Бидэнтэй нэгдэх

Чөлөөт бүс

"Халхын голд байгуулсан гавьяа” киноны нээлт ирэх сарын 2-нд болно

Огноо:

,

Сэтгүүлч:

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярын хүрээнд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран бүтээсэн Халхын голын тухай дөрвөн ангит түүхэн баримтат кино үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо.

"Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн, цуврал баримтат ккинонд ажилласан уран бүтээлчид, баг хамт олны оролцсон хэвлэлийн хурал өнөөдөр “MNB эвент холл”-д болсон. Тус хэвлэлийн хуралд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал, "Халхын голд байгуулсан гавьяа” төслийг санаачлагч, Ерөнхий продюсер Л.Нинжжамц, “Халхын голд байгуулсан гавьяа” төслийн Гадаад харилцаа хариуцсан продюсер  Д.Цэцэгдэлгэр, продюсер Д.Ганчимэг, гүйцэтгэх продюсер О.Отгонжаргал, найруулагч Н.Чингис, редактор А.Ариунбаатар, ХХЕГ-ын зөвлөх хурандаа, төслийн зургийн дарга, хилийн зөвлөх Д.Баасанжаргал, БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, хошууч, төслийн түүхийн зөвлөх Т.Сүхбаатар нар оролцлоо.

ОХУ, Монголын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны форум өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдсан. Энэ үеэр Халхын голын түүхэн ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах хэлэлцүүлэг өрнөсөн. Тухайн үед Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамц хойд хөршийн Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран ажиллах санал тавихад “Звезда” телевизийн удирдлага таатай хүлээн авсан билээ.

Ийн МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар ахлуулсан баг өнгөрсөн хоёрдугаар сарын 21-25-нд тус телевизэд зочилж, Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд Халхын голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд хамтран ажиллах төслүүдээ зөвшилцсөн. Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сарын 5-12-нд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц,  Программын нэгдсэн хэлтсийн дарга М.Эрдэнэбат, Гадаад харилцааны хэлтсийн дарга Д.Цэцэгдэлгэр нар ОХУ-ын нийслэл Москва хотноо албан томилолтоор ажиллах үеэрээ хойд хөршийн Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран бүтээх дөрвөн ангит баримтат кино болон телевизийн дөрвөн цуврал нэвтрүүлгийн төслийг албан ёсны гэрээ хийж, баталгаажуулсан юм.

Дээрх кино төслийн хүрээнд өнгөрсөн зургаадугаар сард Монгол, ОХУ-ын 35 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй хамтарсан баг таван хэсэгт хуваагдан 11 хоногийн зураг авалт хийсэн. Тухайлбал, Халх голын тухай баримтат, уран сайхны киноны баг хамт олон буюу Монгол, Оросын уран бүтээлчид 21 хоногийн хугацаанд Улаанбаатар - Хэнтий - Баян-Овоо - Талын хөндлөн - Баян-Овоо - Чингис хот - Баянтүмэн - Дорнод - Буйр нуур –Халх гол –Чойбалсан хот – Чингис хот- Улаанбаатар чиглэлд нийтдээ 3300 орчим км зам туулж, баримтат болон уран сайхны зураг авалт хийсэн. Хамтарсан, түүхэн, цуврал баримтат кино төслийн постпродакшны ажлууд ОХУ-ын нийслэл Москва хотноо хийгдсэн бөгөөд орчуулга болон дуу оруулалт МҮОНРТ-д хийгдэж байна.

Халхын голын байлдааны үеийн түүх, болсон үйл явдал, Монгол-Зөвлөлтийн дайчдын халуун амь бүлээн цусаа урсгасан баатарлаг гавьяаг орчин үеийн кино, техникийн ололтыг ашиглан мөнхжүүлсэн дээрх кино төслийг МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц санаачилж, Ерөнхий продюсероор ажилласан бөгөөд Монголын талаас продюсероор Д.Ганчимэг, Д.Цэцэгдэлгэр, гүйцэтгэх продюсероор О.Отгонжаргал, найруулагчаар Н.Чингис, редактор А.Ариунбаатар, зургийн дарга, хилийн зөвлөхөөр Хил хамгаалах ерөнхий газрын зөвлөх, хурандаа Д.Баасанжаргал, түүхийн зөвлөхөөр Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, хошууч Т.Сүхбаатар, зураачаар А.Баяраа, хувцасны зураачаар Д.Батмөнх, зураглаачаар Б.Чинбат, тайзны зураачаар М.Даваасүрэн, Э.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй уран бүтээлч ажилласан. Харин хойд хөршөөс зэвсэгт хүчний “Звезда” телевизийн ерөнхий найруулагч А.И.Кременецкий, найруулагч А.Ю.Архипов, гүйцэтгэх продюсероор Ю.А.Замоложинская, А.В.Корчагина, зохиолчоор А.С.Зацепина, ерөнхий зураглаачаар А.А.Оганесян, ерөнхий зураачаар Т.Асатуров нарын уран бүтээлч оролцсон.

“Халхын голд байгуулсан гавьяа” киноны эхний ангид Халхын голын байлдаан эхлэхийн өмнөх үеийн дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн улс төр эдийн засгийн ашиг сонирхол, геополитик, бие биенээ тагнан турших ажиллагаанууд, Японы Алс Дорнодод  довтлон орох нууц төлөвлөгөө, Баргууд болон хятадууд, атаман Семёновын цагаантны үлдэгдлийг Япончууд тагнан турших, хорлон сүйтгэх ажиллагаандаа хэрхэн ашигласан зэргийг өгүүлнэ. Харин дараагийн ангид дайны эхэн үеийн Монгол, Зөвлөлтийн цэргүүдийн байдал үйл ажиллагаа, Халхын гол, Буйр нуурын агаарын тулалдааны нөхцөл байдал, Баянцагааны нуруун дахь танкийн тулалдаан, ЗХУ-ын баатар Яковлёвын тухай, шархтнуудыг хэрхэн эмчилсэн талаар гарна. Түүнчлэн сүүлийн хоёр ангид Халхын голын шийдвэрлэх тулалдааны тухай, дайралтыг хэрхэн амжилттай болгосон хийгээд цус асгаруулсан тулалдаан, Монгол, Зөвлөлтийн цэргүүдийн байгуулсан баатарлаг гавьяа, дайнаас төрсөн баатрууд, Халхын голын дайн дэлхийн хоёрдугаар дайнтай хэрхэн холбогдож байгааг харуулах юм.

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизийн хамтын бүтээл “Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн, цуврал баримтат киноны нээлтийн ажиллагаа есдүгээр сарын 2-ны даваа гарагт 18:30 цагт “Зайсан Хилл” цогцолборын кино танхимд болно.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Чөлөөт бүс

БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй иргэдэд хэрэгтэй аппууд

Огноо:

,

БНХАУ-д зорчихоор төлөвлөж буй иргэд аяллаа илүү хялбар, аюулгүй болгохын тулд гар утсандаа дараах аппликэйшнүүдийг урьдчилан суулгахыг зөвлөж байна.


WeChat – Харилцаа холбоо, төлбөр, үйлчилгээ

Хятадад хамгийн өргөн хэрэглэгддэг аппликэйшн бөгөөд мессеж, дуудлага хийхээс гадна QR кодоор төлбөр төлөх, такси дуудах, хоол захиалах, төрийн болон бусад үйлчилгээ авах боломжтой.


Alipay – Төлбөр тооцоо

Дэлгүүр, ресторан, нийтийн тээвэр зэрэгт QR кодоор төлбөр хийхэд өргөн ашиглагддаг. Олон улсын банкны картыг холбож ашиглах боломжтой бөгөөд "Tour Pass" үйлчилгээгээр жуулчдад зориулсан төлбөрийн шийдлийг санал болгодог.


DiDi – Такси дуудах

Хятадын хамгийн түгээмэл такси дуудлагын аппликэйшн. Англи хэлний горимтой тул ашиглахад хялбар бөгөөд зорчих үнийг урьдчилан харах, WeChat эсвэл Alipay-аар төлбөр хийх боломжтой.


Baidu Maps – Газрын зураг, чиглэл

Метро, автобус, автомашин болон явган зорчих чиглэлийг нарийвчлан заадаг. Мөн бодит цагийн замын хөдөлгөөний мэдээлэл, ойр орчмын үйлчилгээний байршлыг харуулдаг.


12306 – Галт тэрэгний тасалбар

БНХАУ-ын төмөр замын албан ёсны аппликэйшн бөгөөд хурдны болон энгийн галт тэрэгний тасалбар хайх, захиалах, захиалгаа удирдах боломжтой. БНХАУ-д зорчихоосоо өмнө эдгээр аппликэйшнийг суулгаж, шаардлагатай тохиолдолд бүртгэлээ урьдчилан баталгаажуулснаар төлбөр тооцоо хийх, тээврийн хэрэгсэл ашиглах, замаа олох зэрэг өдөр тутмын үйлчилгээг илүү хялбар авах боломжтой.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

Дэлхийн хамгийн үнэтэй муурнуудыг танилцуулж байна

Огноо:

,

Муур нь зөвхөн өхөөрдөм төрхөөрөө бус, үүлдэр, ховор байдал, гарал үүсэл, үржүүлгийн онцлогоосоо шалтгаалан маш өндөр үнэд хүрдэг амьтан юм. Дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог муурны үүлдрүүдийг танилцуулж байна.

1. Ашера (Ashera)
Ashera Cats ⋆ Big Hoax ⋆ Ashera Cat vs Savannah cat
Дэлхийн хамгийн үнэтэй муурны нэгт тооцогддог Ашера нь Африкийн сервал, Азийн ирвэс муур болон гэрийн муурны эрлийз гэж танилцуулагддаг. Ховор учраас үнэ нь 75,000–125,000 ам.доллар хүрдэг байна.

2. Саванна (Savannah)
Savannah - TICA - The International Cat Association
Африкийн сервал болон гэрийн муурны эрлийз энэ үүлдэр нь өндөр биетэй, урт хөлтэй, зэрлэг төрхтэйгээрээ алдартай. Үнэ нь гарал, үеэсээ хамааран 10,000–50,000 ам.доллар хүрдэг.

3. Бенгал (Bengal)
Bengal Cat Breed Guide: Temperament, Training, Health.
Азийн ирвэс муурнаас гаралтай энэхүү үүлдэр нь толбот арьс, идэвхтэй зан араншингаараа онцлог. Үнэ нь 3,000–25,000 ам.доллар байдаг.

4. Сфинкс (Sphynx)
2,200+ Black Sphynx Cat Stock Photos, Pictures & Royalty-Free Images - iStock
Бараг үсгүй төрхөөрөө танигдсан энэ үүлдэр нь тогтмол арчилгаа шаарддаг. Үнэ нь ихэвчлэн 1,500–6,000 ам.доллар байдаг.

5. Перс (Persian)
Types of Persian Cats: Faces, Coats, Care - Jd Collections
Урт, өтгөн үстэй, тайван ааштай Перс муур нь дэлхий даяар хамгийн түгээмэл тансаг үүлдрийн нэг юм. Үнэ нь гарал үүсэл, үржүүлэгчээсээ хамааран 1,000–5,000 ам.доллар хүрдэг.

Муурны үнэ нь зөвхөн үүлдрээс бус, цусны шугам, үржүүлэгчийн нэр хүнд, эрүүл мэндийн баталгаа, вакцинжуулалт, бүртгэл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан өөр өөр байдаг. Харин мэргэжилтнүүдийн үзэж буйгаар ямар ч үнэтэй үүлдрийн муур байсан эзний хайр халамж, зөв арчилгаа хамгийн чухал хэвээр байдаг.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт бүс

МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" киног үзэгчдэд хүргэнэ

Огноо:

,

МҮОНТ-ийн уран бүтээлчид Польшийн үндэсний TVP телевизийн урилгаар Польш улсад ажиллаж байна.

Энэ үеэр Польш улсад суугаа Элчин сайд Н.Оюундарь болон Польшийн Үндэсний телевизийн захирал Павел Яблоньскитай уулзав.

Уулзалтаар Польш болон Монголын өв соёл, ахуй амьдрал, үндэстний онцлогийг харуулсан бүтээлүүдийг солилцохоор боллоо.

МҮОНТ, "Дэлхийн морьтнууд" төслийн хамтран бүтээсэн "Зөн дагасан монгол адуу" баримтат киног долоодугаар сарын 13-нд Дэлхийн адууны өдрөөр Польш улсын үзэгчдийн хүртээл болгоно.

Харин МҮОНТ Монголын үзэгчдийн сэтгэлд хоногшсон Польшийн уран сайхны "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" зэрэг кинонуудыг албан ёсны эрхтэй, дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээр боллоо. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/08/28

Зориулалтын саванд шатахуун олгох, аймгуудын хангамжийг нэмэгдүүлэх,...

Үйл явдал2026/08/28

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

Хэн юу хэлэв...2026/08/28

ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ

Дэлхий нийтээр..2026/08/28

Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг ал...

Үйл явдал2026/08/28

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиг...

Үйл явдал2026/08/28

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 291 тулгуурын ...

Үйл явдал2026/08/28

Ерөнхий хяналтын сонсгол болно

Үйл явдал2026/08/28

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

Үйл явдал2026/08/27

Эмийн жагсаалт, эмийн үнийн хөнгөлөлтийн зохицуулалтыг шинэчлэх тала...

Үйл явдал2026/08/27

Хяруу, цочир хүйтрэлтээс ургацаа хамгаалж, өвөлжилтийн бэлтгэлээ эрт...

Үйл явдал2026/08/27

COP17:“Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ

Дэлхий нийтээр..2026/08/27

Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашру...

Дэлхий нийтээр..2026/08/27

АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбаруу...

Үйл явдал2026/08/27

COP17: “Газраас үүдэн нүүх нь” сэдэвт салбар хэлэлцүүлэг зохион ...

Үйл явдал2026/08/26

Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэ...

Үйл явдал2026/08/26

ИБУИНХУ-тай хамтран эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх боломжийн...

Үйл явдал2026/08/26

Нийгмийн даатгалын мэдээлэл, үйлчилгээг илүү түргэн шуурхай, хялбар ...

Үйл явдал2026/08/26

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачил...

Үйл явдал2026/08/26

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой 2 цэцэрлэгийн бар...

Үйл явдал2026/08/26

Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 гомдол, мэдээллийг шалгуулахаа...

Үйл явдал2026/08/26

COP17 өнөөдөр “Газар ба хүн төвт өдөр”-өөр үргэлжилж байна

Үйл явдал2026/08/26

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Үйл явдал2026/08/25

Монгол Улс НҮБ-Хабитаттай хот байгуулалтын хамтын ажиллагаагаа өргөж...

Үйл явдал2026/08/25

БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна

Үйл явдал2026/08/25

“Улаанбаатар Трам” төсөл агаар, орчны бохирдлыг бууруулахад боди...

Үйл явдал2026/08/25

Улаанбаатар хотын гэр хорооллын 10 мянган өрхийг нарны эрчим хүчинд ...

Үйл явдал2026/08/25

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 14 объектод нэгжлэгийн ажиллагаа яву...

Үйл явдал2026/08/25

“Тэг хог хаягдалгүй хотуудын сүлжээ”-нд нэгдсэн хотуудад гэрчилг...

Үйл явдал2026/08/25

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан

Үйл явдал2026/08/25

Стамбул–Улаанбаатарын нислэгээр нэг кг орчим метамфетамин нэвтрүүл...

Санал болгох