Тод мэдээ
Төр, нийгмийн зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга асан, Хөдөлмөрийн баатар, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, төр, нийгмийн зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ой энэ онд тохиож буй.
Монгол Улсын Их хурлын тогтоол, Засгийн газрын тогтоолын дагуу Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэх өдрийн товыг тогтоож, ойг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөө, үйл ажиллагааны хөтөлбөр баталж, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байна.
2025 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн хурлаар ажлын хэсгийн гишүүдээс гаргасан саналыг хэлэлцэж, Жамсрангийн Самбуугийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, олон улсын харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сахин хамгаалах, төрийн албыг төлөвшүүлэхэд гүйцэтгэсэн үүрэг, түүний амьдрал, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах талаар хэлэлцэв.
Тод мэдээ
II улирлын бие даалтын 7 хоног өнөөдөр эхэлнэ
Ерөнхий боловсролын сургуулийн II улирлын бие даалтын 7 хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх хүрээнд төв орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, аврах ангитай хамтран зохион байгуулна.
"Бие даалтын долоо хоног" Улаанбаатарт даваа гарагт эхэлж байгаа. Энэ хугацаанд сурагчид музей, урлагийн тоглолт үзэх, спортоор хичээллэх зэргээр танхимаас гадуур хөгжүүлэх хөтөлбөрүүдэд хамрагдана.
Дөрөвдүгээр сарын 7-ноос нийслэлийн сургуулиудын II улирлын амралт эхэлж, 11-нийг дуустал үргэлжилнэ. III улирлын хичээл дөрөвдүгээр сарын 14-ний даваа гарагт эхэлнэ.
Тод мэдээ
Цас, мөс хайлж халтиргаа гулгаатай байгаа тул болгоомжтой явахыг ГССҮТ-өөс зөвлөлөө
2020-2024 онуудад уналтын шалтгаант осол гэмтэл тэргүүлсээр байгааг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс сэрэмжлүүллээ.
Осол гэмтлийн тэргүүлэх таван шалтгаан
- Уналт 42.5 хувь
- Амьгүй механик хүчинд өртөх 18.3 хувь
- Зам тээврийн осол 12.4 хувь
- Амьтай механик хүчинд өртөх 8.6 хувь
- Хүчирхийлэл 8.4 хувь
Осол гэмтлийн шалтгаант өвчлөлийн үед толгойн гэмтэл хамгийн түгээмэл тохиолддог байна. Түүнчлэн
- Шагай ба тавхайн гэмтэл
- Тохой ба шууны гэмтэл
- Өвдөг ба шилбэний гэмтэл
- Мөр ба бугалгын гэмтэл
Уналтын тэргүүлэх шалтгаан
- Нэг түвшин дээр бүдэрч, тээглэж унах
- Шат гишгүүрээс унах
- Мөс, цасан дээр халтирч унах
Иймд цас, мөс хайлж халтиргаа гулгаа ихсэж байгаа тул болгоомжтой явахыг зөвлөлөө.
Тод мэдээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 51 дуудлага бүртгэгджээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны таван, гал түймрийн 51 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 82 иргэний аюулгүй байдлыг ханган, 8 тэрбум 237 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.
Зуслангийн бүсийн айл өрхүүд цогтой үнс, нурмаа тагтай төмөр саванд хийж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, шар өвсийг хадуураар цэвэрлэж, шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.