Дэлхий нийтээр..
#COP30 Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 30.3% бууруулах амлалт, бодлогоо танилцуулна
COP30-д оролцож байгаа манай төлөөлөгчид 2026 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлын бэлтгэл ажлын явцын талаар дэлгэрэнгүй танилцуулж, техникийн болон санхүүгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллах бас нэг зорилготой оролцож байгаа юм.
COP17 бэлтгэл ажлыг танилцуулах уулзалтыг Даян дэлхийн байгаль орчны сан (GEF), НҮБ-ын Уур амьсгалын сан (GCF), Байгаль орчны НҮБ-ын хөтөлбөр (UNEP), Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Европын холбоо, бүс нутгийн түншүүдтэй хийхээр төлөвлөсөн байна.
Белем хотын COP30 нь Монгол Улсын уур амьсгалын бодлогыг олон улсад таниулах, мөн COP17 -г амжилттай зохион байгуулахад шаардлагатай олон улсын дэмжлэг, түншлэлийг өргөжүүлэх стратегийн боломж бүрдүүлж байгаа юм.
Бразил улсын Белем хотод болж байгаа Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар Бага хурал 11 дүгээр сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ.Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
Дэлхий нийтээр..
Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав
-
Үйл явдал2021/12/16
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ
-
Дэлхий нийтээр..2024/02/26
“Цэргийн археологи” төслийг хэрэгжүүлнэ
-
Дэлхий нийтээр..2022/06/23
Нийслэлийн удирдлагууд газрын асуудлыг шийдэж, 640 хүүхдийн суудалтай сургуулийн...
-
Дэлхий нийтээр..2021/08/17
“Усны тухай түүхүүд” кино уралдаан зарлагдлаа
