Дэлхий нийтээр..
ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа “Өсвөрийн парламент” хөтөлбөрт хамрагдаж буй Баянгол дүүргийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа: “Хүүхдийн өөрийн удирлагын байгууллага байгуулагдаж, үйл ажиллагааны төлөвлөгөө, зорилго, зорилтоо тодорхойлж, нийгэм олон нийтэд чиглэсэн ажлууд санаачлан ажиллаж буйд баяртай байна. Дүүргийн ИТХ-аас хүүхэд залуусын хөгжлийг дэмжих бодлого шийдвэр гаргахдаа та бүхний танилцуулж буй хамтын ажиллагааны чиглэлүүдэд ээлтэй, мэдрэмжтэй хандаж, боломжит хэлбэрээр дэмжин ажиллахаа илэрхийлье” гэв.

Баянгол дүүргийн "Өсвөрийн парламент"-ын гишүүд дараах хамтын ажиллагааны саналыг танилцууллаа.
Үүнд:
- Хүүхэд, залуучуудын сайн дурын санал санаачилгыг дэмжиж, нөлөөлөл, идэвхжүүлэлтийн ажлыг жилд нэг удаа зохион байгуулах,
- Нийтийн мод тарих өдрийг YOUCCAN сүлжээ, Өсвөрийн парламент хөтөлбөрийн гишүүдийн хамт зохион байгуулах, арчилгаа усалгааны ажлыг хүүхэд, залуучуудыг оролцуулан хийх,
- Иргэд болон хүүхэд, залуучуудын дунд цаг үеийн судалгаа явуулахад хамтран ажиллах, агаар, орчны бохирдлын талаарх мэдээллийг хамтран түгээх,
- ЕБС-ын сургууль болон МСҮТ, Коллежууд дахь эко клубийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, эко клубгүй сургуулиудад клуб үүсгэн байгуулах,
- Хог ангилан хаях тухай боловсролыг ЕБС, МСҮТ, Коллежийн хүүхэд залуучуудад тэгш олгон, сургуулийн орчинд хог ангилан хаядах дадал эзэмшүүлэхэд туслалцаа үзүүлж, хяналт тавих,
- Нэг удаагийн хуванцар эд зүйлсийг сургууль, ажлын орчинд хэрэглэхгүй байх аяныг дүүрэг, хороодод уламжлал болгох.
“Өсвөрийн парламент” хөтөлбөрийн зорилго нь:
- Өсвөр үеийнхнийг нийгэмдээ эергээр нөлөөлдөг, байгаль орчиндоо ээлтэй нээлттэй сэтгэлгээтэй, хариуцлагатай идэвхтэй, дэлхийн иргэн болгож төлөвшүүлэхэд оршино.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Тод зураг2020/03/20
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн
-
Дэлхий нийтээр..2025/09/10
Улаанбаатар хотод борлуулалтын 400 цэгээр мидлинг, хагас коксон шахмал түлш худа...
-
Үйл явдал2025/10/31
Манба Дацан хийдийн Зурхайч, АУ-ы магистр Д.Сайнсайхан: Төрсөн өдрийн төөрөгт хү...
-
Үйл явдал2021/07/26
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
