Дэлхий нийтээр..
Цар тахал ба кибер аюулгүй байдал
- SSL-д суурилсан шифрлэгдсэн халдлагын тоог 2019 онтой харьцуулахад 260%-иар өссөн.
- SSL / TLS сувгаар дамжуулсан ransomware халдлага 03 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд 500 %-иар өссөн бөгөөд үүний 40% нь харилцаа холбоо, технологийн компаниудад чиглэгдсэн байна.
- Эрүүл мэндийн байгууллагууд руу SSL-д суурилсан бүх дайралтын 1.6 тэрбум буюу 25 гаруй хувь нь чиглэж байсан бол санхүүгийн болон даатгалын компаниуд руу 1,2 тэрбум буюу 18% , үйлдвэрлэлийн байгууллагууд руу 1,1 тэрбум орчим халдлага чиглэсэн байна.
- Google, AWS, Dropbox, OneDrive зэрэг итгэмжлэгдсэн файл хадгалах үйлчилгээгээр дамжуулж SSL/TLS дээр суурилсан халдлагууд нэмэгдэж байгааг мэдэгдсэн байна.
Зураг 1. SSL-д суурилсан халдлага /байгууллагын төрлөөр/
- COVID-19 цар тахлын үеэр хуурамч онлайн худалдааны вэбсайтууд болон хуурамч онлайн худалдаачдын тоо нэмэгдсэн.
- COVID-19 цар тахлын улмаас мобайль аппликейшн, дижитал платформоор дамжуулах мөнгө залилах гэмт хэргийн тоо нэмэгдсэн.
- Халдлага үйлдэгчид олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээг ашиглаж хуурамч холбоос, аккаунт үүсгэн сугалааны луйвар, зээлийн луйвар ихээр үйлдэж байна.
- Оюуны өмч, төрийн нууцад хамаарах үнэ цэнэтэй мэдээлэлд чиглэсэн, төрийн дэмжлэгтэй APT бүлэглэлүүдийн халдлага, дайралтуудын тоо нэмэгдсэн;
- ЕХ-ны орнуудад COVID-19 сэдвийг ашиглан фишинг халдлага үйлдэх хакеруудын тоо нэмэгдсээр байна;
- Ransomware хортой код нь өргөн цар хүрээтэй хэвээр байгаа бөгөөд Европын холбооны олон байгууллагуудад их хэмжээний хор хохирол дагуулсаар байна.;
Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцлоо.
Мөн 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж, бизнесийн сонирхол байгааг илтгэж байгааг талууд онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, цаашид хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улсын нар, салхины арвин нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын системд Германы компаниудын технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжтойг дурдлаа.
Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
-
Үйл явдал2026/08/13
УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав
-
Үйл явдал2021/04/11
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2024/06/13
Хүүхдийн төв номын сангийн зуны цагийн хуваарь
-
Үйл явдал2026/08/13
ЗГ: Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ
