Дэлхий нийтээр..
Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл гуравдугаар сарын 14 хүртэл үргэлжилнэ
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар эхэлжээ. Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны А/66 дугаар "Элсэлтийн шалгалт зохион байгуулах" журам, Боловсролын сайдын 2025 оны А/69 дүгээр "Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол хэл, бичгийн шалгалтыг зохион байгуулна. Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 17-ноос гуравдугаар сарын 14-ний 18 цаг хүртэл үргэлжлэх аж.

Монгол хэл, бичгийн шалгалт өгөхөөр бүртгүүлж буй 10,11 дүгээр анги болон өмнөх оны төгсөгчид 10 мянган төгрөг төлөх бол энэ жил 12-р анги төгсөгчид үнэ төлбөргүй бүртгүүлэх юм байна.

Мөн 10,1 дүгээр ангийн сурагчид шинэ журмаар өөрийн хүсэлтээр Монгол хэл, бичгийн шалгалтыг өгөх боломжтой. Энэ тохиолдолд бүртгэлийн хураамжийг эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хариуцах аж.

Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Үйл явдал2021/02/08
Өнөөдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
-
Үйл явдал2022/03/16
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн
-
Дэлхий нийтээр..2022/08/18
ОХУ-ын ажлын хэсэг хамтарсан сургууль байгуулах асуудлаар манай улсад ажиллаж ба...
-
Үйл явдал2020/04/16
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ-уудад онцгой ...
