Дэлхий нийтээр..
БОХХААБХ-ны гишүүд Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж, санал солилцов
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Г.Тэмүүлэн, Т.Аубакир, Д.Өнөрболор нар 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Уулзалтын эхэнд Дэлхийн банкны Хөдөө аж ахуй, хүнсний салбар хариуцсан менежер Дина Умали-Дайнингер “Ногоон, өрсөлдөх чадвартай хөдөө аж ахуй” төслийн талаар танилцууллаа. Тэрбээр, уг төслийг Олон улсын хөгжлийн нийгэмлэгийн хөнгөлөлттэй зээлээр зургаан жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэх боломжтой. Эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн голлох бүс нутаг болох Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Орхон, Булган, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэв.

Түүнчлэн, “Бидний танилцуулж буй төсөл хөдөө аж ахуйн болон мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх замаар экспортын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цаг уурын өөрчлөлтөөс хамаарсан болзошгүй байгалийн гамшигт тэсвэртэй ХАА болон МАА-н салбарыг хөгжүүлэх, мөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэрэг үр ашигтай. Энэ төсөл нь өргөн хүрээг хамарсан том төлөвлөгөө гэж хэлж болно” гэлээ.
УИХ-ын гишүүд уг төсөл нь манай орны хөдөө аж ахуйн салбарт ажлын байр нэмэгдүүлэх, мал аж ахуйн болон газар тариалангийн зохистой байдлыг хангах зэрэг нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар болон мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх урт хугацааны бодлогын зорилттой нийцэж байгааг тэмдэглэж байв. Иймд Байнгын хороон дээр танилцуулж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
-
Тод зураг2019/10/03
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Дэлхий нийтээр..2024/06/16
“Ард түмэн авлигачдаас хүчтэй гэдгээ харуулж, энэ удаагийн сонгуульд Ардын...
-
Хэн юу хэлэв...2024/01/17
Д.Жаргал: Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгуулл...
-
Дэлхий нийтээр..2025/08/21
Засгийн газрын агентлагийн газар, хэлтэс, албаны даргын тоог 54-өөр цөөлөв
