Тод зураг
Үнсийг ангилан ялгаж, дахин боловсруулах туршилтын төсөл хэрэгжиж байна

Гэр хорооллын үнсийг ангилан ялгаж, дахин боловсруулах туршилтын төслийг Чингэлтэй дүүргийн 7, 12 хороо, Сонгинохайрхан дүүргийн 2, 3-р хороонд хэрэгжүүлж байна. Айл өрхүүд нэгдүгээр сараас хойш үнсийг ангилан ялгаж идэвхтэй оролцлоо.
Туршилт төслийн хүрээнд үнсээ ангилж тээвэрлүүлсэн айл өрхүүдэд таван шуудай үнс тутамд нэг шуудай сайжруулсан түлшийг урамшууллаар олгож эхэллээ.
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба
Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.
Тод зураг
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
-
Тод мэдээ2023/11/03
АНУ-ын зарим хэсэгт түүхэн дээд хэмжээнд тэмдэглэгдэхээр их цас оржээ
-
Өнөөдөр2021/11/23
Дархлаажуулалтын цэгүүдийн байршилтай танилцана уу...
-
Өнөөдөр2024/01/08
Өнөөдөр тэгш дугаараар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцоно
-
Өнөөдөр2024/09/04
Хөдөлгөөн ихтэй 20 уулзварын явган зорчигчийн гэрлэн дохио асах хугацааг 40 секу...