Тод зураг
"Ард Даатгал" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа

2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 19 хувьцаат компанийн 9,931,990.08 төгрөгийн үнийн дүн бүхий 67,746 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. Үүнээс "Хар хорум пропертийс" ХК (AMT +13.78%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND +4.90%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Орхондалай" ХК (ORD -5.16%) болон "Ард Даатгал" ХК (AIC -4.13%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.05 хувиар өсч, 16094.91 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,420,442,553,153.10 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
Тод зураг
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэр нь гурван цех, технологийн гурван шугамаар хоногт 1200-1500 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Сайжруулсан шахмал түлшний дотоодын тээврийг үйлдвэрээс агуулах, үйлдвэрээс борлуулалтын цэг, агуулахаас цэг гэсэн үндсэн 3 маршрутаар явуулдаг.
Тод зураг
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна
Хотын соёлыг төлөвшүүлэх хүрээнд амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад амьтдыг таниулах ажлыг зохион байгуулж байна. Ингэснээр хичээлийн явцад судалсан мэдлэгээ бататган, амьтны онцлог шинжийг ялгаж харах боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид уг хөтөлбөрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.
-
Тод мэдээ2023/05/05
Хүнс болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгийг дэмжих зээлийг олгож...
-
Өнөөдөр2023/05/08
ЦАГ АГААР: Улаанбаатарт 21 хэм дулаан
-
Тод мэдээ2022/08/09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд В...
-
Тод мэдээ2020/12/09
УИХ дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана