Дэлхий нийтээр..
Ковид-19"-ийн шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг уриаллаа
Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд нутаг буцаахаар шийдвэрлэсэн. Үлдэж байгаа өдрүүдэд багтан аймаг, хот хооронд, ялангуяа "Ковид-19" халдвар бүртгэгдсэн аймгууд руу явах, дээрх аймгуудаас Улаанбаатар хот руу ирэх иргэдийг шинжилгээндээ идэвхтэй хамрагдахыг албаны хүмүүс уриаллаа.
Орон нутаг явах иргэдээс шинжилгээ авах сургууль, байршил
1. СБД 4 дүгээр сургууль 9 дүгээр хороо Дөлгөөн нуур
2. СБД 31 дүгээр сургууль 2 дугаар хороо Цирк
3. ХУД 32 дугаар сургууль 11 дүгээр хороо Зайсан
4. ХУД 15 дугаар сургууль 2 дугаар хороо Нутгийн буян
5. ХУД 41 дүгээр сургууль 5 дугаар хороо Яармаг
6. ХУД 114 дүгээр сургууль 9 дүгээр хороо Нисэхийн эцэс
7. СХД 67 дугаар сургууль 8 дугаар хороо Баянхошуу
8. СХД 62 дугаар сургууль 19 дүгээр хороо Содон хороолол
9. СХД 106 дугаар сургууль 34 дүгээр хороо Толгойт, Орбит
10. СХД Өнөр цогцолбор сургууль 17 дугаар хороо 1-р хороолол
11. БГД 38 дугаар сургууль 4 дүгээр хороо Төмөр зам
12. БГД 141 дүгээр сургууль 3 дугаар хороо Нарны хороолол
13. БГД Эрдмийн өргөө 6 дугаар хороо 10 дугаар хороолол
14. БГД Оюуны ундраа 18 дугаар хороо Модны хоёр
15. БЗД 21 дүгээр сургууль 6 дугаар хороо 13 дугаар хороолол
16. БЗД 44 дүгээр сургууль 16 дугаар хороо Улаанхуаран
17. БЗД 87 дугаар сургууль 23 дугаар хороо Улиастай
18. БЗД 102 дугаар сургууль 2 дугаар хороо Дарь эх
19. ЧД 37 дугаар сургууль 17 дугаар хороо Чингэлтэй хуучин эцэс
20. ЧД 39 дүгээр сургууль 10 дугаар хороо Дэнжийн 1000
Хот хоорондын зорчигч тээврийн цагийн хуваарь
/2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс/



Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Трамп дижитал үйлчилгээний татвар ногдуулсан орнуудад 100 хувийн импортын татвар ногдуулна гэж мэдэгдэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын 26-ны өдөр өөрийн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ, Америкийн технологийн компаниудад дижитал үйлчилгээний татвар ногдуулсан улс орнуудаас импортлох бүх бараанд 100 хувийн татвар ногдуулна хэмээн анхаарууллаа.
Тэрбээр Европын хэд хэдэн улс Америкийн технологийн компаниудад дижитал үйлчилгээний татвар ногдуулах асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд зарим нь уг татварыг ойрын хугацаанд хэрэгжүүлж магадгүй байгааг онцолжээ.
Трампын мэдэгдэлд, ийм төрлийн татвар ногдуулсан аливаа улс АНУ-д экспортлох бүх бараандаа 100 хувийн импортын татвар төлөх бөгөөд энэхүү арга хэмжээ нь тухайн улстай байгуулсан худалдааны хэлэлцээрээс үл хамааран хэрэгжинэ гэж дурдсан байна.
Гэхдээ тэрээр дээрх шийдвэрийг ямар хууль, эрх зүйн үндэслэлээр хэрэгжүүлэх талаар тодорхой тайлбар өгөөгүй байна.
Сүүлийн жилүүдэд Франц, Их Британи, Испани, Итали зэрэг Европын хэд хэдэн улс Google, Amazon, Apple, Meta зэрэг Америкийн томоохон технологийн компаниудаас дижитал үйлчилгээний татвар авах бодлого хэрэгжүүлж эхэлсэн. АНУ эдгээр татварыг Америкийн компаниудыг ялгаварлан гадуурхсан арга хэмжээ гэж үзэн эсэргүүцсээр иржээ.
Харин Трампын мэдэгдлийн дараа Европын Комисс Европын Холбоо татварын бодлогоо бие даан тодорхойлох бүрэн эрхтэй бөгөөд нэг талын худалдааны аливаа арга хэмжээний хариуд шаардлагатай тохиолдолд зохих хариу арга хэмжээ авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
Үүнээс өмнө Дональд Трамп Франц, Их Британийн дижитал үйлчилгээний татвартай холбогдуулан хэд хэдэн удаа худалдааны хариу арга хэмжээ авахаар анхааруулж байсан юм. Харин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ-ын дарамтад автахгүй бөгөөд Франц улс дижитал үйлчилгээний татварын бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ өмнө нь мэдэгдэж байжээ.
Дэлхий нийтээр..
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
-
Хэн юу хэлэв...2020/08/25
УИХ-ын гишүүд Эмээлт зах, Тавантолгой түлш ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
-
Дэлхий нийтээр..2020/07/06
Азийн хөгжлийн банктай гурвалсан уулзалт хийлээ
-
Дэлхий нийтээр..2022/09/01
Гурил, махны нөөц бүрдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн оновчтой схем гаргана
-
Дэлхий нийтээр..2025/04/09
Барагшуны нөөц, ашиглалтын талаарх мэдээллийг сонсов
