Бидэнтэй нэгдэх

Үйл явдал

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Огноо:

,

Сэтгүүлч:

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун, Өвөрхангайн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өндөөдөр нутгийн төв хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2021 оны 04 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.  Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 3 хэм хүйтнээс, 2 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Үдээс хойшдоо бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 8-10 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр ширүүсч шороон шуурга шуурна. 9-11 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 8-10 хэм дулаан байна.

2021 оны 04 дүгээр сарын 15-наас 04 дүгээр сарын 19-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар, 18-нд Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна. 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд ихэнх нутгаар дулаарна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үйл явдал

Сэлэнгэ аймагт хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын даргын 01 дүгээр үүрэг даалгаврын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялагийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны улсын ерөнхий байцаагчдын баталсан удирдамжийн дагуу Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Ажлын хэсэг уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн байдал, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн байгаль хамгаалах үүргийн хэрэгжилт, хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг илрүүлэн таслан зогсоох, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр ажиллаж байна.

Хяналт шалгалтын явцад хуульд заасан шаардлага хангаагүй, гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс болон ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон хуулийн заалтыг зөрчин үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй 2 зөрчил илэрч, уурхайн техник, тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоолоо.

Мөн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй 3 үйлдэл, хууль бусаар ашигт малтмал хайсан 3 үйлдлийг илрүүлэн холбогдох арга хэмжээг авч ажилласан байна.

Хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

“Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах арга хэмжээний үндэсний төлөвлөгөөг баталж танилцууллаа

Огноо:

,

Төлөвлөгөө танилцуулах арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукала, Монгол дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте болон төрийн байгууллага, эрүүл мэндийн салбар, олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.

Монгол Улсад зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин зэрэг халдварт бус өвчин нь нийт нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа бөгөөд нийт нас баралтын 81 орчим хувийг эзэлж байна.

Мөн халдварт бус өвчний шалтгаант цаг бусын нас баралтын эрсдэл 29 хувь орчим байгаа нь дэлхийн болон бүс нутгийн дундаж үзүүлэлтээс өндөр байна.

Иймээс Эрүүл мэндийн яамнаас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2026–2028 оны арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тус төлөвлөгөө нь:

-халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх

-тандалт, мэдээллийн тогтолцоог сайжруулах

-нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих

-эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг өргөжүүлэх

-анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх

эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн зургаан стратегийн чиглэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Мөн тамхи, архины хэрэглээ, эрүүл бус хооллолт, хөдөлгөөний хомсдол, таргалалт зэрэг халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг эрчимжүүлж, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрүүл орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах юм.

Энэхүү арга хэмжээний төлөвлөгөө нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан бөгөөд 2030 он гэхэд халдварт бус өвчний шалтгаант цаг бусын нас баралтыг гуравны нэгээр бууруулах үндэсний зорилтыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

Монгол Улсад 132 улсын 41405 гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй байна

Огноо:

,

Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч тавдугаар сард виз, зөвшөөрлийн хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүсэлтийг үндэслэн гадаадын 5104 иргэнд визийн зөвшөөрөл, 15574 иргэнд зохих ангиллын виз олголоо.

Мөн 1645 уригч иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 8198 иргэний оршин суух зөвшөөрлийн олголт, 1459 уригч иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 4008 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгах хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэв.

Дээрх тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад виз олголт 35.8 хувиар, оршин суух зөвшөөрөл олголт 61.3 хувиар, оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгалт 8.9 хувиар өссөн бол  визийн зөвшөөрөл олголт 13.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2026 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсад 132 улсын 41405 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй байна. Үүнээс хөдөлмөр эрхлэх зорилгоор 24997, хөрөнгө оруулах зорилгоор 5539, суралцах зорилгоор 4570, гэр бүлийн шугамаар 3031, бусад зорилгоор 3268 гадаадын иргэн оршин сууж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Дэлхий нийтээр..11 цаг 41 минут

Оросын байлдааны хөлөг Британийн дарвуулт завинд анхааруулж гал нээж...

Үйл явдал12 цаг 48 минут

Сэлэнгэ аймагт хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна

Дэлхий нийтээр..13 цаг 16 минут

Доналд Трамп, Володимир Зеленський нар уулзав

Үйл явдал13 цаг 21 минут

“Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах арга хэмжээний үндэсний төл...

Үйл явдал13 цаг 27 минут

Монгол Улсад 132 улсын 41405 гадаадын иргэн оршин суух зөвшөөрөлтэй ...

Үйл явдал13 цаг 36 минут

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хув...

Үйл явдал13 цаг 53 минут

Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон...

Үйл явдал14 цаг 1 минут

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар

Үйл явдал14 цаг 6 минут

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Үйл явдал2026/06/17

ХЗБХ: Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн...

Үйл явдал2026/06/17

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлж...

Үйл явдал2026/06/17

ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Үйл явдал2026/06/17

Гол нуурууд орчмын 399 усны ослын хар цэгүүдийг тодорхойлж, урьдчила...

Үйл явдал2026/06/17

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Хэн юу хэлэв...2026/06/17

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэ...

Үйл явдал2026/06/17

"Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам"-д Монгол Улсаа төлөөлөн оролцох т...

Үйл явдал2026/06/17

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг

Үйл явдал2026/06/17

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

Үйл явдал2026/06/16

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэр...

Үйл явдал2026/06/16

АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн х...

Хэн юу хэлэв...2026/06/16

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван ...

Үйл явдал2026/06/16

Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо

Үйл явдал2026/06/16

Сэлэнгэ аймагт эвдэрсэн газрын 78 хувийг нөхөн сэргээжээ

Үйл явдал2026/06/16

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас ноцтой осол гарчээ

Үйл явдал2026/06/16

Биеэ үнэлэхийг зохион байгуулж, хүн худалдаалсан хэргүүдийг шүүхэд ш...

Үйл явдал2026/06/16

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо

Үйл явдал2026/06/16

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсэг

Үйл явдал2026/06/16

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

Үйл явдал2026/06/15

Халаасанд шингэсэн 7.6 их наяд

Үйл явдал2026/06/15

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх "Бүү бас" аяныг улсын хэмжээнд ...

Санал болгох