Тод мэдээ
"Бүсийн зөвлөл анхдугаар хуралдаан" Хангайн бүсээс эхэллээ

Тод мэдээ
“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл үргэлжилж байна
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлт тавдугаар сарын 24-ний өдөр болно.
Гүйлтийн бүртгэл дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 20-ны өдөр үргэлжлэх юм.
Марафонд гүйх хүсэлтэй хувь хүн, албан байгууллага, гадаадын иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хаягаар болон “Hipay” аппликейшнаар бүртгүүлж, онлайнаар хураамжаа төлөх боломжтой.
Гүйлтийн төрлүүд өмнөх жилүүдтэй адил 500 метрээс 42 км хүртэл байх бөгөөд бүртгэлийн хураамжийн хувьд:
- 1.5 км-т 5.000 төгрөг (гэр бүлийн төрөлд оролцогч гишүүн тус бүр 5.000 төгрөг),
- 5 км-т 10.000 төгрөг,
- 10 км-т 50.000 төгрөг,
- 21 км-т 70.000 төгрөг,
- 42 км-т 90.000 төгрөг байна.
Оролцогчдын дийлэнх нь 5 км-ийн зайг сонгодог. Энэ зайд оролцогчид энгэрийн дугаараа тавдугаар сарын 1-20-ны 17:00 цаг хүртэл нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон есөн дүүргийн Биеийн тамир, спортын хороодоос авна.
Харин 42 км, 21 км, 10 км-ийн зайд оролцогчдын энгэрийн дугаар, чип, футболк, мөн 1.5 км зайд оролцогчдын баталгаажуулалт, энгэрийн дугаар олгох ажлыг нийслэлийн Биеийн тамир, спортын газар хариуцах бол 500, 800 м-ийн гүйлтийн бүртгэлийг Монголын тусгай олимпын хороо хариуцан олгох хугацаагаа жич мэдэгдэх юм.
“Улаанбаатар марафон”-д оролцсон хүн бүр өмнөх жилтэй адил “Батламж”-аа https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хаягаас хэвлэн авна. Мөн 42, 21, 10 км-ийн гүйлтэд оролцогчдын амжилтыг энэхүү цахим хаягт байршуулах юм. “Улаанбаатар марафон” гүйлтийг сонирхон дэмжигчдийн тоо жил бүр нэмэгдэж, өнгөрсөн онд гадаад, дотоодын 30 мянга гаруй хүн оролцжээ.
Тод мэдээ
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад Дэлхийн банктай хамтран ажиллахаар санал солилцов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Байгаль орчны газрын менежер Кристоф Крепин тэргүүтэй агаарын чанарын мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын дагуу хэрэгжүүлэх 24 мега төслийг танилцуулж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм. Тэрбээр "Нэн тэргүүнд агаарын бохирдол ихтэй бүсүүдэд 50 мянга орчим айл өрхийг хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлнэ. Уг ажлыг ирэх өвлийн халаалтын улирлаас өмнө хийх бөгөөд эхний ээлжид айл өрхүүдийн гэр, байшинг дулаална. Иймд эдгээр төсөл, хөтөлбөрүүдэд Дэлхийн банктай хамтран ажиллах хүсэлтэй байна" гэдгийг онцолж байв.
Харин Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Байгаль орчны газрын менежер Кристоф Крепин цаашид хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ уламжлав.
Тод мэдээ
Гадаадаас ажиллах хүч авах асуудлаар хамтарсан уулзалт зохион байгууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гадаадаас ажиллах хүч авч буй асуудлаар Эрчим хүчний яам, Зам тээврийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон Гадаад иргэн харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газартай хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.
- Уулзалтын үеэр оролцогчид Засгийн газрын стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц
- Үйлдвэрлэлийн бүтээн байгуулалтын ажил
Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрт тусгагдсан хөгжлийн төсөлд шаардлагатай гадаадын ажиллах хүчнийг авахад төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах давхардал гаргахгүй байх, үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх, аж ахуй нэгж, байгууллагад хүндрэл чирэгдэлгүй үйлчлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.
-
Тод мэдээ2021/02/11
Орон гэргүй иргэдийг нийгмийн хамгааллын тусгай төвд байрлуулна
-
Тод мэдээ2024/11/07
Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-нийг хүртэл түр хааж, бо...
-
Өнөөдөр2023/04/12
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Өнөөдөр2024/06/04
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод...