Дэлхий нийтээр..
“Uvertura” хамтлагийн онлайн тоглолт болно
Монгол поп опера “Uvertura” хамтлагийн “Uvertura2020” онлайн тоглолт 2020-11-29-ны өдрийн 19:00 цагт болох гэж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас энэ удаагийн тоглолт Unilive, DDISH, Looktv-ээр шууд дамжуулагдах гэж байна.
“Uvertura 2020” онлайн тоглолтын орлогын тодорхой хувийг зорилтот бүлгийн айл өрхөд тусламж болгон хүрэхээрээ энэ удаагийн тоглолт онцлогтой. Тоглолтод тус хамтлагийн хит дуунууд болон шинэхэн уран бүтээлүүдээс дуулагдах юм.
Сонгодог, сор бүтээлүүд дуулагдах энэхүү тоглолтод МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, МУСТА Д.Үүрийнтуяа, Хөсөгтөн хамтлаг, Улаанбаатар чуулгын бүжигчид, ЦДБЭЧ-ын эстрад симфони хөгжимчид, ДБЭТ-ын утсан хөгжимчид урилгаар оролцож байгаа аж.
Амралтын нэг өдрийг гэр бүлээрээ сонгодог бүтээл үзэж сэтгэлийн цэнгэл эдлээд бусдад туслах боломжийг олгож буй уг тоглолтыг та 6000 төгрөгөөр үзэх боломжтой.
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Дэлхий нийтээр..
Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээжээ
ОХУ-ын Хар тэнгисийн флотын «Адмирал Григорович» фрегат Английн сувгаар явж байсан Их Британийн бүртгэлтэй «Брайт Фьючер» дарвуулт завины ойролцоо анхааруулах буудлага хийсэн талаар Оросын тал мэдээллээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, дарвуулт завь байлдааны хөлөгт хэт ойртож, радио холбоо болон дохиогоор өгсөн анхааруулгад хариу өгөөгүй тул анхааруулах зорилгоор буудлага үйлдсэн байна. Үүний дараа завь чиглэлээ өөрчилсөн гэж мэдэгджээ.
Харин дарвуулт завин дээр зорчиж явсан Британийн иргэд энэхүү тайлбарыг үгүйсгэж, мөргөлдөх аюул үүсээгүй бөгөөд олон улсын усан замын дүрмийн дагуу хөдөлгөөнд оролцож байсан гэж мэдэгдсэн байна.
Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер уг үйл явдлыг “болгоомжгүй бөгөөд түгшүүр төрүүлсэн хэрэг” хэмээн тодорхойлж, эрх бүхий байгууллагууд нөхцөл байдлыг шалгаж эхэлжээ.
Энэ явдал нь Их Британи Оростой холбоотой гэж үзсэн нэгэн нефть тээвэрлэгч хөлгийг саатуулснаас хойш хэдхэн хоногийн дараа болсон бөгөөд хоёр улсын харилцаанд үүсээд буй хурцадмал байдлыг дахин анхаарлын төвд оруулаад байна.
