Тод мэдээ
Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн Баянгол дүүрэгт эхэллээ

Тэмцээнийг ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа нээж "Улсын Их Хурлын дарга, Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатарын ивээл дор уламжлал болгон зохион байгуулдаг оюун ухааны гимнастикийн тэмцээнд оролцож байгаа та бүхэндээ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн баярын мэндийг хүргэн амжилт хүсье" гэв.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээнд энэ удаа эмэгтэй 15, эрэгтэй 48 нийт 63 тамирчин оролцон, оюун ухаанаа сорьж байгаа нь шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зорин ирэх залуучуудын тоо нэмэгдэж, зохион байгуулалт өндөр түвшинд болж байгааг оролцогчид онцоллоо.
Тэмцээнийг Нийслэлийн шатрын холбоотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд эрэгтэй 3, эмэгтэй 3 байр тус бүр шалгаруулж Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал, Нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
Тамирчдадаа амжилт хүсье.
Тод мэдээ
Хүннү хотын 127.4 км авто замын бүтээн байгуулалт 30 хувьтай үргэлжилж байна
Нийслэл Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор “Хүннү” хотыг Богд хан уулын өвөрт, Хөшигийн хөндийд төлөвлөсөн.
Энэхүү хот нь Улаанбаатар хотоос 53 км, Төв аймгийн Зуунмод хотоос 10 км зайд, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчимд байрших бөгөөд нийт 150,000 хүн ам, 80,000 орчим ажлын байр, 10.5 сая м.кв барилгажих талбайтай байх юм.
Хүннү хотод төрийн байгууллагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр ложистикийн нэгдсэн төв зэрэг олон чиг үүрэг бүхий шинэ төв болгохоор төлөвлөсөн бөгөөд олон улсын жишигт нийцсэн, байгаль орчинд ээлтэй “Ногоон” хот болох юм.
Хүннү хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төслийн дагуу 2022 оноос хойш хотын дэд бүтцийн эх үүсвэрийн бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж, цахилгаан хангамж 86%, ус хангамж 80%, үерийн хамгаалалтын суваг 75%, мэдээлэл холбооны сүлжээ 65%, ариутгах татуурга 10%, дулаан хангамж 10 % -ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр эхний ээлжинд 127,4 км зам барихаар төлөвлөгдсөн бөгөөд замын ажлын зураг төсвийг “ХЗТ автозам” ХХК гүйцэтгэж байна.
Нийт 127,4 км замаас эдийн засгийн чөлөөт бүсэд 24,6км, олон нийтийн төвд 6,4км, хотын төв засаг захиргааны бүсэд 77,8 км, их сургууль оюутны хотхон өндөр технологийн бүсэд 2,2 км, тээвэр логистикийн бүсэд 16,4 км зам тус тус төлөвлөгдсөн. Ажлын гүйцэтгэл 30 хувьтай хэрэгжиж байна.
Тод мэдээ
Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ
Тод мэдээ
Х.Нямбаатар: НЗДТГ-ын албан хаагчдын нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлээс хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц, албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах талаар өнөөдөр НЗДТГ-ын газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, ажилтан, албан хаагчидтай уулзалт хийлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 16 мега төслийг хэрэгжүүлж дуусгах үүрэг хүлээсэн.
Үүнээс нэг жилийн хугацаанд 15 төслийг гараанаас гаргасан.
Нийт төслүүдийн ТЭЗҮ хийгдсэн, ихэнх төсөл гэрээ байгуулах, тендер зарлах болон барилга угсралтын шатандаа явж байгааг хотын дарга Х.Нямбаатар онцлов.
Үргэлжлүүлэн хотын дарга Х.Нямбаатар НЗДТГ-ын албан хаагчдын ажлын орчин, нийгмийн баталгааг сайжруулахад анхаарч, албан хаагчдын сэтгэл хангалуун ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал болохыг тодотголоо. НЗДТГ-ын албан хаагчид цаг ашиглалт, харилцаа хандлагаа дээшлүүлж, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт нийцсэн томоохон төслүүдийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж ажиллах, ажилдаа сэтгэл, зүтгэлээ зориулж ахиц дэвшил гаргахыг хотын дарга Х.Нямбаатар уриалсан юм.
-
Тод мэдээ2022/05/06
Нийслэлчүүд бидэнд ногоон байгууламж Ус агаар мэт хэрэгтэй байна
-
Тод мэдээ2024/12/27
ЭЗБХ: УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
-
Тод мэдээ2020/12/07
Нэвтрэх бичиггүй болон хулгайн замаар хөдөлгөөнд оролцсон тохиолдолд хариуцлага ...
-
Тод индэр2022/08/17
Б.Батмөнх: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч СЗХ-нд бүртгүүлээгүй бол үйл ажи...