Тод мэдээ
Баянзүрх дүүргийн ачаалал өндөр чиглэлүүдэд нэмэлт автобус явуулахаар санал боловсруулжээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт коронавируст халдвар нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудад Нийслэлийн онцгой комиссоос өгчээ. Үүнд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрч үйлчилгээнд ажилладаг автобуснуудын ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийх, тэдгээрт ажиллаж буй жолооч нарын халдвар хамгаалалтын дэглэм мөрдүүлэх, эдгээр үйлчилгээ үзүүлж буй жолооч нарыг ажилчдын тусгай автобусаар тээвэрлэх үүрэг өгчээ.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч буй нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 16 байгууллага, 45 чиглэлд ажлын өдөр 474 автобусүйлчилгээнд явж байна. Харин амралтын өдрүүдэд 351 автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг байна. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Авто тээврийн хяналтын улсын байцаагчид Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хөдөлгөөнт болон суурин байршилд дөрвөн байршилд хяналт, шалгалтыг хийж байна.
Мөн Баянзүрх дүүргийн гурван байршилд судалгаа хийж, ачаалал ихтэй чиглэлүүдэд ажлын өдрийн гаралтын тоог нэмэгдүүлэхээр санал боловсруулсан байна.
Өнөөдрийн 06:00-11:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 97 чиглэлд 924 тээврийн хэрэгслээр нийт 71230 хүн зорчжээ. Нийтийн тээрийн үйлчилгээнд гарч буй автобуснуудад халдвар хамгааллын дэглэмийг өдөр бүр мөрдүүлэн ажиллаж байгаа талаар мэдээллээ.
Тод мэдээ
Мэдэгдэл

Тод мэдээ
Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжилж байна
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор “Хүннү” хотыг Богд хан уулын өвөрт, Хөшигийн хөндийд төлөвлөсөн.
Энэхүү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрших бөгөөд нийт 150,000 хүн ам, 80,000 орчим ажлын байр, 10.5 сая м.кв барилгажих талбайтай байх юм.
Хүннү хотод төрийн байгууллагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр ложистикийн нэгдсэн төв зэрэг олон чиг үүрэг бүхий шинэ төв болгохоор төлөвлөсөн бөгөөд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй “Ногоон” хот болох юм.
Хүннү хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийн дагуу 2022 оноос хойш хотын дэд бүтцийн эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж, цахилгаан хангамж 86%, ус хангамж 80%, үерийн хамгаалалтын суваг 75%, мэдээлэл холбооны сүлжээ 65%, ариутгах татуурга 10%, дулаан хангамж 10 % -ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 127,4 км зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд замын ажлын зураг төсвийг “ХЗТ автозам” ХХК гүйцэтгэж байна.
Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна.
Тод мэдээ
Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ
-
Өнөөдөр2022/12/23
ШӨХТГ: Албан шаардлагыг биелүүлээгүй зарим ломбардын үйлчилгээ эрхлэгчдэд мөнгөн...
-
Тод мэдээ2023/05/25
Казахстан Улсын авлигатай тэмцэх байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг бай...
-
Өнөөдөр2021/01/07
УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан өнөөдөр болно
-
Тод мэдээ2021/04/09
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын тусгаарлах байранд тусгаарлагдах зардлыг тө...