Тод мэдээ
“Буянт-Ухаа” хороололд 280 ортой цэцэрлэг ашиглалтад орно

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Буянт-Ухаа хороололд 280 хүүхдийн ортой шинэ цэцэрлэгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байна. Тус хороонд сургуулийн өмнөх боловсролын насны 944 хүүхэд оршин суудаг. Иймд 280 ортой шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор хүүхдүүд харьяа орчиндоо суралцах, хамран сургах тойргийн цэцэрлэгийн хүрэлцээ нэмэгдэх давуу талтай.
Цэцэрлэгийн барилга угсралтын ажил цар тахлын нөхцөлөөс шалтгаалж удааширсан боловч өнөөдрийн байдлаар дотор заслын ажил хийж, барилгын гадна угсралт дууслаа. Энэ онд хүүхдүүдээ хүлээн авахаар төлөвлөн, ажиллаж байна.
НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР
Тод мэдээ
БНСУ-ын Интерполын Үндэсний төв товчоотой хамтран албадан авчрах ажиллагааг зохион байгууллаа
Цагдаагийн байгууллагаас Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан “Б”-г Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Уг этгээд нь “Залилах” гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа 2020 онд гадаад улсад оргон зайлж, 2024 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад саатуулагдсан бөгөөд энэ оны 02 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад албадан авчрах ажиллагааг зохион байгуулсан.
Албадан авчрах ажиллагааг Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын Үндэсний төв товчоо хамтран хэрэгжүүллээ.
Тод мэдээ
“Монгол” нүүдэлчин фестивалийг зорих иргэдэд автобусаар үнэгүй үйлчилнэ
Монгол Улсад 2025 онд зохион байгуулагдах соёл, аялал жуулчлал, спортын арга хэмжээний нэгдсэн цаглаврын хүрээнд Соёлын биет бус өвийн төрөл зүйлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийг 2025 оны 02 дугаар сарын 16-наас 22-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д анх удаагаа зохион байгуулах гэж байна.
Тэгвэл уг наадмыг зорих иргэдэд зориулж үнэ төлбөргүй автобусаар үйлчлэхээр болжээ.
Тодруулбал, Д.Сүхбаатарын талбайн төв зогсоол буюу усан оргилуурын арын буудлаас 5 автобус ээлжлэн 09:30-22:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.
Тод мэдээ
Улсын хэмжээнд 7814 шинэ хоршоо байгуулагдаж, 77.233 малчин хоршоонд гишүүнээр элсчээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нар Увс аймгийн Улаангом хотод ажиллах үеэрээ шүүх, хуулийн байгууллагын алба хаагчид, Монголын хуульчдын холбооны салбар зөвлөлийн хамт олонтой уулзлаа. Уг уулзалтаар Шүүх байгуулах тухай хуулийн хэрэгжилт, шүүхийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга нийгмийн харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг иргэндээ ээлтэй, эрхийг нь хангасан байхад чиглүүлэх зорилгоор эрх зүйн цогц шинэчлэл эхлүүлснийг тодотгов. Энэ хүрээнд хуулийн хэрэглээг гажуудуулж буй журмуудыг цөөлж, ялгаварлан гадуурхалт, шударга бус байдлыг арилгаж, хуулийн өмнө хүн бүр ижил тэгш эрхтэй байх энэ цагийн үзэл баримтлалыг төлөвшүүлэх нь чухал гэлээ. Түүнчлэн УИХ-аас шүүхийн бааз суурийг бэхжүүлэхэд онцгой анхаарна гэж мэдэгдэв.
Уулзалтын үеэр шүүхээр хэрэг, маргааныг хуулийн хугацаанд нь шийдвэрлэхэд шаардлагатай эрх зүйн зохицуулалтын талаар харилцан санал солилцсон юм. Алба хаагчдын зүгээс шүүх эрх мэдлийн системийн өөрчлөлтийг боловсон хүчний нөөцөөс нь эхлээд цогцоор нь авч үзэх шаардлагатайг хэлж байв.
Увс аймагт гурван шатны шүүх үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүрэлдэхүүн дутуу ажиллаж байгаагийн улмаас шүүгчийн ачаалал ихсэх, хэрэг маргаанаа түргэн хугацаанд шийдвэрлэж чадахгүй байх зэрэг хүндрэлүүд үүсэж байгааг дурдаж байлаа.
Үүний дараа УИХ-ын дарга Улаангом хотноо 400 гаруй малчдын төлөөлөл чуулсан “Хоршоологчдын зөвлөгөөн”-д оролцсон юм. Уг зөвлөгөөнөөр “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилт, үр дүн, тулгамдаж буй асуудлаас гадна зээл олголт, эргэн төлөлтийн талаарх мэдээлэл болон хоршооны сайн засаглалын хэлбэр, гадаад орнуудын жишиг туршлагуудыг танилцуулсан юм.
Сүүлийн 8 сарын хугацаанд улсын хэмжээнд 7814 шинэ хоршоо байгуулагдаж, 77,233 малчид хоршоонд гишүүнээр элсчээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, цаг үеийн хэрэгцээ шаардлагаас улбаалан өрнөсөн “Шинэ хоршоо” хөдөлгөөн үр дүнгээ өгч эхэлснийг тодотгоод, цаашид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар 5 га хүртэлх газар эзэмших ажлыг эрчимжүүлэхтэй зэрэгцэн ногоон тэжээл тариалах зорилгоор газар эзэмших боломжоор хангахад анхаарна гэлээ.
Түүнчлэн анхан шатны хоршоод нэгдэн дундын хоршооны зохион байгуулалтад орж жишиг хуулийн этгээд болоход дэмжлэг үзүүлж, хоршооноос гарч байгаа бүтээгдэхүүнүүдэд стандарт нэвтрүүлэх талаар зөвлөгөөнд оролцогчид хэлэлцсэн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Тод мэдээ2021/10/18
Тоглолт зохион байгуулсан “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг ...
-
Тод мэдээ2020/12/04
Нийслэлийн 70 мянган өрхийг коронавируст “Ковид-19” халдварыг тандах...
-
Тод индэр2021/11/29
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийлэв
-
Өнөөдөр2022/02/25
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй