Тод мэдээ
Хүүхдийг эрсдэлээс сэргийлье

Амралт, аялал зугаалгын өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагч, томчууд бидний хайхрамжгүй, буруутай үйл ажиллагааны улмаас хүүхэд усанд живэх, тогонд цохиулах, түлэгдэх, унаж бэртэх зэрэг эрсдэлд өртөх тохиолдол ихэсдэг.
Иймд байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлан хараа хяналт, анхаарал халамжаа эрс сайжруулан болзошгүй эрсдэлээс хүүхдүүдээ хамгаалан эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхийг та бүхэнд уриалж байна. Үүнд:
- Хүүхдийг хараа хяналтгүйгээр гэр, орон байр, тоглоомын талбай, хээр гадаа орхихгүй байх;
- Гэр, орон байр, орчин тойрноо шалгаж, хүүхэд тогонд цохиулах, түлэгдэх, иртэй мэсэнд өртөх, унаж бэртэхээс сэргийлэх арга хэмжээ авах;
- Байгууллага, аж ахуйн нэгж орчин тойрондоо үзлэг хийж, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх;
- Хүүхдийг гол, мөрний усанд тоглуулахгүй байх, үер, усны аюулаас сэргийлэх;
- Хүүхдийг машинд зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүс хэрэглүүлж хэвших;
- Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалалтын хувцас хэрэглэлийг бүрэн өмсгөж хэвшүүлэх;
- Тоглоомын талбайд үзлэг хийж, аюулгүй нөхцлийг бүрдүүлэх;
- Ухсан нүх, шуудуу, траншей болон замын эвдрэлийг таглаж битүүлэх;
- Хүүхэд эрсдэлд өртөж болзошгүй аливаа зүйлийг илрүүлж, сэрэмжлүүлэх;
- Иргэн бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийн төлөө бурууд нүд хурц байж, сонор сэрэмжээ дээшлүүлэх.
Тод мэдээ
Мал аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуй бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнийг мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлж, эрсдэлийг бууруулах зорилгоор “Уур амьсгалд ухаалаг мал аж ахуй ба гамшгийн эрсдэлийн удирдлага” сэдвийн хүрээнд явуулж, 21 аймаг, нийслэлий, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтсийн дарга болон харьяа байгууллагуудын төлөөллийг хамруулав.
Энэ үеэр салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлж, тогтвортой хөгжүүлэх гарц шийдлийг хэлэлцсэн. Тухайлбал, өсвөр мал бордож, эдийн засгийн эргэлтэд оруулах, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг тогтвортой тогтмол байлгах тухай асуудлуудыг зөвлөлдлөө гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Тод мэдээ
БНСУ-д хөдөлмөрийн гэрээний ажилтан илгээсээр байна
Монгол Улсын Засгийн газар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон БНСУ-ын Засгийн газар Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу хөдөлмөрийн гэрээт ажилтан илгээх үйл ажиллагааг ХХҮЕГ тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.
БНСУ нь 17 улс орноос гадаад ажилтан хүлээн авдаг бөгөөд Монгол Улс 2004 оноос өнөөг хүртэл жил бүр ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэх, илгээх үйл ажиллагааг зохион байгуулдаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цорын ганц Төрийн байгууллага юм.
БНСУ-ын хөдөлмөрийн хөлсний 2024 онд мөрдөгдөж буй хэмжээ цалингийн доод 2,060,740 вон байна.
Өнгөрсөн 2024 онд 722 хүн илгээсэн байна. Хөдөлмөрийн биржийн ажил хайгчаар байршсан иргэдэд улирал тутам ажлын санал ирж, сар бүрийн тогтсон өдөр илгээсээр байна.
Өнөөдөр буюу 2025 оны 04 сарын 02-ны өдөр аж үйлдвэрийн салбарт 22 ажилтан ажиллахаар тус улсыг зорилоо.
Мөн 04 дүгээр сарын 08-нд тогтвортой 13 ажилтан, ХАА, газар тариалан 2 ажилтан, Үйлчилгээ 2 салбарт 5, Барилга 1 ажилтан тус тус илгээхээр бэлтгэл ажил хийгдэж байна.
Мөн барилгын салбарт илгээгдэх иргэн хувийн шалтгаанаар явах боломжгүй гэх хариу өгөөд байгаа аж.
Сүүлийн үед БНСУ-аас ажлын санал ирсний дараа иргэдийн өөрсдийн хариуцлагагүй байдлаас шалтгаангүйгээр хойшлуулах, явахгүй гэх мэт шалтгаан ихээр гарч байгаа тул БНСУ-ын ажил олгогч тухайн ажилтныг 17 улсын ажил хайгч олон дундаас сонгож, тухайн улсдаа татвар төлж, бичиг баримтыг бүрдүүлэн 6 сар орчим хүлээсний дараа хүлээн авах, цаг хугацаа, санхүүгийн тодорхой хохирол амсах эрсдэлтэй байдал удаа дараа үүсгэж байна.
Иймд манай улсын ажил хайгч иргэдийг олноор сонгохгүй байх эрсдлийг үүсгэж байгаа тул ажлын санал ирсэн иргэдийг дээрх асуудал үүсгэхгүй байхыг сануулж байна.
Тод мэдээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.04.03/
-
Тод мэдээ2023/09/05
НОБГ: Иргэдийн 173 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа
-
Тод мэдээ2022/09/08
“Coal Mongolia-2022” чуулга уулзалт эхэллээ
-
Тод мэдээ2025/02/07
Амины орон сууцанд ипотекийн зээл олгодог болно
-
Тод мэдээ2021/10/22
Д.Тэрбишдагвын ном Франкфуртын олон улсын үзэсгэлэн яармагт танилцуулагдлаа