Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэг хуралдлаа

Огноо:

,

Сэтгүүлч:

Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Г.Ганболд Б.Энхбаяр, Т.Энхтүвшин, нарийн бичгийн даргаар Тамгын газрын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны зөвлөх Б.Хатантуулын бүрэлдэхүүнтэй шинэчлэн байгуулсан. 

Энэ хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулсан Ажлын хэсэг хуулийн төслийг УИХ-ын чуулганы хэлэлцүүлгүүдэд бэлтгэх, холбогдох асуудлаар өнөөдөр (2020.07.30) өргөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдав. Хуралдаанд  төсөл санаачлагч гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ц.Мөнх-Оргил, Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан болон Ажлын хэсэгт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх яам, агентлагын холбогдох албан тушаалтнууд оролцлоо. 

Дашрамд дурдахад, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Н.Амарзаяа, Ж.Батзандан, Д.Ганболд нараас 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал 04 дүгээр сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Тод мэдээ

Монгол, Киргизийн цахим уулзалт болов

Огноо:

,

Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд хатагтай К.Д.Бактыгуловатай 8 дугаар сарын 7-ны өдөр цахим уулзалт хийв.

Цахим уулзалтын үеэр цар тахлын амаргүй цаг үед харилцан туршлага, мэдээлэл солилцох, Монгол, Киргизийн хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцов. Киргизийн талаас хоёр улсын Засгийн газар хоорондын  Комиссын хүрээнд ярьж тохирсон ажлуудыг урагшлуулах, улс төрийн яриа хэлэлцээ, салбар яамд хоорондын ажлын хэсгийн уулзалтыг нөхцөл байдалтай уялдуулан цахим хэлбэрээр зохион байгуулах зэрэг ажил хэрэгч санал тавив.

Монгол Улс “COVID-19“ цар тахлын онцгой нөхцөл байдалд Парламентын сонгуулиа амжилттай зохион байгуулсан туршлагаас хуваалцахыг киргизийн тал хүслээ. Мөн Киргизийн Парламентын ээлжит сонгуулийг энэ оны 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байгаатай холбогдуулан манай Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагыг ажиглагчаар оролцохыг урив.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулна

Огноо:

,

Өмнөговь аймгийн төв доторх, сум хоорондын зорчигч тээврийн ажил үйлчилгээг сайжруулах зорилгоор Даланзадгад зорчигч тээвэр ОНӨААТҮГ-т 2 автобус, 1 фургон маркийн автомашиныг шийдэж өгөв. Аймгийн төвд нийтийн тээвэр үйлчилгээг үзүүлэхээс гадна сумдад явна.
 
✅Даланзадгад-Номгон-Даланзадгад
 
✅Даланзадгад-Ханбогд-Даланзадгад
 
✅Даланзадгад-Манлай-Даланзадгад
 
✅Даланзадгад-Цогтцэций-Даланзадгад
 
✅Даланзадгад-Баяновоо-Даланзадгад
 
✅Даланзадгад-Булган-Даланзадгад
 
✅Даланзадгад-Гурвантэс-Даланзадгад
 
✅Даланзадгад-Цагаан хад-Даланзадгад
 
✅Даланзадгад-Оюутолгой-Даланзадгад
 
✅Даланзадгад-Мандал Овоо-Даланзадгад чиглэлд зорчигч тээвэрлэлт хийх юм.
Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэхээр болов

Огноо:

,

Өмнөговь аймгийн хэмжээнд бэлчээрийн 90 хувь гандуу зусаж байна. Өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах ажлыг хэсэг хуралдаж ерөнхий төлөвлөгөөгөө баталлаа. Аймаг, сумын аюулгүй нөөцөд 2450 тонн өвс, 550 тонн тэжээлийг татаж нөөцлөх шаардлагатай.

Өмнөговь аймгийн 6100 малчин өрхөд 3,0 сая толгой мал сүрэг өвөлжих урьдчилсан мэдээ байна. Өвлийг гарз хохирол багатай даван туулахад аймаг сумаас дорвитой ажил арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ малчид, ард иргэдийн хүч оролцоог нэмэгдүүлэн ажиллах хэрэгтэй.
 
Төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах уурын зуух, дулааны шугам сүлжээний бүрэн бүтэн ажиллагааг сайжруулах, аж ахуйн нэгж байгууллагууд дор бүрнээ өвөлжилтийн бэлтгэл байдлаа сайтар базаах хэрэгтэйг анхааруулав.
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Чөлөөт бүс1 цаг 3 минут

Хувцасныхаа шошгыг тайлж уншихын учир...

Чөлөөт бүс1 цаг 7 минут

Хүний тархитай холбоотой зарим сонирхолтой баримтууд

Чөлөөт бүс1 цаг 13 минут

Эмэгтэйчүүдэд зориулсан хэдэн зөвлөгөө

Тод мэдээ1 цаг 26 минут

Монгол, Киргизийн цахим уулзалт болов

Тод индэр1 цаг 35 минут

Тэтгэлэгт хамрагдсан 24 оюутан батламжаа гардан авлаа

Тод индэр1 цаг 38 минут

Бог малыг угаах, хашаа хороог ариутгах ажлыг аймгийн хэмжээнд эхлүүл...

Тод индэр1 цаг 41 минут

“Говийн оюутан-2” төслийн эзэд шалгарлаа

Тод мэдээ1 цаг 44 минут

Орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулна

Тод мэдээ1 цаг 50 минут

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэхээр б...

Тод мэдээ1 цаг 54 минут

Агаарын чанарын бүсийг шинэчлэн тогтооно

Тод мэдээ1 цаг 57 минут

Соёлын өвийн бүртгэл, хамгаалалтад авах шаардлагатай 41 барилга байн...

Тод мэдээ2 цаг 2 минут

Цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг энэ жил цахимаар зохион байгуулахгүй

Санал болгох