Тод мэдээ
Өнөөдөр Улаанбаатарт 5818 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
Энэ сарын 21-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 25, II тунд 43, нэмэлт сэргээх тунд 1651, нийт 1719 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.8 хувь, II тунгийн хамралт 71.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 27.3 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2966 (24.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67.860 (76.3 хувь), 16-17 насны 26686 (78.7 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.
Харин өнөөдөр /2021.11.22/ Улаанбаатар хотод явуулын 23, суурин 52, түр 25 цэгт 102 багийн 436 эмч, ажилтан ажиллаж, 5818 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Томоохон зах, худалдааны төвүүдэд 25 түр цэг ажиллаж байна. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.








Тод мэдээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Банканд хуурамч ам.доллар солиулахыг завджээ
"Нэр бүхий банканд хуурамч валют илэрсэн" гэх дуудлага, мэдээлэл энэ оны 11-р сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, нэр бүхий иргэн нь “Хуурамч 100 ам.доллар солиулахыг завдсан хэрэг”-ийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Сүүлийн үед тусгай тэмдэглэгээ, дардастай хуурамч валют буюу кино зураг авалт, үзүүлэнгийн зориулалттай долларыг банк, валют арилжааны төвүүдэд солиулахыг завдаж буй үйлдэл бүртгэгдэн, цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Иймд гадаад валют худалдан авах гэж буй иргэд заавал баталгаат байгууллагаар үйлчлүүлэхийг зөвлөж байна.
Тод мэдээ
Хугацаат цэргийн алба хаагчид энэ сарын 29-нд тангараг өргөнө
Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол арваннэгдүгээр сарын 29-нд болно. Хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ.
Мөн аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмшиж байгаа аж.
Тод мэдээ
Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн улмаас манай улсад жил бүр 15-20 хүн нас бардаг

