Тод зураг
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 24-ний Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
⏱ 10:00-16:00 цагт: 11-р хороо Хонгран сфеко хотхон орчмоор
СҮХБААТАР ДҮҮРЭГ
⏱ 10:00-16:00 цагт: 1-р хороо Үндэсний соёл амралтын хүрээлэн, ЗЦГ-ын ажилчдын байр /36 айл/, Соёолж, Улаанбаатар буян ХХК, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар болон эдгээрийн ойр орчмоор,
ХАН-УУЛ ДҮҮРЭГ
⏱ 10:30-17:00 цагт: 12, 13-р хороо ЗХЖШ-ын Цэргийн тагнуулын газар, Худгууд, 013, 120, 326-р ЦА-ууд болон эдгээрийн ойр орчмоор
⏱10:00-16:00 цагт: 15-р хороо Жаргалан хотхоны 37-39, Намуун төгөл хотхоны 1-4, Модерн хотхоны 25, Рапид харш хотхоны 29, 30, Дүнжингарав хотхоны 101-107 байрууд болон эдгээрийн ойр орчмоор,
БАЯНГОЛ ДҮҮРЭГ
⏱ 11:00-17:00 цагт: 21-р хороо Ар гүнт, 361-р гарам болон түүний ойр орчмоор
⏱ 10:00-17:00 цагт: 1-р хороо Цэргийн ангийн ажилчдын байр /14 айл/, Толгойтын 15, 24-39, 41, 46-51, 53, 54, 57-129, Орбитын 14-20, 27, 28, 31-36, 45-80-р гудамжууд, 107-р сургууль, 111-р цэцэрлэг, Ану сервис ХХК болон эдгээрийн ойр орчмоор,
ТӨВ АЙМАГ
⏱ 09:00-17:00 цагт: Баяндэлгэр сум
⏱ 09:30-17:00 цагт: Аргалант сум Даргиатын ам Төмрийн үйлдвэр орчмоор.
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.
Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
Тод зураг
Сэлбэ 20 минутын хот
Гэр хорооллыг орон сууцжуулах “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд нийт 113 блок орон сууц барих юм.
Үүнээс 93 блок орон сууц есөн давхар, 20 блок орон сууцыг 12 давхар барина. Өнөөдрийн байдлаар зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг гүйцэтгэж байна.









Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
-
Дэлхий нийтээр..2024/11/06
Нийслэлд 559.8 мянга гаруй мод тарилаа
-
Дэлхий нийтээр..2025/08/12
Сургууль, цэцэрлэгийн анги засвар, өвөлжилтийн бэлтгэл ажил 82 хувьтай үргэлжилж...
-
Дэлхий нийтээр..2022/12/20
Цагаачийн гарах, орох мэдэгдлийг цахимаар бүртгэж байна
-
Дэлхий нийтээр..2021/02/10
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулз...
