Тод зураг
Амны хаалт хэрэглэх заавар зөвлөмж дутагдалтай байна

Нийслэлийн мал, эмнэлгийн газар коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор зэрлэг амьтдаас хүнд халдварладаг зоонозын өвчнүүдийн талаарх анхааруулга хүргэж байна. Тодруулбал, чоно, нохой, үнэг, муур, махчин амьтад, сарьсан багваахай, хярс, гахай, тарвага, шувуунаас зоонозын өвчин хүнд халдварладаг ажээ. Иймээс зэрлэг амьтны эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийг ашиглах, тээвэрлэх, худалдах болон худалдан авахгүй байхыг анхааруулжээ.
Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.
Тод зураг
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
-
Тод зураг2019/07/22
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод мэдээ2021/06/02
Баянхонгор аймгийн нутагт орших Их Богд хайрхны тэнгэрийг тайх анхны төрийн тахи...
-
Тод мэдээ2021/09/22
Нэмэлт гурав дахь тунд 152 мянга гаруй иргэн хамрагдаад байна
-
Тод индэр2022/11/10
Ц.Билэгтсайхан: Манай Улсад "Омикрон"-ы шинэ хувилбар болох BF.7 нэг х...