Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

“Бид хамтдаа” хөтөлбөрийн хүрээнд Боловсролын салбарт 4 дэд хөтөлбөр хэрэгжиж байна

Огноо:

,

Сэтгүүлч:

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бид хамтдаа” хөтөлбөрийн хүрээнд Боловсролын салбарт 4 дэд хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Түүний нэг нь “Хүүхэд хөгжлийн түлхүүр” хөтөлбөр юм.

Энэхүү хөтөлбөрт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах ажлыг тусган хэрэгжүүлж байгаа бөгөөд хөтөлбөрийн санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн түвшинд үнэлгээ хийх, тэднийг хөгжүүлэх боломж, нөхцөлийг сайжруулах зорилгоор “Гоё ирээдүй” төслийг хэрэгжүүлж эхлүүллээ. Тус төслийг “Цовоо хөөрхөн дэгдээхэй” ТББ, Хүслийн өргөө төвөөр дамжуулан хэрэгжүүлж байгаа болно.

Төсөл нь “Хүүхдийн хөгжилд үзүүлэх дэмжлэг, анхаарах асуудал” сургалтаар эхэлж байгаа бөгөөд сургалтыг “Сүжеташанд” ТББ-ын гүйцэтгэх захирал Такахаши Кимико гэх сурган хүмүүжүүлэгч багш зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эх хамрагдаж байна.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. TODOTGOL.MN сайтын редакц

Тод мэдээ

Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа

Огноо:

,

Өмнөговь аймагт Төрийн албаны ерөнхий шалгалт 2020 оны 11 дүгээр сарын 06-наас 11 дүгээр сарын 07-ны өдрүүдэд зохион байгуулагдах тул Өмнөговь аймагт Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 2020 оны 1 дүгээр сар, 10 дугаар сард цахим бүртгэлд хамрагдсан иргэд http://exam.csc.gov.mn/ сайтад өөрийн эрхээр нэвтрэн орж, баталгаажилтын хуудсаа хэвлэн авч, хуваарьтай танилцана уу.

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх баталгаажилтын хуудсанд Таны шалгалтын хуваарь гарсан байгаа. Та баталгаажилтын хуудсаа хэвлэн авч, хуваарийн дагуу Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Соёлын танхимд шалгалт эхлэх цагаас 30 минутын өмнө ирсэн байхыг анхаарна уу. Лавлагаа мэдээлэл авахыг хүсвэл 89980745 утсанд холбогдоорой.
Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Нийслэлийн 381 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

Огноо:

,

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн түүхт ойн өдөр энэ сарын 29-нд тохиож байгаа билээ. Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд энэ сарын 28-нд буюу маргааш “Манай хороо-Миний гудамж” шалгаруулна.

Энэ сарын 29-нд Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдад зориулсан “Өнөөдөр нийслэлийн өдөр” сэдэвт хичээл заана. Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөө, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол, Монгол Улсын Төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа, Нутгийн захиргааны байгууллагад ажиллагсдад болон байгууллагын төлөөлөлд шагнал гардуулах арга хэмжээ болох юм.

Мөн өдөр Нийслэлийн 381 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Косовын Засгийн газар Авлигатай тэмцэх ажлын хэсгийг татан буулгалаа

Огноо:

,

Бүгд Найрамдах Косово Улсын Засгийн газар 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 10 жилийн турш үйл ажиллагаа явуулсан Авлигатай тэмцэх ажлын хэсгийг татан буулгалаа.

Ажлын хэсэг нь Засгийн газраас хэтэрхий хараат тул үр дүнтэй ажиллах боломжгүй байсан бөгөөд тус ажлын хэсгийг татан буулгах шийдвэр нь эрх мэдлийн хуваарилалтыг сайжруулах зорилготой талаар Засгийн газар мэдээлэв.

Авлигатай тэмцэх ажлын хэсэг нь нийт 30 албан хаагч болон даргын бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан бөгөөд Косовын Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газарт өөрсдийн үйл ажиллагааг тайлагнадаг байна.

Хууль зүйн сайд Селим Селими тухайн ажлын хэсгийг татан буулгах эсэх талаарх санал хураалтад санал өгөөгүй бөгөөд өөрийн цахим хуудсанд “...Бидэнд илүү сайн төлөвлөгөө хэрэгтэй... Мөн томоохон авлигын хэргийг шалгах ажиллагаанд саад тотгор учруулах эрсдэлтэй.” хэмээн мэдэгджээ.

Косовын Хууль зүйн институт тус шийдвэрийг хяналт шалгалтын эсрэг хийж байгаа улс төрийн үйлдэл хэмээн тодорхойлжээ. Ажлын хэсэг нь 10 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа хэд хэдэн томоохон авлигын хэргийг шалгаж шийдвэрлэсэн.

Косово Улсад суугаа Европын холбооны Хууль дээдлэх төлөөлөгчийн газар[1] нь тус албыг авлига илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд чухал үүрэгтэй байсан талаар дүгнэжээ. Цаашлаад “Ажлын хэсэг нь улс төрд нөлөө бүхий, нэр хүндтэй хүмүүстэй хамааралтай томоохон авлигын хэргүүдээс гадна төрийн өмчийн хувьчлал, нийтэд зарласан тендер зэрэг нийтийн төсөвт 7 сая гаруй еврогийн хохирол учруулсан санхүүгийн ээдрээтэй хэргүүдийг илрүүлэн, мөрдөн шалгасан” тухай ЕХХДТГ-ын Хууль зүйн хяналт шалгалтын тайланд тусгасан байна.

Мөн тайланд тусгаснаар хэд хэдэн өндөр албан тушаалтнууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан талаар дурджээ. Цаашлаад “Зарим хэргийг мөрдөн шалгах ажиллагааны эхэн үед гацаах хандлага ажиглагдсан байна. Хэрэг нээх ажиллагааг Косовын Тусгай Прокурорын газраас хуульд заасан эцсийн хугацаа хүртэл хойшлуулж байсан нь тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд санаатайгаар хүндрэл учруулж хуульд заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх 2 жилийн хугацааг өнгөрөөх эсхүл өөр төрлийн дарамт үзүүлэх сэдэлтэй байсан байж болзошгүй.” хэмээн тайланд тусгажээ.

ЕХХДТГ-ын тайланд тусгагдсан зөвлөмжид Косово дахь Цагдаагийн авлигатай тэмцэх ажлын хэсгийн үйл ажиллагааг дэмжих нь авлигыг илрүүлэх, мөрдөн шалгахад онцгой ач холбогдолтой талаар дурдсан байна.

Эх сурвалж: exit.al

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ1 цаг 12 минут

Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа

Тод мэдээ1 цаг 25 минут

Нийслэлийн 381 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

Чөлөөт бүс1 цаг 29 минут

Интернэтийн хурдны шинэ дээд амжилт: Секундэд 178 терабит

Тод мэдээ1 цаг 34 минут

Косовын Засгийн газар Авлигатай тэмцэх ажлын хэсгийг татан буулгалаа...

Тод мэдээ1 цаг 38 минут

"1000 инженер-ажлын байр 2020" өдөрлөг болно

Тод мэдээ1 цаг 51 минут

“Асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Тод мэдээ1 цаг 59 минут

Цар тахлаас урьдчилан сэргийлэхийг уриалж байна

Өнөөдөр2 цаг 4 минут

УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана

Өнөөдөр2 цаг 7 минут

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

Өнөөдөр2 цаг 12 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Тод индэр2020/10/27

Ц.Мөнхбаяр: Мөнгөний бодлогын хороо урагшаа харсан шийдвэр гаргахыг ...

Тод мэдээ2020/10/27

Засгийн газрын Гүйцэтгэх инженерийн туслах 48 орон сууцтай байжээ

Санал болгох