Өнөөдөр
Зээлийн тухай ерөнхий хэлэлцээрийг сунгах тухай Солилцох захидлын төслийг дэмжив

Засгийн газар 2020 оны 04 дүгээр сарын 27-ны Даваа гарагт ээлжит бусаар хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Ерөнхий хэлэлцээрийг сунгах тухай Солилцох захидлын төслийг дэмжив.
Захидалд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж гарын үсэг зурах эрхиййг Сангйин сайдад олгов. Тус хэлэлцээр нь Солонгос Улсаас Монгол Улсад 700 сая ам.доллартай тэнцэх солонгос вонны хөнгөлөлттэй зээлийг жилийн 0.2 хувийн хүүтэй, эргэн төлөх хугацаа 30 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жилийн нөхцөлтэйгөөр авч хэрэгжүүлж байгаа юм. Нийт 15 төсөл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн бөгөөд хэлэлцээрийн хугацаа нь 2019 оны 12 дугаар сарын 31-ээр дууссаныг 2020 он дуустал сунгахаар болж байна.
Мөн тус хуралдааны үеэр дараах асуудлыг хэлэлцлээ. Коронавируст халдвар/COVID-19/-ын цар тахлын тархалттай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг сэргээх чиглэлээр авах арга хэмжээний хоёр дахь шатны хөтөлбөрийн төслийг боловсруулжээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын гишүүдэд тус хөтөлбөрийн төслийг танилцуулав.
Өнөөдөр
Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоно
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр өөрийн цахим хаягтаа дараах мэдээллийг оруулжээ. Тэрбээр, “НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоно хэмээн мэдэгдлээ.
Сануулахад, тэрбээр 2023 онд УИХ-ын даргын албан тушаалыг хашиж байхдаа Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох саналыг байршуулж байсан юм.
Дээрх саналыг petition.parliament.mn цахим системд 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байршуулж, зургаа хоногийн хугацаанд дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрч байв.
Өнөөдөр
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны долоодугаар сарын 31-ний Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Наймдугаар сарын 02-оос 04-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
2025 оны долоодугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн хойд хэсгээр борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 26-28 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 25-27 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 23-25 хэм дулаан байна.
2025 оны наймдугаар сарын 01-нээс 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
01-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 33-38 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
-
Тод мэдээ2020/10/26
Монгол Улс “Саарал жагсаалт”-аас гарсныг зарлалаа
-
Тод индэр2021/02/23
МСНЭ: Хүний эрх чөлөө, чөлөөт хэвлэлийн төлөө тэмцлийн дараагийн шатны арга хэмж...
-
Тод мэдээ2023/12/08
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон суу...
-
Тод индэр2020/01/24
Эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 11.4 их наяд төгрөг болжээ