоор зудын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ хийх ажлыг эхлүүлээд байна.
Үнэлгээний ажлын хэсэг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрайтай уулзаж, гүйцэтгэх ажлын зорилго чиглэлийг танилцуулж, мэдээлэл солилцсон юм.
Ажлын хэсэгт ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газар, УОК-ын Ажлын албаны төлөөлөл ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 6-15-ны өдрүүдэд Хэнтий, Сүхбаатар, Өвөрхангай, Дундговь аймагт ажиллаж байгаа юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт судалгааг хийлээ
Мал эмнэлгийн ерөнхий газраас томилогдсон ажлын хэсэг Өвөрхангай аймгийн мал эмнэлгийн газартай хамтран 12 суманд бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт судалгааг хийлээ.
Идэвхгүй тандалт судалгаагаар 106 малчин өрхөөс асуумж судалгаа авч, үзлэг хийн бог малын мялзан өвчний шинж тэмдэг илэрсэн сэжигтэй 41 малчин өрхийн бог малаас цусны дээжийг улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид хүргүүллээ.
Идэвхгүй тандалтыг хийсэнээр мал, амьтны гоц халдварт бог малын мялзан өвчний болзошгүй халдварыг эрт илрүүлж урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хорио цээр хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилт, орон нутгийн төрийн захиргааны байгуулагуудын ажлын уялдааг хангуулахад чиглэгдэх юм гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.
Тод мэдээ
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил эхэллээ
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Маршал таун”, Ривер гарден” орчимд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил өнөөдөр эхэллээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Тус хороонд харьяалагдах “Маршал таун”, “Ривер гарден”, “Скай гарден”, “Модунтаун хотхон” орчимд ямар ч улсын сургууль байхгүй. Ийнхүү 960 хүүхдийн сургуулийн суурийг өнөөдөр тавьж байна. Сургуулийн хоёр давхар хүртэлх ажлыг барилгын улирал дуусах хүртэл буюу арваннэгдүгээр сарын 20-ны өдөр хүртэл хийхээр төлөвлөж буй. Харин ирэх онд сургууль ашиглалтад орно” гэв.
Мөн тэрбээр гүйцэтгэгчээр шалгарсан “Гурванбулаг Сод” ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, товлосон хугацаанд стандартын дагуу чанартай барилгын ажлаа гүйцэтгэхийг үүрэг болголоо.
Тод мэдээ
Гүйцэтгэлийн үнэлгээний тогтолцоог өөрчлөхөөр ажиллаж байна
Гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан урамшууллын тогтолцоонд багшийн өөрийн болон сургуулийн дотоод үнэлгээг оруулан шинэчлэхээр ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс эхний байдлаар боловсруулсан саналыг яам болон харьяа нэгжүүдийн хурлаар хэлэлцлээ.
Одоогоор хэрэгжиж буй гүйцэтгэлийн үнэлгээнд оролцогчдын тоог цөөлж, багш, суралцагч, үнэлгээний багийн оноо, асуулгыг харгалзан дүгнэдэг байхаар саналд тусгасан байна. Мөн багшийн чадамж, үйл ажиллагаа болон суралцагчийн сурлага, мэдлэг чадварт гарсан ахиц, үр дүнг үнэн зөв дүгнэхийн тулд үнэлгээний даалгаврын цахим системийг хөгжүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Урьдчилсан байдлаар бэлтгэсэн дээрх өөрчлөлтөд олон талын саналыг тусгаж, оновчтой шийдэл гаргахын тулд шаардлагатай төлөөллүүдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, цаашдын ажлын төлөвлөгөөг сайтар боловсруулахаар болов гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
-
Тод мэдээ2019/11/07
Мөрийтэй тоглоом тоглосон төрийн албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлнө
-
Тод мэдээ2023/05/16
АТГ: Гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв
-
Тод мэдээ2023/11/06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийх төрийн ай...
-
Чөлөөт бүс2020/07/15
Хэт их бие даасан, зожиг эрчүүд гэрлэх гэж яардаггүй