Тод мэдээ
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль 500 гаруй оюутан, сурагчтайгаар хичээлийн шинэ жилийг эхлүүлнэ

Засвар механикийн заводын Урлан бүтээх хэсгийн зарим ажилтан, уран дархчуулд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд мөнгөн шагнал гардуулж, баяр хүргэлээ. Үйлдвэрийн хэрэгцээт чухал захиалгат ажлыг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэхэд ур ухаанаа дайчлан, хичээл зүтгэл гарган ажиллаж буйг нь үнэлж, тус хэсгийн ажилтнуудыг ийнхүү шагнасан байна. Урлан бүтээх хэсгийн дарга С.Ганбаатар, уран дархан Л.Авъяандүр, Г.Эрдэнэбаатар, Ц.Мөнхтогтох, А.Ганзориг нарын 12 ажилтан шагнал гардав. Шагналыг Урлан бүтээх хэсгийн ажлын байранд гардуулах үеэр Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Засвар механикийн завод нь Монгол улсын хүнд үйлдвэрийн суурь болж, улс орны, тэр тусмаа уул уурхайн салбарын хэрэгцээнд чухал шаардлагатай эд анги, сэлбэг хэрэгслийг чанарын өндөр түвшинд хийх эхлэл Урлан бүтээх хэсгээс эхтэй гэж ойлгож байна.
Эрдэнэт үйлдвэрийн нэр хүндийг өсгөх, улмаар нүүр царайг илэрхийлэх чухал ажлыг та бүхэн хийж байна. Тиймээс та нарынхаа хөдөлмөр, зүтгэлийг урамшуулж, цехийн байранд ирж гардуулж өгч байгаадаа баяртай байна. Санаачилгатай, бүтээлч ажилтнуудаа бид үргэлж дэмжинэ. Та бүхэнд ур чадвар, дадлага туршлага, “дархан хүн бурхан ухаантай” гэдэгчлэн ухаан, авьяас бүгд цогцолж, тархи оюун, гараараа урласан бүтээлүүд Эрдэнэт үйлдвэрийг илэрхийлж буйд таатай байна” хэмээн тус хэсгийн ажилтнуудад хандаж хэлсэн.
Эрдэнэт үйлдвэрийн нэр хүндийг өсгөх, улмаар нүүр царайг илэрхийлэх чухал ажлыг та бүхэн хийж байна. Тиймээс та нарынхаа хөдөлмөр, зүтгэлийг урамшуулж, цехийн байранд ирж гардуулж өгч байгаадаа баяртай байна. Санаачилгатай, бүтээлч ажилтнуудаа бид үргэлж дэмжинэ. Та бүхэнд ур чадвар, дадлага туршлага, “дархан хүн бурхан ухаантай” гэдэгчлэн ухаан, авьяас бүгд цогцолж, тархи оюун, гараараа урласан бүтээлүүд Эрдэнэт үйлдвэрийг илэрхийлж буйд таатай байна” хэмээн тус хэсгийн ажилтнуудад хандаж хэлсэн.
“Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Урлан бүтээх хэсэг нь Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас баталсан төлөвлөгөө болон бусад цех, нэгжүүдийн захиалгаар зэс домбо, аяга, цом, жааз зэрэг бэлэг дурсгалын 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Уурхайчдын бахархалт түүх, өнгө төрхийг үндэсний уламжлалт болон орчин үеийн хэв маягтай хослуулан хийсэн шинэ загварын бүтээгдэхүүнүүд нь захиалагч, хэрэглэгчдийн сэтгэлд ихэд нийцэж байгаа” гэж Урлан бүтээх хэсгийн дарга С.Ганбаатар ярилаа.
М.Балжинням
Фото Б.Баттөгс
Фото Б.Баттөгс
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Тод мэдээ
“Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 гэмт хэргийг илрүүллээ
Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хот руу нэвтрүүлж буй мансууруулах үйлчилгээтэй ургамлын урсгалыг таслан зогсоох, илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээг энэ оны наймдугаар сарын 18-ны өдрөөс есдүгээр сарын 25-ны өдрийн хооронд зохион явууллаа.
Арга хэмжээний хүрээнд орон нутгаас нийслэл хот руу нэвтрэх замын хөдөлгөөний хяналтын 8 цэг, орон нутгийн хяналтын 6 пост, хяналтгүй замуудад шалгалтын ажлыг тасралтгүй зохион явуулж 45 холбогдогчтой 21 гэмт хэргийг илрүүлж эд мөрийн баримтаар хураагдсан бодисыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад мансууруулах ургамал (каннабис) 4 дахин, ургамлын гаралтай бодисын хэмжээ 17,5 дахин тус тус өссөн байна. Эд мөрийн баримтаар 156,150 хүний нэг удаагийн хэрэглэх боломжтой бодисыг хураан авч хууль бус үйлдлийг таслан зогсоосон.
Цагдаагийн байгууллагаас нийслэл хот руу нэвтрэх авто зам дээр гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Тод мэдээ
Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай
Монгол Улсын нийт хүн амын 9.0 хувийг ахмадууд эзэлж байгаагаас 40.2 хувь нь эрэгтэйчүүд бол 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр дахин арвижлаа
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулж болно гэж заасан.
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 7 дугаар тогтоолоор арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах хөрөнгийн дүнг 8 дугаар тогтоолоор хадгаламжийн хүүгийн хэмжээг шинэчлэн тус тус баталсан.
Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банканд мөнгөн хадгаламж байршуулах тооцоолол хийж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлөөр хянуулж банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай, жилийн 15 хувийн хүүтэйгээр мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулсан.
Банкуудтай байгуулсан гэрээний дагуу 2025 оны 9 дүгээр сарын ээлжит хүү болох 8.6 тэрбум төгрөгийг санд хүлээн авч нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг дахин арвижууллаа. Өмнө нь 5, 6, 7, 8 дугаар сарын хүү болох 35.0 тэрбум төгрөгийг хүлээн авсан ба одоогийн байдлаар нийт 43.6 тэрбум төгрөгийн хүүгийн орлогыг санд хүлээн аваад байна. Энэхүү хадгаламжийн хугацаанд нийт 105.0 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олох юм гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.
