Тод мэдээ
Америкийн Нэгдсэн Улс УИХ-ын сонгуулийн дүнд баяр хүргэв
АНУ-ын Төрийн департаментын Хэвлэлийн төлөөлөгч хатагтай Морган Ортагус манай УИХ-ын ээлжит сонгууль болсонтой холбогдуулан хийсэн мэдэгдэлдээ, “Монголын ард түмэн 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Парламентын сонгуулиа хийж, санал өгөх салшгүй эрхээ эдэлж, хэрэгжүүлсэнд АНУ баяр хүргэж байна” гэжээ. Тэрбээр бид Монгол Улсын “гуравдагч хөрш”, стратегийн түнш байдгаараа бахархдаг гээд Монгол Улсын дараагийн Засгийн газартай түншлэл, ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлжээ. Мөн энэ удаагийн сонгууль нь Монгол Улс 1990 онд тайван замаар ардчилсан хувьсгал хийснээс хойш 8 дахь удаагийнх болохыг тэмдэглэсэн байна.
Түүнчлэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео “Монголын парламентын сонгуулиас ардчилал ёсоор хэрэгжиж буйг харахад таатай байна. АНУ нь Монголын “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг” гэж жиргэжээ.
Тод мэдээ
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Мөн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 19, 20-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Тодруулбал, Баянгол, Чингэлтэй дүүрэгт тус бүр тав, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт тус бүр гурав, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг, нийт 25 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах юм. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8900 төгрөг, ямааны махыг гулуузаар, кг-ыг нь 6700 төгрөгөөр зарж борлуулна.
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгч долоон аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, нийт 6337 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Тодруулбал, бэлтгэсэн нөөцийн махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхрийн, 10 хувь нь ямааны мах байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Гадна зар сурталчилгаа, хаягийн стандартыг мөрдүүлж байна
Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн аюулгүй орчинд ажиллах, амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, норм, стандартыг зөрчсөн зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулан ажиллаж буй. Энэ хүрээнд шаардлагатай тохиолдолд зөрчил гаргасан иргэн, ААН-ийн газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүй болон хууль, тогтоомж, барилгын норм ба дүрмийг зөрчиж барьсан байгууламжийг албадан буулгах, эрсдэл учруулж буй эд зүйл, техник хэрэгслийг хураах, зам талбайг чөлөөлөх чиглэлээр хотын стандартыг мөрдүүлж байна.
Тухайлбал, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн гадна хаягийн стандартыг мөрдүүлэх ажлын хүрээнд холбогдох шалгалтыг хийж байна. Нийт 87 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчилгааны байгууламжид тавих ерөнхий шаардлага зөвлөмж хүргүүлэн, 15 байгууллагын гадна хаягийг газар дээр нь буулгуулж зөрчлийг арилган ажиллалаа.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
“Алтайн хүдэр” компанийн захирлуудаас тайлбар мэдүүлэг авна
Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр /2024.04.15/ “Алтайн хүдэр”компанийн захирал Р.Базарын ажлын байранд нэгжлэг хийж байгаа аж. Тодруулбал, түүнийг мөнгө угаасан, хууль бусаар сонгууль санхүүжүүлж байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү шалгаж байгааг хуулийн байгууллагаас мэдээллээ.
Энэ хүрээнд “Алтайн хүдэр” компанийн гүйцэтгэх захирал В.Бат-Эрдэнэ болон ерөнхий захирал Р.Базараас тайлбар мэдүүлэг авахаар авч явжээ.
-
Тод индэр2023/09/15
С.Мяндасмаа: Төмөр замын тээврийн тухай хууль шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэ...
-
Тод мэдээ2020/11/03
“U money” автобусны картаа гар утсаараа цэнэглэх боломжтой боллоо
-
Өнөөдөр2020/11/12
ЭМЯ-наас "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна /2020.11.1...
-
Тод мэдээ2021/05/21
УОК: 0-17 насны хүүхдээс хот хооронд зорчиход КОВИД19-ын шинжилгээ хийлгэхийг ша...
Сэтгэгдэл