Тод зураг
Сэтгэл шимшрүүлсэн гэрэл зургийн түүх

Одоогоос 4 жилийн өмнө буюу 2016 оны эхээр болсон үйл явдал. Австралийн гэрэл зурагчин Эван Свицерийн гэрэл зургийн хальснаа буулгасан сэтгэл хөдөлгөм нэгэн дүр зургийг тухайн үед хүмүүс гайхшрах, өрөвдөх сэтгэлээр хүлээн авсан байдаг.
Тэрээр нэгэн өглөө цэцэрлэгт хүрээлэнд зугаалж явахдаа имжний дуу сонссон байна. Түүнийг очиход гурван имж байсан бөгөөд зурагчин тэдгээр гурван имжийг эрэгчин, эмэгчин, зулзага байна гэдгийг төвөггүй ойлгосон байна. Гэвч эмэгчин имжийн бие нь их муудсан харагдсан тул тэрбээр буцаж яваад тусламж дуудахын зэрэгцээ өөрийнхөө зургийн аппаратыг авч ирэхээ ч мартсангүй.
Харин түүнийг ирэх мөчид сэтгэлийг нь хөдөлгөсөн гайхалтай зүйл болж. Энэ талаар гэрэл зурагчин “Тэрийг хараад би үнэхээр шоконд орсон. Тэд яг л хүмүүс шиг байсан. Эрэгтэй имж нь газарт унасан эмэгчин имжийг толгойноос нь өргөж босгохыг оролдож байсан. Бас хүзүүгээр нь тэврээд өөртөө нааж байсан. Харин эмэгчин имж үхэхээсээ өмнө хүүхэддээ хүрэхийг хүсч буй хүн шиг л зулзагандаа хүрсэн. Үнэхээр сэтгэл шимшрүүлж байсан” хэмээн ярьсан байдаг.
Тод зураг
“Монгол орон судлал” хаврын дадлагыг Дорноговь аймагт зохион байгуулжээ
МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим, МУИС-ийн Оюутны хөгжлийн төв хамтран МУИС-д суралцаж буй гадаадын оюутнуудын “Монгол орон судлал” хаврын дадлагыг Дорноговь аймагт зохион байгууллаа.
“Монгол орон судлал” хаврын дадлага нь гадаадын оюутнуудад монголчуудын уламжлалт шашин соёл, хоол хүнс, гэр сууц, Монгол орны ан амьтан, цаг уур, хөрс ургамал, малчин хүний ахуй амьдралыг танин мэдүүлэх, тэдний монгол хэл, соёл сурах хүсэл сонирхлыг дэмжих зорилготой, уламжлалт ажил юм.
Энэ удаагийн дадлагыг Дорноговь аймгийн нутагт орших Хамарын хийд, Шамбалын орон, Хүслийн хар уул, Бясалгалын агуй, Хан Баянзүрх хайрхан, Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн музей зэрэг газар зохион байгууллаа.
2022-2023 оны хичээлийн жилд МУИС-ийн монгол хэлний бэлтгэл анги, бакалавр, магистр, докторын түвшний хөтөлбөрт Япон Улс, БНХАУ, ОХУ, ХБНГУ, БНИУ, БНФУ, БНСУ, БНПУ, БНЧУ, БНИУ, БННТУ, БНКУ, БНАЛАУ, БНСВУ, БНСУ, Тайландын хант улс зэрэг улсаас ирж суралцаж буй 100 гаруй оюутан оролцлоо.
Эх сурвалж: МУИС
Тод зураг
Арми брэндийг онцолж байна




Тод зураг
Хүмүүнлэгийн тусламжаар илгээсэн гэрийг барьж, бараа бүтээгдэхүүний хамтаар хүлээлгэн өглөө
БНТУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Аврах багийнхан хүмүүнлэгийн тусламжаар илгээсэн гэрийг барьж, бараа бүтээгдэхүүний хамтаар тус улсын Хурлын гишүүн Хасан Серт, Мурат Демир болон бусад албаны хүмүүст хүлээлгэн өглөө.
Эх сурвалж: ОБЕГ
-
Чөлөөт бүс2020/07/10
Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн үзвэр, үйлчилгээний хөтөлбөр
-
Тод мэдээ2023/02/27
Монгол Улс, Украин Улсын төрийн тэргүүн нар утсаар ярив
-
Тод зураг2020/01/07
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
-
Тод индэр2023/04/12
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүг хүлээн авч уулзлаа
Сэтгэгдэл