Тод мэдээ
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-нийг дуустал сунгав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны зургадугаар сарын 30-нд болж, Коронавирус халдварын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны наймдугаар сарын 31-нийг дуустал сунгалаа.
Архангай, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Орхон, Сэлэнгэ аймагт коронавируст халдвар хүн амын дунд тархсан буюу улаан түвшинд байна. Олон улсад ялангуяа, манай хөрш ОХУ-д коронавируст халдварыг үүсгэгч альфа, бетта, дельта, БНХАУ-д альфа, бетта, гамма хувилбарын вирус бүртгэгдэж байна.
Дэлхийн хэмжээнд болон Монгол Улсад коронавируст халдварын цар тахлын тархалт буурахгүй, нэмэгдэж байгаатай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, эрдэмтдийн зөвлөмж, эрсдэлийн үнэлгээний багийн дүгнэлт зэргийг үндэслэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сунгажээ.
Тод мэдээ
“Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 гэмт хэргийг илрүүллээ

Тод мэдээ
Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай
Монгол Улсын нийт хүн амын 9.0 хувийг ахмадууд эзэлж байгаагаас 40.2 хувь нь эрэгтэйчүүд бол 59.8 хувь нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд хамгийн өндөр настан 107 настай байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Тод мэдээ
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр дахин арвижлаа

-
Тод мэдээ2021/07/20
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах шалгалт хойшиллоо
-
Өнөөдөр2020/07/28
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
-
Тод мэдээ2024/10/28
"Рутан" ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
-
Тод мэдээ2021/08/18
Л.Оюун-Эрдэнэ: Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх эрх зүйн орчныг бүрдүүлнэ...