Чөлөөт бүс
Хэт их бие даасан, зожиг эрчүүд гэрлэх гэж яардаггүй

Гэр бүлийн байнгын хэрүүл шуугиан, мөн эцэг, эх хоёрынх нь салж сарнисан амьдрал эрэгтэй хүүхдийн хүмүүжилд багагүй нөлөөлдөг. Ийм орчинд өссөн эрэгтэй хүүхэд өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй гэдэгт мөн эмэгтэй хүнтэй дотно харьцаа тогтоосон нөхцөлд түүнийхээ төлөө тэмцэж чадах эсэхдээ эргэлздэг болон хүмүүждэг байна.
Зарим ээж нар хэтэрхий зандрамтгай хэдий ч хүүхдийнхээ төлөө бүхий л зүйлийг хийхэд бэлэн байж, тэдний төлөө үргэлж анхаарал тавьдаг. Энэ мэт зүйлсээс болоод насанд хүрсэн хойноо найз бүсгүй нь өөрийнх нь бие даах байдалд нь саад хийж, бүхэлд нь өөрийг нь эзэгнэх бий гэхээс болгоомжилж, битүүхэндээ бага зэргийн айдас төрдөг ажээ.
Хэрэв ээж нь үргэлж гэртээ байдаггүй, түүнд анхаарал халамж тавьдаггүй, эмээ нь өсгөж ирсэн бол эрэгтэй хүүхэд хүйтэн хөндий нэгэн болж хувирдаг. Ялангуяа ээж нь их зүйлийг шаарддаг бас хатуу дэглэмтэй бол бүр ч хэцүү. Учир нь ээжтэйгээ ойр дотно харьцах боломжгүй гээсээ болоод эмэгтэй хүнтэй зохицож байж чаддаггүй гэнэ.
Айлын отгон аль эсвэл эрх хүүхэд бол бие дааж амьдрахаасаа жаахан эмээдэг байна. Учир нь эцэг, эх нь үргэлж өмнөөс нь бүх асуудлыг нь шийдэж, хэрэгтэй зүйлийг нь урьдаас бэлдэж өгдөг байсантай холбоотой юм. Түүнчлэн хариуцлага хүлээхээсээ эмээж явдаг.
Өөрийн эрх чөлөөт байдлаа алдана гэхээс гэрлэлтээс жаахан төвөгшөөдөг байна. Мэдээж хэрэг эрх дураараа, өөрийнхөө зоргоор амьдарч байснаа гэнэтхэн нэг хүний хараат болно гэж бодохоор бага зэрэг хэцүү санагдах нь аргагүй биз. Хэт их бие даасан, зожиг бол гэрлэлтийн тал дээр нэг их ач холбогдол өгдөггүй байна.
Чөлөөт бүс
Зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах арга хэмжээ
Анагаах ухаанд өнөөг хүртэл эмчлэх боломжгүй байгаа өвчнүүдийн нэг нь мал, амьтнаас хүнд халдварладаг галзуу өвчин юм.
Галзуу өвчтэй гэрийн тэжээвэр амьтад болон зэрлэг амьтанд хазуулах, ноцуулах, мөн өвчтэй амьтдын шүлс хүний ил шарх шалбархай, салст бүрхүүлд хүрсэн тохиолдолд энэ өвчин хүнд халдварлаж өвчлүүлдэг.
- Тиймээс зэрлэг, тэжээвэр амьтдад хазуулсан үед авах яаралтай арга хэмжээг та бүхэнд хүргэж байна.
- Шархыг усаар 15 минут сайтар урсгаж угаан, 5%-ийн иодын уусмалаар шархыг сайтар шавшаарай.
- Эмнэлэгт яаралтай очиж, галзуугийн эсрэг вакцинд хамрагдаарай.
- Эмчийн заавраар галзуу өвчний эсрэг вакцинд хамрагдана.
Чөлөөт бүс
Аянга цахилгаанаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Чөлөөт бүс
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.
Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.