Бидэнтэй нэгдэх

Өнөөдөр

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

Огноо:

,

Сэтгүүлч:

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр усархаг бороо, төв болон говийн аймгуудын нутгаар аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 07 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 11-16 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм, говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 26-28 хэм дулаан байна.

2020 оны 8 дугаар сарын 01-нээс 8 дугаар сарын 05-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

1-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 1, 2-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Өнөөдөр

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, сэрүүхэн байна.

2020 оны 08 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.


2020 оны 8 дугаар сарын 11-нээс 8 дугаар сарын 15-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд нутгийн зүүн хагаст усархаг аадар бороо, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 12, 13-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 13, 14-нд нутгийн баруун хагаст дулаарна.

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2020 оны наймдугаар сарын 10. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 22. Сумъяа гараг. Шийдэм одтой, долоон улаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр.

Өдрийн наран 5 цаг 41 минутад мандан, 20 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.

Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших

Өнөөдөр

БНСУ-д оршин суугаа Монгол иргэдийн анхааралд!

Огноо:

,

Солонгост сүүлийн өдрүүдэд их хэмжээний усархаг аадар бороо орж үер усны гамшигт нэрвэгдэн 28 иргэн амь насаа алдан, 11 иргэн сураггүй болж 8 иргэн хүнд бэртсэн байна. Үерийн гамшигт 2800 өрхийн 4.400 орчим иргэн орон гэргүй болсон ба дээрх тоо өсөн нэмэгдсээр байна. Үерийн усанд автаж урссан амины сууц, нурсан зам далан гүүр нийт 9800 орчим байна.

2020.08.09 болон 08.10-ны өдрүүдэд Сөүл хот болон төвийн бүс нутгаар бороо үргэлжлэн орж усны түвшин дээд тал нь 500 мм-ээр нэмэгдэх тул иргэд та бүхнийг үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулж байна.

Төвийн бүс нутгаар 2020.08.14 хүртэл үргэлжилсэн усархаг бороотой байна.

Маргааш буюу 2020.08.10- ны өдөр

өмнө зүгийн нутгаар 200~300мм хур тунадас нэмэгдэж орохын зэрэгцээ далайн хүчтэй салхи шуурга болохыг цаг агаарын урьдчилсан мэдээгээр анхааруулж байна.
Өмнө зүгийн нутгаар 2020. 08.10-ны өдөр хүртэл усархаг бороотой.

Нийт нутгаар уул хөрсний нуралт ноцтой аюултай түвшинд хүрч байгаа тул иргэд та бүхэн болгоомжтой сонор сэрэмжтэй байж үер усны гамшгийн бүсэд болон нуралт үүсч болзошгүй газраар зорчихгүй байх, цаг агаарын мэдээ, ОБЕГ- ын аюулгүй газарт нүүн очихыг анхааруулсан мэдээ зэргийг анхааралтай сонсон хэрэгжүүлж үер усны аюулаас урьдчилан сэргийлж болгоомжтой аюулгүй байдлаа ханган ажиллахыг анхааруулья!

БНСУ ДАХЬ ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Чөлөөт бүс19 минутын өмнө

Хувцасныхаа шошгыг тайлж уншихын учир...

Чөлөөт бүс23 минутын өмнө

Хүний тархитай холбоотой зарим сонирхолтой баримтууд

Чөлөөт бүс29 минутын өмнө

Эмэгтэйчүүдэд зориулсан хэдэн зөвлөгөө

Тод мэдээ42 минутын өмнө

Монгол, Киргизийн цахим уулзалт болов

Тод индэр51 минутын өмнө

Тэтгэлэгт хамрагдсан 24 оюутан батламжаа гардан авлаа

Тод индэр54 минутын өмнө

Бог малыг угаах, хашаа хороог ариутгах ажлыг аймгийн хэмжээнд эхлүүл...

Тод индэр56 минутын өмнө

“Говийн оюутан-2” төслийн эзэд шалгарлаа

Тод мэдээ1 цагын өмнө

Орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулна

Тод мэдээ1 цаг 6 минут

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэхээр б...

Тод мэдээ1 цаг 10 минут

Агаарын чанарын бүсийг шинэчлэн тогтооно

Тод мэдээ1 цаг 13 минут

Соёлын өвийн бүртгэл, хамгаалалтад авах шаардлагатай 41 барилга байн...

Тод мэдээ1 цаг 18 минут

Цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг энэ жил цахимаар зохион байгуулахгүй

Санал болгох