Бидэнтэй нэгдэх

Үйл явдал

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

Огноо:

,

Сэтгүүлч:

Өнөөдөр аргын тооллын 2020 оны есдүгээр сарын 09. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын тэргүүн хөх бичин сарын Билгийн тооллын 22. Буд гараг. Чөлөөт эх одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин туулай өдөр.

Өдрийн наран 6 цаг 22 минутад мандан, 19 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана,  бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үйл явдал

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцууллаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлд заасан Монгол Улсын Ерөнхий сайдын Онцгой бүрэн эрхийнхээ дагуу Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан Засгийн газрын гишүүдийг томилохоор Улсын Их Хуралд танилцууллаа.

Үүнд:

-       Жадамбын Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн  засаг, хөгжлийн сайдад,

 

-       Тогмидын Доржхандыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдад, 

 

-       Нямтайширын Номтойбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдад,

 

-       Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад, 

 

-       Батмөнхийн Батцэцэгийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдад, 

 

-       Загджавын Мэндсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдад,

 

-       Сайнбуянгийн Амарсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайдад,

 

-       Гонгорын Дамдиннямыг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад, 

 

-       Дамбын Батлутыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайдад, 

 

-       Цэндийн Сандаг-Очирыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад, 

 

-       Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсролын сайдад, 

 

-       Тилеуханы Аубакирыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад, 

 

-       Борхүүгийн Дэлгэрсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдад, 

 

-       Жуковын Алдаржавхланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад, 

 

-       Энхтайваны Бат-Амгаланг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад, 

 

-       Цагаанхүүгийн Идэрбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад, 

 

-       Чинбатын Номинг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад, 

 

-       Бадрахын  Найдалааг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эрчим хүчний сайдад, 

 

-       Энхбаярын Батшугарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлсэн байна. 

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

Судалгаа: Америкчуудын дийлэнх нь Ираны эсрэг цэргийн ажиллагааг эсэргүүцэж байна

Огноо:

,

Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон санал асуулгын байгууллагуудын хамтран 2026 оны гуравдугаар сарын 26-30-ны хооронд явуулсан судалгаагаар америкчуудын дунд Ираны эсрэг цэргийн ажиллагааг эсэргүүцэх хандлага нэмэгдсэн дүн гарчээ.

Судалгааг хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 1-ний хооронд явуулсан өмнөх санал асуулгатай харьцуулахад эсэргүүцлийн түвшин мэдэгдэхүйц өссөн байна.

Судалгааны дүнгээр:

  • Америкчуудын 66 хувь Ираны эсрэг цэргийн ажиллагааг эсэргүүцэжээ
  • Үүнээс 43 хувь нь хатуу эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн
  • Энэ үзүүлэлт өмнөх судалгаанаас 12 хувиар өссөн

Мөн:

  • Судалгаанд оролцогчдын 67 хувь АНУ-ын засгийн газар Ираны асуудлаар тодорхой төлөвлөгөөгүй гэж үзжээ
  • 71 хувь Иранд цэргийн ажиллагааг өргөжүүлэхэд 200 тэрбум ам.долларын төсөв батлахыг эсэргүүцсэн
  • 68 хувь Иранд хуурай замын цэрэг илгээхийг дэмжээгүй

Судалгааны дүнгээс америкчуудын дунд Ираны эсрэг цэргийн ажиллагааг өргөжүүлэх талаар эргэлзээ нэмэгдэж, цэргийн оролцоог дэмжих хандлага буурч байгааг харуулж байна.

Ажиглагчдын үзэж буйгаар Ойрхи Дорнод дахь хурцадмал байдал нэмэгдэж буй энэ үед АНУ-ын дотоодод олон нийтийн байр суурь илүү болгоомжтой болж байгааг энэхүү судалгаа илтгэж байна.

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

Казахстан Astana Hub-д 2026 онд улсын төсвөөс санхүүжилт олгоно

Огноо:

,

Казахстан улс технологийн салбараа дэмжих бодлогын хүрээнд Astana Hub-д 2026 онд улсын төсвөөс нэг тэрбум тенгегээс давсан санхүүжилт олгохоор төлөвлөсөн талаар Казахстаны хэвлэлүүд мэдээлэв.

Жаслан Мадиев-ийн мэдээлснээр Astana Hub-ийн оффисын байр түрээс болон үйл ажиллагааны зардлыг дэмжих зорилгоор 1.2–1.5 тэрбум тенге төсөвт тусгахаар болжээ.

Astana Hub нь Казахстаны технологийн салбарын гол төв бөгөөд стартап компаниудыг дэмжих, олон улсын зах зээлд IT үйлчилгээ экспортлох чиглэлд гол үүрэг гүйцэтгэж байна.

2025 оны байдлаар:

  • 537 компани бүртгэлтэй
  • 111 улс руу IT үйлчилгээ экспортолсон
  • 32,500 гаруй ажлын байр бий болгосон
  • 328 тэрбум тенге буюу 681 сая ам.долларын экспорт хийсэн

үзүүлэлт бүртгэгджээ.

Мөн стартап хөгжүүлэлтийн хүрээнд “AI’preneurs” акселератор хөтөлбөр хэрэгжиж, 2024 оны есдүгээр сараас хойш хиймэл оюунд суурилсан 35 стартап бойжсон байна.

Ийнхүү Казахстан улс технологийн салбараа төрөөс шууд санхүүжүүлж, экспортод чиглэсэн бодлого хэрэгжүүлж байгаа нь дижитал эдийн засгийг хөгжүүлэх зорилготой стратегийн алхам гэж ажиглагчид үзэж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал7 цаг 59 минут

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуул...

Үйл явдал13 цаг 8 минут

Судалгаа: Америкчуудын дийлэнх нь Ираны эсрэг цэргийн ажиллагааг эсэ...

Дэлхий нийтээр..13 цаг 9 минут

Путин, Саудын Арабын хунтайж нар Ойрхи Дорнодод гал зогсоохыг уриала...

Үйл явдал13 цаг 44 минут

Казахстан Astana Hub-д 2026 онд улсын төсвөөс санхүүжилт олгоно

Үйл явдал13 цаг 57 минут

Ж.Золзаяа “THE BEST WOMEN OF THE YEAR” шагнал хүртлээ

Дэлхий нийтээр..14 цагын өмнө

ОХУ бензиний экспортын хоригийг өргөтгөсөн нь Монголд нөлөөлж болзош...

Үйл явдал14 цаг 2 минут

Тегеранд 100 гаруй жилийн түүхтэй халдварт өвчин судлалын төв цохилт...

Хэн юу хэлэв...14 цаг 4 минут

Элон Маск сансрын бага тойрог замыг сая сая хиймэл дагуулаар дүүргэн...

Хэн юу хэлэв...14 цаг 5 минут

Трамп эмийн бүтээгдэхүүнд 100 хувийн татвар ногдуулах санал танилцуу...

Хэн юу хэлэв...2026/04/02

Турк улс Персийн булангийн орнуудыг Ираны эсрэг мөргөлдөөнд оролцохг...

Хэн юу хэлэв...2026/04/02

Шинэ геополитикийн тэнцвэр: Иран, Орос, Хятад ойртож байна

Хэн юу хэлэв...2026/04/02

Түгжрэлийг бууруулах бодлого эсрэг үр дүн авчрах уу

Үйл явдал2026/04/02

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр технологийн хэрэг...

Чөлөөт бүс2026/04/02

Өмнөд Хятадын тэнгисийг захирч асан Улаан далбаат флот

Дэлхий нийтээр..2026/04/02

Иран барууны технологийн компаниудын байгууламжуудыг онилж болзошгүй...

Үйл явдал2026/04/02

Ираны нийслэлд болсон халдлагын үеэр ахлах албан тушаалтан шархадсан...

Чөлөөт бүс2026/04/02

Хүн төрөлхтөн 50 гаруй жилийн дараа дахин Сар луу нисэв

Дэлхий нийтээр..2026/04/02

Ойрхи Дорнодод нөхцөл байдал хурц хэвээр үргэлжилж байна

Үйл явдал2026/03/31

АНУ, Ираны төлөөлөгчид НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлын үеэр хурц ма...

Дэлхий нийтээр..2026/03/31

Трампын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ 116 ам.долларт хүрч, дэлхи...

Дэлхий нийтээр..2026/03/31

АНУ-ын тэнгисийн цэргийнхэн Ойрхи Дорнодод хэрхэх вэ

Дэлхий нийтээр..2026/03/31

Дэлхийн томоохон авиа компаниуд тийзийн үнээ нэмэгдүүлж эхэллээ

Чөлөөт бүс2026/03/30

“No Kings” жагсаал АНУ даяар өрнөв

Үйл явдал2026/03/30

Далайд гарцгүй орнуудын сайд нар хамтарсан тунхаглал баталлаа

Чөлөөт бүс2026/03/30

Ормузын хоолой өмнө нь хаагдаж байсан уу

Хэн юу хэлэв...2026/03/30

ДОНАЛЬД ТРАМП: Газрын тос, Ормузын хоолой, хуурай замын ажиллагаа......

Дэлхий нийтээр..2026/03/30

Ойрхи Дорнодод амралтын өдрүүдэд довтолгоо тэлж, гарз хохирол нэмэгд...

Үйл явдал2026/03/30

Монгол Улс шатахууныхаа 90 гаруй хувийг ОХУ-аас импортолдог...

Үйл явдал2026/03/30

ОХУ: Монгол Улсад нийлүүлэх шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилнэ

Үйл явдал2026/03/30

МАН: Н.Учралыг 99.7 хувийн саналаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг ...

Санал болгох