Тод зураг
“Tenger Bella Beauty” салон таны илүүдэл жинд санаа тавина...
Та дасгал сургуулилт, хоолны дэглэм бархигүйгээр маш богино хугацаанд үр дүнтэйгээр илүүдэл жингээ хаяхыг хүсвэл “Tenger Bella Beauty” салоныг зориход болох юм. Дээрх аппарат нь эхний оролтоор шууд үр дүн гарч, гурван сар дасгал хийсэнтэй тэнцдэг аж. Түүнчлэн энэхүү аппаратаар үйлчлүүлснээр хуян шар ус тайлагдаж, эргэж таргалахгүй гэдгээрээ онцлог аж. Завгүй, стресстэй амьдралаасаа хором ч гэсэн тусгаарлагдаж гоо сайхандаа анхаарахын зэрэгцээ бие организмаа сэргээж тав тухтай тансаг орчинд биеийнхээ бүхий л асуудлыг шийдээрэй.
Холбогдох утас: 8066-0000
Тод зураг
Сэлбэ 20 минутын хот
Гэр хорооллыг орон сууцжуулах “Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд нийт 113 блок орон сууц барих юм.
Үүнээс 93 блок орон сууц есөн давхар, 20 блок орон сууцыг 12 давхар барина. Өнөөдрийн байдлаар зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг гүйцэтгэж байна.









Тод зураг
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдугаар сарын 1-нд хаана
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэл хаахад гурав хоног үлдлээ.
Марафонд гүйх оролцогчдыг тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцогчид Hipay аппликейшн болон ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.
Өдгөө 11 дэх удаа зохион байгуулах гэж буй “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд оролцохоор өнөөдрийн байдлаар 18 мянга гаруй хүн бүртгүүлээд байна.
Бүтэн марафоноос эхлээд гэр бүлийн болон тусгай ангиллын зай хүртэл долоон төрлийн сонголттой тул бүх насны хүмүүс оролцох боломжтой.
Иймд оролцогчид өөрийн насны ангилал, бэлтгэлийн түвшинд тохирсон зайгаа сонгон, тавдугаар сарын 1-ний 17:00 цагаас өмнө бүртгэлээ баталгаажуулаарай.

Тод зураг
Маргааш нийслэлийн зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана
П.Очирбат агсныг эцсийн замд үдэхтэй холбоотойгоор зарим авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана. Уг үйл ажиллагаа өглөө 6:40 цагаас 3-р эмнэлгээс эхлэх бөгөөд хүндэтгэлийн цуваа 7 цаг 20 минутад Төв шуудангийн замд ирж, 9 цаг 40 минутад үднэ.
Энэ үеэр доорх байршлуудад ихдээ хөдөлгөөн түр хязгаарлах тул иргэд, олон нийтийг хүндэтгэлтэй хандахыг Нийтийн тээврийн бодлогын газраас хүслээ.
-
Хэн юу хэлэв...2023/04/14
Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-той олон асуудлыг шийдэх эрх зүйн орчин бүрдэнэ
-
Дэлхий нийтээр..2021/09/16
Гашуунсухайт боомт дахь Чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтын явцын т...
-
Дэлхий нийтээр..2022/05/06
СЗХ: Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж ажиллаж байна
-
Дэлхий нийтээр..2022/11/03
ЗГ: 2023 онд нэг сая жуулчин хүлээн авч, 1,2 тэрбум ам.долларын орлого төвлөрүүл...
