Тод мэдээ
Дорнод аймагт тэсэрч дэлбэрэх 40 гаруй галт хэрэгслийг илрүүллээ

Цар тахал хүндэрсэн нөхцөл байдлын энэ амаргүй үед ч Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид аюулгүй байдлын чиглэлээр хэд хэдэн томилгоотой үүргүүдийг гүйцэтгэсээр байна.
Тухайлбал, Дорнод аймгийн Халхгол сумын удирдлагуудаас “Тэсэрч дэлбэрэх галт хэрэгсэл илэрлээ” гэх мэдээллийн мөрөөр ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг дөрвөн хоногийн хугацаатай Халхгол суманд ажиллаад ирлээ.
Бүлгийг тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа А.Нямбаяр ахлан ажилласан бөгөөд тэд хайгуул, самналт хийж, дөрвөн нэр төрлийн 40 гаруй тэсэрч дэлбэрэх галт хэрэгслүүдийг илрүүлэн, устгалд оруулж, аюулгүй болгосон байна гэж Хуурай замын цэргийн командлалаас мэдээллээ.
Тод мэдээ
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Тод мэдээ
Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд боллоо. “Олон улсын цоохор ирвэсийн холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
Манай улсын хувьд тус холбооны гишүүн болсноор монгол орны цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах, ирвэстэй нутагт амьдардаг иргэд, малчдын амьдралын чанарыг дээшлүүлэх ач холбогдолтой ажээ.
БНЭУ муурын төрлийн амьтдыг хамгаалах зорилгоор “Олон улсын том муурын холбоо” байгуулах санаачилга дэвшүүлж, Монгол Улсын тус санаачилгад нэгдэн орох хүсэлтийг 2023 онд анх ирүүлжээ.
Тод мэдээ
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
-
Тод мэдээ2023/06/07
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Илон Масктай цахилгаан машины хэрэглээ, ногоон технол...
-
Өнөөдөр2020/10/21
УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно
-
Өнөөдөр2022/07/22
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Тод индэр2022/08/04
Б.Жавхлан: Монгол Улс ойрын гурван жилийн хугацаанд дефолт болох эрсдэл үүсээгүй...