Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр усархаг бороо, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2020 оны 07 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 17-22 хэм, говийн бүс нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойшдоо дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-29 хэм дулаан байна.
2020 оны 7 дугаар сарын 25-наас 7 дугаар сарын 29-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 25-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 25, 26-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС
Үйл явдал
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны наймдугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Автомашин хүн мөргөчихлөө” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Мицүбиши Кольт маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг.
Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, явган хүний гарц руу дөхөх үедээ хурдаа хасаж, анхаарал болгоомжтой зорчихыг Тээврийн Цагдаагийн Албанаас анхааруулж байна.
Үйл явдал
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 29,444 хэрэгт хяналт тавьжээ
Прокурорын байгууллага 2026 оны долоодугаар сарын 27-31-ний өдрүүдэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 29,444 эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ.
Энэ хугацаанд гэмт хэргийн шинжтэй 853 гомдол, мэдээлэл шинээр бүртгэгдэж, хэрэг бүртгэлтийн 676 хэрэг шинээр нээсэн байна. Мөн 51 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргүүдийг төрлөөр нь авч үзвэл хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 32, өмчлөх эрхийн эсрэг 14 хэрэг байна. Мөн авлигын эсрэг, хүний амьд явах эрхийн эсрэг, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, хүүхдийн эсрэг болон эдийн засгийн эсрэг тус бүр нэг хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.
Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн авлигын хэргүүдээс дурдвал, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, заал болон зогсоолын төлбөртэй холбоотойгоор бусдад давуу байдал бий болгосон, мөн сургуульд их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.
Түүнчлэн бүртгэлийн үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэлтэй холбоотойгоор бусдад давуу байдал бий болгох зорилгоор улсын бүртгэгчид мөнгө шилжүүлсэн гэх хахууль өгөх хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ.
Бусад хэргүүдээс дурдвал, Дорноговь аймагт үнэт эдлэлийн дэлгүүрээс их хэмжээний эд зүйл хулгайлсан, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой, хууль бусаар эм худалдах, хүн худалдаалах болон хүүхдийн эсрэг гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, холбогдох шүүхүүдэд шилжүүлсэн байна.
Үйл явдал
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад хамаарахгүй тээврийн хэрэгслүүд
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцох зохицуулалтад дараах тээврийн хэрэгслүүдэд хамаарахгүй. Үүнд:
• Цахилгаан тэжээлийн буюу ногоон дугаартай тээврийн хэрэгсэл,
• Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл,
• Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй,
• Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээ үзүүлдэг,
• Дипломат байгууллага, гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх,
• Нийтийн тээврийн
• Стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ,
• Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын тээвэр,
• Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл хамаарахгүй.

-
Хэн юу хэлэв...2021/12/02
ЗГ: Эрсдэлд суурилсан хилийн хорио хийхийг ДЭМБ санал болгож байна
-
Дэлхий нийтээр..2023/02/04
Баянхонгорт усан бассейн бүхий Спорт цогцолбор ашиглалтад орно
-
Дэлхий нийтээр..2024/01/08
"Нэг жуулчинд нэг хонь" хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
-
Дэлхий нийтээр..2025/01/21
Д.Амарбаясгалан: Банк, санхүүгийн салбарын шинэчлэл нь зээлийн хүүг бодитой түвш...
