Дэлхий нийтээр..
Агаар бохирдуулагч эх үүсвэрийн 10 хувь нь тээврийн хэрэгслээс үүсдэг
Нийслэлийн Засаг даргын захирамжаар наймдугаар сарын 28, 29-ний өдөр автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан. Мөн Энхтайваны өргөн чөлөөг “Автомашингүй гудамж” болгон, зургаан байршилд хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг нь агаарын бохирдол. Тэгвэл агаар бохирдуулагч эх үүсвэрийн 10 хувь нь тээврийн хэрэгслээс үүсдэг байна. Улаанбаатар хотод 2019 онд 586.866 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан. Харин 2020 онд 621.939 болж нэмэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 5.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн насжилтыг сүүлийн найман жилийн дунджаар харвал, 78.2 хувь нь 10 болон түүнээс дээш жилийн, 12.3 хувь нь 7-9 жил, 5.8 хувь нь 4-6 жил, 3.6 хувь нь 0-3 жилийн насжилттай байна.
Тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахын тулд дараах зөвлөмжийг хэрэгжүүлээрэй. Үүнд:
- Шатахуун бага зарцуулдаг машин хэрэглэх
- Сайн чанарын түлш автомашиндаа хэрэглэх
- Нийтийн тээврээр үйлчлүүлэх
- Хосолмол хөдөлгүүрт болон хийн түлшээр явдаг автомашины хэрэглээг дэмжих
- Цахилгаанаар ажилладаг нийтийн тээврийн унааг нэмэгдүүлэх
- Олон жилийн насжилттай автомашиныг аль болох ашиглахгүй байх /9 жилээс дээш/
- Тансаг том, хүчтэй мотортой автомашин хот дотор аль болох унахгүй байх
- Дугуй унах, алхах зэрэг юм.
Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал.

НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДОЛТОЙ ТЭМЦЭХ ГАЗАР
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Дэлхий нийтээр..2024/11/13
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын ...
-
Дэлхий нийтээр..2021/08/11
"Ковид-19" халдварт өвчнөөр өвдөөд эдгэрсэн хүмүүс нийгмийн гадуурхалд...
-
Дэлхий нийтээр..2024/01/03
“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа болно
-
Үйл явдал2021/07/20
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
