Өнөөдөр
Зарим замын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийнэ
Монгол Улсад гадаадын өндөр хэмжээний зочин, төлөөлөгчдийн айлчлал үргэлжилж байгаатай холбоотой есдүгээр сарын 02-ны өдрөөс 03-ны өдрүүдэд Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их, бага тойруугийн замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийгдэнэ.
Энэ удаагийн хамгаалалт нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн хүрээнд өндөр зэрэглэлд явагдах тул зочны зорчих үеийн зам дагуу болон зогсоол талбайд байрласан тээврийн хэрэгслийг бүрэн чөлөөлөх зохицуулалт хийгдэнэ.
Иргэд та бүхэнд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас уриалж байна.
Өнөөдөр
Ерөнхий боловсролын сургуулиудад хараа шалгах багц хүлээлгэн өглөө
Энэ хичээлийн жилийн I улирлын бие даалтын долоо хоногт нийслэл дэх 1-р ангийн сурагчдыг нүд, шүд, зүрх судасны үзлэгт хамруулна.
Энэ хүрээнд Баянзүрх, Хан-Уул дүүрэг дэх төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 50 сургуульд холын, ойрын, стерео хараа шалгах багцыг хүлээлгэн өгөв. Мөн сургуулийн удирдлага, эмч нарт хараа шалгах үзлэгийн зохион байгуулалт болон үзлэгийн бүртгэлийг eruulhuuhed.mn вэбэд суурилсан цахим программд оруулах талаар мэдээлэл өгч, үзлэг зохион байгуулсан сургуулийн эмч туршлагаа хуваалцлаа.
Одоогийн байдлаар нийслэлийн ерөнхий боловсролын 21, 14, 163, 75-р сургуулиуд нүдний үзлэгийг зохион байгуулж эхэлсэн ба харааны үзлэгийн багц хүлээн авсан сургуулиудад Эрүүл мэндийн яам, “Орбис интернэйшнл” олон улсын байгууллагын бэлтгэсэн мэргэжлийн нүдний эмч нар ажиллаж, илрүүлэг, үзлэгийг чиглүүлэх юм.
Орон нутагт II улирлын бие даалтын долоо хоногт уг үзлэг, эрт илрүүлгийг зохион байгуулна гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Өнөөдөр
Зам засвартай холбогдуулан нийтийн тээврийн чиглэлүүдийг өөрчилнө
Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөөнд хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотой Энхтайваны гүүрнээс урагш Тэмээтэй хөшөөтэй уулзвар хүтэлх авто замыг 2024 оны 10 дугаар сарын 18-ны 23:00 цагаас 10 дугаар сарын 21-ний 06:00 цагийн хооронд хаана.
Энэ үеэр нийтийн тээврийн М:3, Ч:7, Ч:10, Ч:18А, Ч:18Б, Ч32Б, Ч:34, Ч:42, Ч:44, Ч:50, Ч:52, Ч:53, Ч:55, Ч:58, Ч:61, Ч:65, Ч:69Б, Ч:71, Ч:72, Ү:31, Х:19, ШҮ:2 чиглэлүүд ЭНЭ зураглалын дагуу зорчино гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: 18-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2024 оны аравдугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 1-3 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 3-5 хэм хүйтэн байна.
2024 оны аравдугаар сарын 19-нөөс 2024 оны аравдугаар сарын 23-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говь, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд говь, тал, хээрийн нутгаар, 21-нд Дорнод-Монголын тал нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан байна. Аравдугаар сарын 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
-
Тод мэдээ2024/06/14
Авлигатай нам харгалзахгүй тэмцэж, эхлүүлсэн ажлаа дуусгахад Ерөнхий сайдын баги...
-
Тод мэдээ2021/01/09
Сүүлийн 24 цагийн байдлаар товчоодоор 2,249 зорчигч гарчээ
-
Өнөөдөр2024/08/22
Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
-
Тод мэдээ2022/06/20
Сансрын нисэгч В.А.Джанибековыг “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн&rd...