Тод мэдээ
Монгол Улс хилээ албан ёсоор нээлээ

Монгол Улс 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хилээ албан ёсоор нээлээ. Ингэснээр монголчууд хил нь нээлттэй байгаа Турк, АНУ, Арабын Нэгдсэн Эмират Улс, Грек, Тайланд, Индонези, Бразил, Египет, БНЭУ зэрэг 10 гаруй улсад зорчих боломжтой юм.
Өнөөдрийн байдлаар 110 гаруй улс, түүний дотор ОХУ, БНХАУ, БНСУ, Япон болон Европын Холбооны Улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, зөвхөн байнга оршин суух визтэй иргэдийг нэвтрүүлж байгаа.
Засгийн газар иргэдээ чөлөөтэй зорчих орны тоог нэмэх зорилгоор дархлаажуулалт хийлгэснийг нотлох гэрчилгээ олгож, гэрчилгээг гадаадын улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр дипломат шугамаар яриа хэлэлцээ хийж байна.
Тод мэдээ
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд
Өнөөдөр /2025.03.21/ зарим байршилд цахилгаан хязгаарлаж, төлөвлөгөөт засвар үйлчилгээг хийж байна. УБЦТС ТӨХК-иас цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хууварьт өөрчлөлт орвол гэрээнд, бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэхийг мэдээллээ.
Мөн засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгчдээс хүслээ.
Тод мэдээ
“Наурызын баяр-2025” арга хэмжээ төв талбайд маргааш болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран “Наурызын баяр -2025” арга хэмжээг жанжин Д.Сүхбаатарын талбайд гуравдугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна. Энэ үеэр
- Казах үндэстний урлагийн болон жүжигчилсэн тоглолт
- Казах үндэстний бүрэн тоноглол бүхий гэр үзэсгэлэн
- Кураш бөхийн барилдаан
- Үндэсний тоглоом наадгай
- Хоол амталгаа,
- Гар урлалын үзэсгэлэн худалдаа,
- “Монгол банхар”-ын хүрээ зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулна.
Монгол Улс олон үндэстэн ястнаас бүрдсэн нүүдэлчдийн дайчин уламжлал, ёс зан заншил, дахин давтагдашгүй өвөрмөц соёл, өвийг хадгалан ирсэн арвин түүхтэй ард түмэн. 2024 онд ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцын Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр чуулганаар Монгол Улсаас “Наурыз” буюу “Нарны баяр”-ыг бүртгүүлэн батлуулснаар дэлхийн биет бус өвийн жагсаалтад багтсан байдаг. Эдүгээг хүртэл хэдэн зуун жил хадгалагдаж, үе дамжин өвлөгдсөөр ирсэн Казах түмний дахин давтагдашгүй соёл, уламжлал, ахуй амьдралын онцлогийг олон улсын жуулчид төдийгүй нийслэл хотын иргэд маргааш үзэж сонирхох боломжтой юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Тод мэдээ
Сурагчдын хоол шим тэжээлийн байдлыг сайжруулахад мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллана
НҮБ-ын Хүүхдийн сан, Нийгмийн эрүүд мэндийн үндэсний төв, Монголын хүүхдийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж буй хүүхдийн таргалалтаас сэргийлэх чиглэлээр хүүхэд, залуучууд, гэр бүлд чиглэсэн эрүүл, шим тэжээллэг хооллолтыг дэмжих “FIX MY FOOD” компанит ажлыг хэрэгжүүлж байгаа билээ.
Тус үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх, дунд ахлах ангийн сурагчдын хоол шим тэжээлийн байдлыг сайжруулах зорилгоор байгуулагдсан ажлын хэсэг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хуралдлаа. Тус ажлыг хэрэгжүүлэхээр дараах байгууллагууд хамтран ажиллана. Үүнд:
- Ерөнхийлөгчийн Тамгын газар
- Боловсролын яам
- Эрүүл мэндийн яам
- Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам
- Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газар
- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв
- Шинжлэх ухаан, технологийн их сургууль
- Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сан
- Дэлхийн Зөн Олон улсын байгууллага
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллага
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо хамтран ажиллана. Сурагчдын хоол шим тэжээлийн нөхцөл, байдлын талаар дараах агуулгын хүрээнд мэдээлэл хийгдэж саналаа солилцлоо. Үүнд:
- Өсвөр үеийн суралцагчдын хоол шим тэжээлийн судалгаа
- Ix my food аяны хүрээнд зохион байгуулсан ажил, арга хэмжээ
- Сурагчдын хоол, шим тэжээлийн орчин нөхцөл байдал, ойлголт хандлага
- Хоол шим тэжээлийн нөлөөллийн ажлыг зохион байгуулах ажлыг төлөвлөлөө.
- Тус ажлын хэсэг хүүхдийн хоол, шим тэжээлийн байдлыг сайжруулах хүрээнд 2025 оныг дуустал ажиллана.
-
Тод мэдээ2021/04/20
Засгийн Газраас хэрэгжүүлж байгаа “Ажлын байрыг дэмжих зээл”-ийн хүр...
-
Өнөөдөр2024/12/23
Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд
-
Өнөөдөр2022/12/19
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирнэ
-
Тод мэдээ2022/01/26
Энэ 7 хоногт ажиллах шинжилгээний цэгүүд