Бидэнтэй нэгдэх

Өнөөдөр

Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам угсарч эхэллээ

Огноо:

,

Сэтгүүлч:

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам угсарч эхэллээ. Ус зайлуулах шугам хоолойг энэ сарын 26-нд угсарч дуусна. Үүний дараа Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто замыг шинэчилнэ.

Тодруулбал, 065 дугаар цэргийн ангийн ойролцоо таван байршилд усны ундарга шинээр үүссэн. Улмаар Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто зам дагуу ус тогтож, эвдрэл үүсээд байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар инженерийн шугам сүлжээг цогцоор нь шийдэхийг холбогдох албаныханд үүрэг болгож, ус зайлуулах шугам хоолойг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр шинээр хийхээр болсон юм.

Геодези, Усны барилга байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “ Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам угсарна. Уг ажлыг 10 хоногт хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна. Ус зайлуулах шугам хоолой угсарч дууссаны дараа авто замыг шинэчилнэ” гэлээ.

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байршилтай Баганат хороолол орчимд усны халиа ихээр үүсдэг, гүн жалга байсан. 2017 онд тус хорооллыг барихдаа дээрх нүхэн жалгыг дарснаас үүдэн хөрш ус гараад байгааг Геодези, Усны барилга байгууламжийн газрын Ерөнхий инженер С.Батсайхан хэллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Өнөөдөр

Ерөнхий боловсролын сургуулиудад хараа шалгах багц хүлээлгэн өглөө

Огноо:

,

Энэ хичээлийн жилийн I улирлын бие даалтын долоо хоногт нийслэл дэх 1-р ангийн сурагчдыг нүд, шүд, зүрх судасны үзлэгт хамруулна.

Энэ хүрээнд Баянзүрх, Хан-Уул дүүрэг дэх төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 50 сургуульд холын, ойрын, стерео хараа шалгах багцыг хүлээлгэн өгөв. Мөн сургуулийн удирдлага, эмч нарт хараа шалгах үзлэгийн зохион байгуулалт болон үзлэгийн бүртгэлийг eruulhuuhed.mn вэбэд суурилсан цахим программд оруулах талаар мэдээлэл өгч, үзлэг зохион байгуулсан сургуулийн эмч туршлагаа хуваалцлаа.

Одоогийн байдлаар нийслэлийн ерөнхий боловсролын 21, 14, 163, 75-р сургуулиуд нүдний үзлэгийг зохион байгуулж эхэлсэн ба харааны үзлэгийн багц хүлээн авсан сургуулиудад Эрүүл мэндийн яам, “Орбис интернэйшнл” олон улсын байгууллагын бэлтгэсэн мэргэжлийн нүдний эмч нар ажиллаж, илрүүлэг, үзлэгийг чиглүүлэх юм.

Орон нутагт II улирлын бие даалтын долоо хоногт уг үзлэг, эрт илрүүлгийг зохион байгуулна гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Зам засвартай холбогдуулан нийтийн тээврийн чиглэлүүдийг өөрчилнө

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөөнд хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотой Энхтайваны гүүрнээс урагш Тэмээтэй хөшөөтэй уулзвар хүтэлх авто замыг 2024 оны 10 дугаар сарын 18-ны 23:00 цагаас 10 дугаар сарын 21-ний 06:00 цагийн хооронд хаана. 

Энэ үеэр нийтийн тээврийн М:3, Ч:7, Ч:10, Ч:18А, Ч:18Б, Ч32Б, Ч:34, Ч:42, Ч:44, Ч:50, Ч:52, Ч:53, Ч:55, Ч:58, Ч:61, Ч:65, Ч:69Б, Ч:71, Ч:72, Ү:31, Х:19, ШҮ:2 чиглэлүүд ЭНЭ зураглалын дагуу зорчино гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн

Огноо:

,

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: 18-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны аравдугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 1-3 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 3-5 хэм хүйтэн байна.


2024 оны аравдугаар сарын 19-нөөс 2024 оны аравдугаар сарын 23-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говь, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд говь, тал, хээрийн нутгаар, 21-нд Дорнод-Монголын тал нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан байна. Аравдугаар сарын 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод индэр9 цаг 32 минут

У.Хүрэлсүх: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд үндэсний хэмжээний зө...

Тод мэдээ9 цаг 48 минут

“Ногоон бүс” төслийг хэрэгжүүлэн хяналтын камераар 10.04...

Тод мэдээ9 цаг 52 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакис...

Тод мэдээ9 цаг 58 минут

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн барилг...

Өнөөдөр11 цаг 34 минут

Ерөнхий боловсролын сургуулиудад хараа шалгах багц хүлээлгэн өглөө

Тод мэдээ11 цаг 39 минут

Зам цэвэрлэгээний 5 төрлийн 33 техникийг хүлээн авлаа

Өнөөдөр11 цаг 41 минут

Зам засвартай холбогдуулан нийтийн тээврийн чиглэлүүдийг өөрчилнө

Өнөөдөр11 цаг 49 минут

Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн

Тод мэдээ2024/10/17

Цэрэг татлагын товчоодод нарийн мэргэжлийн эмч нар томилогдон ажилла...

Тод индэр2024/10/17

Д.Отгонжаргал: Цахим платформд бүртгэлтэй зорчигч тээвэрлэдэг иргэнд...

Тод мэдээ2024/10/17

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинт...

Тод мэдээ2024/10/17

Охид, эмэгтэйчүүдийг хамгаалах чиглэлээр Хүмүүнлэгийн дэд кластерийг...

Тод мэдээ2024/10/17

Өвөл, хаврын бэлчээрийн даац нийт нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй...

Өнөөдөр2024/10/17

Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан

Тод мэдээ2024/10/17

Галт зэвсгээр хэвлий тус газарт нь буудаж гэмтээжээ

Өнөөдөр2024/10/17

Хайлаастын шинэ эцсээс 17-н уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хаа...

Тод мэдээ2024/10/16

Өвөлжилтийн бэлтгэл ажил 95.5 хувьтай байна

Тод мэдээ2024/10/16

Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх өдөрлөг болно

Тод мэдээ2024/10/16

2024 оны эхний 9 сард бүх төрлийн тээврээр 95.2 сая тонн ачаа тээвэр...

Тод мэдээ2024/10/16

Энхтайваны гүүрийн доор үерийн хамгаалалтын түшиц хана барих ажил 80...

Чөлөөт бүс2024/10/16

Тээврийн хэрэгслийн дугуйг улирлын нөхцөлд тохируулан сольж хэвших ш...

Тод мэдээ2024/10/16

“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх ...

Тод мэдээ2024/10/16

Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийж байна

Өнөөдөр2024/10/16

Нарны гүүрээр зорчдог нийтийн тээврийн автобусны чиглэлд түр өөрчлөл...

Өнөөдөр2024/10/16

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

Тод индэр2024/10/16

Ц.Баатархүү: Цахим гарын үсгийн хэрэглээг хэвшүүлэхэд төр өөрөө манл...

Тод мэдээ2024/10/15

Хиймэл оюун ухаан ашиглан гэрлэн дохионы ухаалаг удирдлагыг бий болг...

Тод мэдээ2024/10/15

Амьтны жам ёсны эрхийг хамгаалах зөвлөмж, хугацаатай үүрэг өглөө

Тод мэдээ2024/10/15

Асфальтбетон хольц үйлдвэрлэх боломжгүй болсон тул зам засвар хойшил...

Өнөөдөр2024/10/15

Дараах 3 байршилд зам хааж, шинэчилнэ

Санал болгох