Тод мэдээ
“Зөвхөн хамтдаа… Бид эх дэлхийгээ аварч чадна”
НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын өдөр” болгон уриалга гарган тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэ жилийн хувьд “Зөвхөн хамтдаа… Бид эх дэлхийгээ аварч чадна” уриан дор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон тул аймгийн ерөнхий боловсролын сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгэмийн сурагчдын дунд дээрх уриалгын дагуу иргэд, олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн аяныг өрнүүлэх дүрс, бичлэгийн уралдааныг зарлалаа.
Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдын дунд дээрх уриалгын дагуу иргэд, олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн аяныг өрнүүлэхээр гар зургийн уралдааныг зарлаад байна.
Эдгээр уралдаанд оролцогчид нь
- Уриаг оновчтой, тодорхой илэрхийлж гаргасан байх,
- Заасан хугацаанд багтаах /хугацаа хоцроохгүй байх/,
- Бусад эх сурвалжаас хуулаагүй байх,
- Гар зургаа А4 цаасан дээр багтаан зурсан байх,
- Дүрс бичлэгийн уралдаанд орох бол яриа, дүрс, дуу ойлгомжтой байх,
- Гэрэл, арын дуу авиаг сайтар тохируулсан байх гэсэн шалгуураар шилдүүдээ тодруулна гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Тод мэдээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ
"Нэр бүхий банканд хуурамч валют илэрсэн" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, нэр бүхий иргэн нь “Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ, дардастай хуурамч валют буюу кино зураг авалт, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Иймд гадаад валют худалдан авах гэж буй иргэд заавал баталгаат байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Тод мэдээ
Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ.
Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмшиж байгаа аж.
Тод мэдээ
Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг

