Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Өмнөговь аймгийн хэмжээнд 229 374 хээлтэгч мал төллөөд байна

Огноо:

,

Сэтгүүлч:

Хаваржилт: Аймгийн 15 сумын 59 багт 6108 малчин өрхөд 3,0 сая толгой мал тавтай сайхан хаваржиж байна. Нийт нутгаар хаваржилт хэвийн, 3 сар гарсаар Булган, Сэврэй, Даланзадгад, Ханхонгор сумдаар 3 удаа бага зэргийн цас орж шуурсан, одоогийн байдлаар Говь гурван сайхан уулаа дагаж бага зэргийн цастай.

Мал төллөлт: Оны эхний төллөвөл зохих 1 169 537 хээлтэгч төллөхөөс 4 сарын 02-ны байдлаар 19,6% нь буюу 229 374 хээлтэгч төллөсөн үүнээс ингэ 8866, гүү 560, үнээ 814, эм хонь 92 719, эм ямаа 126 415 төллөж, гарсан төл 100 хувь, ботго 8866, унага 560, тугал 814, хурга 92 733, ишиг 126 537, нийт 229 510 төл бойжиж байна.

Малын хорогдол: Том малын зүй бусын хорогдол 1142, үүнээс тэмээ 14, адуу 18, үхэр 6, хонь 243, ямаа 874 байна. Өвчнөөр 11 тэмээ, 2 ямаа хорогдсон байна.

Өвс, тэжээлийн нөөц: Засгийн газрын 285 дугаар тогтоолын дагуу аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс тэжээлийг бүрдүүлснээс хавар задлан, сумын малчин өрх, малын тоо, өвөлжилтийн нөхцөл байдлыг харгалзан 44,3 тн эрдэс долооц, 600 боодол ногоон тэжээлийн үнийг 100 хувь, 99,04 тн өвсийг 90 хувь, 20,0 тн хивгэн тэжээлийг 50 хувь хямдруулан сумдад олгосон. Одоо аймгийн нөөцөд 70,7 тн хорголжин тэжээлийн үлдэгдэлтэй, нэг уут нь 27,000 төгрөг.

Отор нүүдэл : Өөрийн аймгийн 20 өрхийн 13.4 мян толгой мал Дорноговь, Дундговь, Өвөрхангай аймагт, аймаг дотроо 209 өрхийн 70.9 мян толгой мал өөрийн аймгийн бусад сумдад оторлон өвөлжөөд хаваржиж байна. Хилийн зурваст 173 өрхийн 62.8 мян толгой мал, тусгай хамгаалалттай газар нутагт 616 өрхийн 260.8 мян толгой мал отроор өвөлжөөд, хаваржиж байна.

Цаг хүнд байгаа Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймгаас хил залгаа сумдын 135 өрхийн 118,3 мянган толгой мал отор нүүдлээр өвөл орж ирсэн. Дундговь аймгаас 75 өрхийн 71536 толгой мал, Өвөрхангай аймгаас 41 өрхийн 38301 толгой мал, Баянхонгор аймгаас 19 өрхийн 8420 мал өвөл орж ирсэн өвөлжөөд хаваржсан одоо буцах хөдөлгөөн эхэлж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийднэ

Огноо:

,

Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршлын 186.839 ам метр явган хүний замыг шинэчилнэ. Ингэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийдэх зэрэг иж бүрэн тохижилтын ажлыг гүйцэтгэх юм. 

Үүнтэй холбоотойгоор УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Энэ жилийн явган хүний замын ажлын онцлог нь газар дээгүүр ил гарсан кабелуудыг цэгцэлж, газар доогуур явуулна. Мөн Энхтайваны өргөн чөлөө дагуу автомашинд давуу байдалтай буюу явган зорчигчид ээлгүй хэд хэдэн байршил бий. Зогсоол байдлаар ашиглагддаг замууд нь сэлгэлтгүй бөгөөд буцаж ухарч гардаг учраас нэгдүгээр эгнээнд саад болохоос гадна явган зорчигчид зорчиход хүндрэлтэй байдаг. Тиймээс зам талбайг чөлөөлөн хүн төвтэй байдлаар явган замыг стандартын дагуу 3-4 метр өргөн болгож шинэчилнэ" гэлээ.

Түүнчлэн Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг хотын томоохон гудамж, замуудын нийт есөн байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна

Огноо:

,

Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэх зорилгоор НЗД-ын А/630 захирамжийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт оруулж, ажлын цагийг 07:00 цагт эхлүүлж, 16 цагт тарахаар зохицуулалт хийлээ.

Уг зохицуулалтт 6 дугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх юм. Харин ирэх есдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөөтэй боллоо

Огноо:

,

Улсын Их Хурлын Тамгын газраас Төрийн ордны баруун жигүүрт Хүүхдийн өрөө тохижуулан бэлтгэснийг 2025 оны тавдугаар сарын 30-ны өдөр нээж, анхны зочдоо хүлээн авлаа.

Хүүхдийн өрөөг албан ёсоор нээх үедээ Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Төрийн ордон болон Сүхбаатарын талбай тусгай хамгаалалтад байдаг тул энэ өрөөг нээхийн тулд холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан тухай дурдаж, тэр бүхнийг даван туулсны эцэст бид Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр өрөөгөө нээж байна гэлээ. Мөн тэрбээр бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд тодорхой хугацаанд хүүхдээ Хүүхдийн өрөөнд үлдээгээд, камераар хянаж, санаа зовох зүйлгүй ажлаа хийх боломж бүрдсэнээр тэдний ажлын бүтээмж дээшилж, байгууллагын ажлын гүйцэтгэл, үр дүн сайжрах ач холбогдолтойг тэмдэглэсэн юм.
Монгол Улсын Их Хурал 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталж, үүгээрээ хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэх стратеги зорилгыг тодорхойлсны дагуу хүндээ ээлтэй байх, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг хангахад чиглэсэн бүхий л арга хэмжээг Тамгын газраас авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга онцолсон юм.

Тэрбээр Хүүхдийн өрөөний анхны зочид болсон Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Б.Бахдал, нэгдүгээр ангийн сурагч Б.Бадмаараг, Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Б.Амарбаяр, “Шинэ Монгол” сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч Э.Эрдэнэбилэг, нэгдүгээр ангийн сурагч Э.Номин-Эрдэнэ нарт бэлэг гардуулж, баяр хүргэлээ.

Төрийн ордонд анх удаа нээгдэж буй тус өрөөг өв соёлоо сурталчилсан олон төрлийн тоглоом, үүний дотор оньсон тоглоомууд, мөн хүүхдэд зориулсан шинжлэх ухааны хялбаршуулсан болон үлгэрийн, өв уламжлалын номуудаар тохижуулсан байна. Хүүхдүүд аав, ээжийнхээ ажлын газрын дэргэдэх өрөөнд тэднийг хүлээнгээ ном уншиж, тоглож наадах боломж бүрдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв


Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ13 цаг 36 минут

Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын с...

Тод мэдээ13 цаг 38 минут

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 ...

Тод мэдээ13 цаг 42 минут

Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөөтэй боллоо

Тод мэдээ13 цаг 54 минут

Өнөөдөр зарим автозамын хөдөлгөөнийг түр хязгаарлана

Тод мэдээ14 цаг 47 минут

УИХ-ын гишүүд Хүүхдийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг...

Тод мэдээ14 цаг 54 минут

Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад тө...

Өнөөдөр15 цаг 5 минут

УИХ: Чуулганы нэгсэн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэ...

Өнөөдөр15 цаг 10 минут

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

Өнөөдөр15 цаг 24 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр15 цаг 35 минут

"ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарчээ

Тод мэдээ2025/05/30

Х.Нямбаатар: Явган зам засварын хүрээнд сольсон эвдрэлгүй, хуучин ха...

Тод мэдээ2025/05/30

Хоёр иргэн тогтоол усанд живж амиа алджээ

Тод мэдээ2025/05/30

“Аялал жуулчлалын сургалтын төв” нээлтээ хийлээ

Тод мэдээ2025/05/30

Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хананы ажлыг ирэх сард дуусган...

Тод мэдээ2025/05/30

“Монгол хүүхдүүд 2025” баярын арга хэмжээ ирэх сарын 1-нд төв та...

Тод мэдээ2025/05/30

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуули...

Тод мэдээ2025/05/30

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын жагсагчд...

Өнөөдөр2025/05/30

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр2025/05/30

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/05/30

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

Өнөөдөр2025/05/29

“Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын И...

Тод мэдээ2025/05/29

"Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал" нийслэлийн зөвлөгөөн үргэ...

Тод мэдээ2025/05/29

“Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” тохиож байна

Тод мэдээ2025/05/29

Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй...

Тод мэдээ2025/05/29

Ногоон хөгжлийн хороо Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны үйл...

Өнөөдөр2025/05/29

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Өнөөдөр2025/05/29

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр2025/05/29

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

Тод мэдээ2025/05/28

Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа

Тод мэдээ2025/05/28

“Бүртгэл-Хариуцлага, хамгаалалт” нөлөөллийн аяныг эхлүүлжээ

Санал болгох