Бидэнтэй нэгдэх

Дэлхий нийтээр..

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг батлав

Огноо:

,

Сэтгүүлч:

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы 2021 оны тавдугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан уг хуулийн төслийг боловсруулсан байна.

Нийгмийн бодлогын байнгын хороо энэ сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Ингээд Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэж гишүүдэд тараасан тул хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувь буюу Улсын Их Хурлын нийт гишүүний 41 нь дэмжсэнээр хууль батлагдав.

Уг хуулийн төсөл нь таван зүйлтэй бөгөөд Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 7 дугаар зүйлд “Энэ хуулийн 5.1.2-т заасан тэтгэмж авч байсан эх, эсхүл эцэг хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг хүүхдээ асарч байгаа эх, эсхүл эцэгт олгоно.” гэсэн агуулгатай 7.6 дахь хэсэг нэмэх,  хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг “Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эсхүл эцэг нэг удаа тэтгэмж авах эрхтэй.” гэж өөрчлөн найруулахаар зохицуулжээ.

Мөн Эх, олон хүүхэдтэй өрх хуулийн нэрийн “ЭХ,” гэсний дараа “ЭЦЭГ,” гэж, 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “хүүхдээ асарч байгаа эх,” гэсний дараа “эцэг,” гэж,  2 дугаар зүйлийн гарчиг, 2.1 дэх хэсгийн “Эх,” гэсний дараа “эцэг,” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын “ажилгүй эх” гэсний дараа “, эцэг” гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “хүүхдээ асарч байгаа эх” гэсний дараа “, эсхүл эцэг” гэж, 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн “тэтгэмж авах эх” гэсний дараа “, эцэг” гэж тус тус нэмэхээр зохицуулсан байна. Хуулийг 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Дэлхий нийтээр..

Элон Маск OpenAI-гийн шүүх хуралд мэдүүлэг өглөө

Огноо:

,

АНУ-д өрнөж буй OpenAI-тай холбоотой шүүхийн маргаанд технологийн тэрбумтан Элон Маск оролцож, буяны чиглэлтэй байгууллагын нөөцийг ашиглан ашиг олох нь зохисгүй хэмээн мэдүүлэг өгсөн талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.

Тэрбээр шүүх хуралдааны үеэр “буяны зорилготой байгууллагын хөрөнгө, бүтэц дээр тулгуурлан ашиг хонжоо хайх нь зөвшөөрөгдөх ёсгүй” гэж онцолсон байна. Маск нь OpenAI-ийг анх үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд тус байгууллага анхны зорилгоосоо хазайсан гэж үзэж буйгаа өмнө нь илэрхийлж байсан юм.

OpenAI нь 2015 онд хүн төрөлхтөнд ашигтай, аюулгүй хиймэл оюуныг хөгжүүлэх зорилготой, ашгийн бус бүтэцтэйгээр байгуулагдсан. Тус байгууллага анх хиймэл оюуны судалгааг нээлттэй байлгах, технологийн ашиг тусыг өргөн хүрээнд хүртээмжтэй болгохыг зорьж байв.

Гэвч 2019 оноос эхлэн OpenAI бүтэцдээ өөрчлөлт оруулж, “хязгаартай ашиг”-ын загварт шилжин хөрөнгө оруулалт татах болсон нь маргааны эхлэл болсон гэж ажиглагчид үзэж байна. Энэ өөрчлөлт нь хиймэл оюуны салбар дахь санхүүжилт, хөгжлийн хурдыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ч байгууллагын анхны зарчим, зорилготой зөрчилдөж болзошгүй гэсэн шүүмжлэл дагуулсаар иржээ.

Шүүхийн маргаан нь хиймэл оюуны хөгжлийн чиг хандлага, ёс зүй, ил тод байдал, ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг хөндөж байгаагаараа онцлогтой. Шинжээчдийн үзэж буйгаар уг хэрэг нь буяны болон ашгийн байгууллагын зааг, зохицуулалтын асуудлыг тодорхой болгоход нөлөөлж болзошгүй байна.

Одоогоор шүүхийн шийдвэр гараагүй бөгөөд хэрэг үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

АНУ, Израилийн цохилтын улмаас Иранд мянга мянган хүн амиа алджээ

Огноо:

,

АНУ, Израилийн Иранд хийсэн цэргийн цохилтын улмаас олон мянган хүн амиа алдаж, шархадсан талаар Al Jazeera мэдээлжээ. Тус сувгийн мэдээлснээр 2026 оны хоёрдугаар сарын 28-наас хойш Иранд хийсэн цохилтын улмаас дор хаяж 3375 хүн амиа алдаж, 26,500 гаруй хүн шархадсан байна.

Мөн Израилд 26 хүн амиа алдаж, 7000 гаруй хүн шархадсан бол Ирак, Ливанд ч хохирол бүртгэгдсэн байна. Энэхүү мөргөлдөөн нь бүс нутгийн хэмжээнд өргөжиж, олон улс оронд хүний амь нас, дэд бүтцэд ноцтой хохирол учруулж байгааг онцолжээ.

Гэсэн хэдий ч хохирлын тоо, нөхцөл байдлын талаарх мэдээлэл цаг хугацааны явцад өөрчлөгдөж болзошгүйг эх сурвалж анхааруулсан байна.

Дэлгэрэнгүй унших

Дэлхий нийтээр..

Путин Ираны Гадаад хэргийн сайдтай уулзаж, энх тайвныг дэмжихээ илэрхийлэв

Огноо:

,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2026 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчитэй уулзаж, Ойрх Дорнодын бүс нутгийн нөхцөл байдал болон хоёр орны харилцааны асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр талууд бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах, дипломат аргаар шийдвэрлэх боломжийн талаар ярилцсан байна. Владимир Путин зөрчил мөргөлдөөнийг намжааж, энх тайвныг тогтоохын төлөө ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Мөн Орос, Ираны стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Ираны талаас дээд удирдлагын захидлыг дамжуулсан бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч талархал илэрхийлсэн тухай албаны эх сурвалж мэдээлэв.

Энэ удаагийн уулзалтаар тодорхой гэрээ, шийдвэр гаргаагүй ч хоёр тал дипломат шугамаар асуудлыг шийдвэрлэх, харилцаагаа хадгалж, бэхжүүлэх байр сууриа дахин нотолсон байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод зураг2026/04/29

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн бүртгэлийг тавдуг...

Чөлөөт бүс2026/04/29

Нисдэг Цагаан ордон “Marine One”

Үйл явдал2026/04/29

АНЭУ-ын шийдвэр нефтийн зах зээлийг хөдөлгөлөө

Үйл явдал2026/04/29

Суданд өлсгөлөнгийн улмаас олон мянган өрх дүрвэхэд хүрч байна

Хэн юу хэлэв...2026/04/29

АНУ болон Латин Америкийн орнууд Хятадыг Панамтай холбоотой эдийн за...

Үйл явдал2026/04/29

АНУ 250 жилийн ойгоор Трампын зурагтай тусгай паспорт гаргана

Дэлхий нийтээр..2026/04/29

Элон Маск OpenAI-гийн шүүх хуралд мэдүүлэг өглөө

Дэлхий нийтээр..2026/04/29

АНУ, Израилийн цохилтын улмаас Иранд мянга мянган хүн амиа алджээ

Үйл явдал2026/04/28

“Эль Хардинеро” хочит картелийн толгойлогчийг шуудуунд нуугдаж б...

Дэлхий нийтээр..2026/04/28

Путин Ираны Гадаад хэргийн сайдтай уулзаж, энх тайвныг дэмжихээ илэр...

Үйл явдал2026/04/28

Баруун бүс эрчим хүчээр

Үйл явдал2026/04/28

ӨНӨӨДӨР: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр

Хэн юу хэлэв...2026/04/28

Трамп Ирантай хэлэлцээ хийхэд бэлэн байгаа ч "бөмбөг Ираны талд" гэд...

Үйл явдал2026/04/28

Шар шороон шуурганы эсрэг Азийн орнууд хүчээ нэгтгэж эхэллээ

Үйл явдал2026/04/27

Японд ойн түймрийн улмаас 3 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Үйл явдал2026/04/27

Сэжигтэн этгээдийн зорилго, сэдэл тодорхойгүй хэвээр байна

Хэн юу хэлэв...2026/04/27

АНУ: Трамп ба эрчим хүчний салбар дахь авлигын өртөг

Үйл явдал2026/04/27

COP17 зохион байгуулах талбай дээр холбогдох салбарын төлөөллүүд ажи...

Дэлхий нийтээр..2026/04/27

“Стандарт энд Пурс” агентлаг Бельгийн зээлжих зэрэглэлийг бууруу...

Үйл явдал2026/04/27

COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт з...

Хэн юу хэлэв...2026/04/23

С.Бямбацогт: Ард түмний хүсэж буй шударга ёсыг тогтооход хууль тогто...

Үйл явдал2026/04/22

Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ Ясукуни сүмд өргөл өргөсөн нь шүүмж...

Үйл явдал2026/04/22

Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гар...

Хэн юу хэлэв...2026/04/22

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээний үр дүнги...

Үйл явдал2026/04/22

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Үйл явдал2026/04/20

АНУ-д гэр бүлийн маргаантай холбоотой буудалцаанд найман хүүхэд амиа...

Дэлхий нийтээр..2026/04/20

Оросын довтолгоонд хоёр хүн амиа алдаж, Украин хариу цохилт өглөө

Үйл явдал2026/04/20

Ойрхи Дорнодын нөхцөл байдал тогтворжихгүй хэвээр

Дэлхий нийтээр..2026/04/20

АНУ Ормузын хоолойд Ираны хөлгийг саатуулж, хяналтдаа авлаа

Үйл явдал2026/04/17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад т...

Санал болгох