Өнөөдөр
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан үндэсний бүтээлийн 7 хоног

Монгол хүний дэлхийд ялгарах онцлог, үнэт зүйл бол та бидний түүх, хэл бичиг, соёл, уламжлал билээ. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан Үндэсний бүтээлийн 7 хоног 2020 оны хоёрдугаар сарын 22-ноос 29-ний өдрүүдэд болж байна.
Үндэсний бүтээлийн 7 хоногоор хөтөлбөрт нь Монгол бүтээл болон Үндэсний түүх, өв соёлын нэвтүүлгийн эзлэх хувь өндөртэй Шилдэг радио, телевизийг шалгаруулахаар зарласан байна.
“Монгол өв соёлоо дээдэлцгээе.
Монгол Улсын Засгийн газар
Монголын телевизүүдийн холбоо
Өнөөдөр
Чингис Хаан олон улсын нисэх буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхэллээ

Өнөөдөр
Улаанбаатар өдөртөө 31 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, голуудын усны түвшин улам нэмэгдэх тул үер ус, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2022 оны 06 сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудийн нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 6-11 метр, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 35-40 хэм, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 29-31 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 28-30 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 26-28 хэм дулаан байна.
2022 оны 06 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 29-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
25-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 32-37 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 27-ноос ихэнх нутгаар хална.
Өнөөдөр
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ
Өнөөдөр аргын тооллын зургаадугаар сарын 24. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Зуны илүү тэргүүн сарын 26. Сугар гараг. Гоё хүүхэн одтой, найман цагаан мэнгэтэй, шар бич өдөр.
Өдрийн наран 4 цаг 54 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ хэмээжээ.
-
Тод мэдээ2021/08/13
Монгол, Турк улс хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх асуудлаар хоёр улсын эрх бүх...
-
Тод мэдээ2020/09/24
Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав
-
Тод мэдээ2021/08/04
Ажлын хэсгийн гишүүд ТЕГ-ын Мэдээллийн аюулгүй байдлын газар болон “Үндэсн...
-
Тод мэдээ2020/06/15
Сонгон шалгаруулалтын томилгооны сонсголыг зохион байгууллаа