Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Огноо:

,

Сэтгүүлч:

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн нөхцөл байдлын талаар Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулга хийлээ.

Тус Ажлын хэсэг Засгийн газрын 2025 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 135 дугаар тогтоолоор батлагдсан “Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийг өсгөх чиглэлээр авч хэрэгжүүлэх цогц арга хэмжээ”-г хэрэгжүүлж байна. 

Экспортын орлого энэ долоо хоногт 278 сая ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 17 хувиар өслөө. Энэ өсөлтөд нүүрсний экспорт 1.9 сая.тоннд хүрч, 25 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Гашуунсухайт боомтын хувьд нүүрсний овоолгын хэмжээ өндөр хэвээр байгаа боловч, сүүлийн долоо хоногт БНХАУ-ын татан авалт нэмэгдсэн, цаашид үргэлжлэн сайжрах төлөвтэй байна. Шивээхүрэн боомтоор өнгөрсөн долоо хоногт нийт 758 мянган.тонн нүүрс экспортолсон нь он гарснаас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Ханги боомтын хувьд нүүрсний нийт экспортын хэмжээ 1.4 сая.тонн болж өмнөх оны мөн үеэс 32 хувиар буурсан ба Ажлын хэсэг экспортыг нэмэгдүүлэх холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна. 

Уул уурхайн биржийн арилжаа өнгөрсөн долоо хоногт нийт 480 мянган тонн нүүрс худалдаалж, он гарснаас хойших хамгийн өндөр арилжаа хийжээ.

Бусад уул уурхайн бүтээгдэхүүнүүд болох зэсийн баямжал, төмрийн хүдрийн экспортын хэмжээ үргэлжлэн нэмэгдэж байна. Зэсийн баяжмалын экспорт 42 мян.тн болж өмнөх долоо хоногоос хоёр хувиар, төмрийн хүдрийн экспорт 177 мян.тн болж 14 хувиар тус тус өслөө. 

Гадаад валютын албан нөөц 2025 оны энэ сарын 15-ны өдрийн байдлаар 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллараар нэмэгдлээ. 

Улмаар гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд Ажлын хэсгээс цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар танилцуулж, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд ногоон гарц, боомтын бүс нутагт газар олгох, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна

Огноо:

,

Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна. Энэ удаа үерийн хамгаалалтын далан суваг, халиа тошингийн үед ашиглах зориулалтаар хот нийтийн аж ахуйн машин техникийг шинэчиллээ.

Тодруулбал, БНХАУ-ын “Sany” үйлдвэрээс жижиг оврын экскаватор зургаа, дэлхийн шилдэг “Cat” брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Barlo world” ХХК-иас том оврын 1.9 шоо метр шанагатай “Cаt330” загварын нэг экскаваторыг нийлүүллээ.

Эдгээр машин, техникийг ГУББГ, ОСНААУГ болон дүүргүүдэд хүлээлгэн өгнө.

Ташрамд, 2024 оны аравдугаар сард нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам цэвэрлэгээний таван төрлийн 33 машин техникийг нийлүүлсэн. Тодруулбал, цас цэвэрлэгээ, түрэх, давс цацах 10 машин, 8 шүүрт машин, бага оврын цас цэвэрлэгч 10 машин нийлүүлсэн. Мөн оны хавар нь модны навч зэрэг хөнгөн юмсыг соруулах зориулалттай 46 шинэ тоног төхөөрөмжийг оруулж ирсэн. Улмаар 2024 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 80 гаруй машин, техникийн шинэчлэлт хийсэн билээ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V дугаар хуралдаан болно

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан 2025 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад Суугаа  Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Айбек Артыкбаевыг хүлээн авч уулзан, хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын хүрээнд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V дугаар хуралдааныг  зохион байгуулах талаар ярилцаж, комиссын хуралдааны үеэр хэлэлцэх  зарим асуудлыг тогтлоо.

Монгол Улсын Шадар сайд, Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан  хоёр орны найрамдалт харилцааг  шинэ шатанд хөгжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлж,  хүнс, хөдөө аж ахуйн салбарт илүү идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад Суугаа  Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Айбек Артыкбаев хоёр орны худалдааны эргэлт 2023 онд 2.3 сая ам.доллар байсан бол энэ  оны 10 дугаар сарын байдлаар  4 дахин өссөн үзүүлэлттэй байгааг цохон тэмдэглэв. Түүнчлэн Евроазийн чөлөөт худалдааны хэлэлцээр хийгдэхээр ярилцаж байгаа нь Киргиз улсад ч эергээр нөлөөлөх чухал алхам гэдгийг онцолж байлаа.

Өнөөдрийн уулзалтаар хоёр улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын  хамтын ажиллагааг идэвхжүүлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд  илүү анхаарч ажиллах, бизнес форум зохион байгуулах, соёл, спорт, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллааг сайжруулж, соёлын олон талт арга хэмжээ зохион байгуулах зэрэг улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбарыг хөгжүүлэх зэрэг өргөн хүрээнд ярилцаж, санал солилцлоо.

Манай хоёр орон 1992 оны 4-р сарын 22-нд дипломат харилцаа  тогтоосноос хойш 33 жилийн турш бүхий л салбарт хамтран ажиллаж, найрамдалт харилцаагаа өргөжүүлж байна.


Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Боловсролын байгууллагын дотуур байруудад урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ хийжээ

Огноо:

,

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг илрүүлэх, тогтоох, хамгаалах хүрээнд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сурагчдын болон оюутны дотуур байруудад урьдчилан сэргийлэх шинжилгээ хийжээ.

Энэ хүрээнд ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийн баталсан удирдамжийн дагуу Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны албан хаагчид АШУҮИС, СЭЗДС-ийн оюутны дотуур байранд урьдчилан сэргийлэх хяналт шинжилгээ хийж ажилласан байна.

 

Хяналт шинжилгээний хүрээнд “Эрүү шүүлт тулгах, бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс ангид байх эрх”-ийн хэрэгжилт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, арга хэмжээ зохион байгуулсан ажил, аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлсэн байдалтай газар дээр нь танилцаж, оюутны байранд амьдарч байгаа оюутнууд болон ажиллагсдаас асуумж авч, хүсэлт гаргасан хүүхдүүдтэй ганцаарчлан уулзсан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ2025/04/18

Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл үргэлжилж байна

Тод мэдээ2025/04/18

Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V дугаар хуралдаа...

Тод мэдээ2025/04/18

Боловсролын байгууллагын дотуур байруудад урьдчилан сэргийлэх хяналт...

Тод мэдээ2025/04/18

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолт нийт есөн үзэгдэлтэй...

Тод мэдээ2025/04/18

“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын ...

Тод индэр2025/04/18

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үү...

Өнөөдөр2025/04/18

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр2025/04/18

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг

Өнөөдөр2025/04/18

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/04/18

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

Тод мэдээ2025/04/17

ТББХ: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруула...

Тод мэдээ2025/04/17

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмн...

Тод мэдээ2025/04/17

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүди...

Тод мэдээ2025/04/17

УИХ: БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К...

Тод мэдээ2025/04/17

“Онтрэ” ХХК-ийн ашиглалтын лицензийн талаарх Аж үйлдвэр, эрдэс б...

Тод мэдээ2025/04/17

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр2025/04/17

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/04/17

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Тод мэдээ2025/04/17

“Исэгахама” дэвжээний багш Асахифүжи Сүгиномори Сэйяаг Алтан гад...

Өнөөдөр2025/04/17

Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

Тод мэдээ2025/04/16

Эрэлт хэрэгцээ, ур чадварт нь нийцсэн ажлын байраар хангаж, хөдөлмөр...

Тод мэдээ2025/04/16

Инновацийн тухай хуулийн биелэлтийн үр дагаварт хийсэн үнэлгээний та...

Тод мэдээ2025/04/16

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 87 хувь нь тодорхой төрлийн цахим...

Тод мэдээ2025/04/16

2028 он хүртэл орон нутагт 24, нийслэлд 84 сургууль барих шаардлагат...

Тод мэдээ2025/04/16

Ж.Хатанбаатар нарыг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогт...

Өнөөдөр2025/04/16

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/04/16

УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах хэлэлцүүлгүүд

Өнөөдөр2025/04/16

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод

Өнөөдөр2025/04/16

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/04/16

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Санал болгох